Өвөрмонгол эмч нар энэ сарын 17,18-ны өдрүүдэд Улсын клиникийн нэгдүгээр төв эмнэлэг болон Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгүүдэд байрлан иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийнэ. Тодруулбал, ӨМӨЗО-ны Хөх хотын Олон улсын монгол эмнэлэгийн зөвлөх 7 эмч уламжлалт анагаах ухааны чиглэлээр дотор, мэдрэл, зүрх, үе мөчний үзлэг хийж, оношлох юм байна.
Хятад Улсыг танин мэдэх- Өвөр Монголын соёлын өдрүүдийн хүрээнд энэхүү арга хэмжээг зохион байгуулах бөгөөд өвөрмонгол эмч нарт үзүүлэх бол тухайн эмнэлгүүдэд хандаж урьдчилж цагаа авах юм байна.
 
	    	


















 
                                









 
							