Энэ сарын 29-нөөс эхлэн Хятадын групп жуулчдыг БНСУ-д визгүй аялуулахаар төлөвлөсөн. Гэвч уг шийдвэрийг солонгосчууд таашаахгүй байна. Уг шийдвэрээ цуцлахыг засгийн газраас шаардсан өргөдөлд 50,000 гаруй хүн гарын үсэг зурсан байна.
Хятадыг эсэргүүцэх хандлага тус улсад нэмэгдэж буй бөгөөд Есдүгээр сарын 29-нөөс ирэх зургадугаар сар хүртэл хэрэгжихээр төлөвлөөд байгаа энэхүү визгүй болгох санаачилга нь аюулгүй байдал, хүчирхийлэл дагуулж болзошгүй гэсэн шүүмжлэл дагуулж байна. Мөн өргөдөл гаргагчид Хятадын Гуандун мужид 10,000 гаруй тохиолдол бүртгэгдсэн шумуулаар дамждаг вирусын дэгдэлтийг дурдаж, аялал нэмэгдэх нь нийгмийн эрүүл мэндэд заналхийлж болзошгүйг анхааруулжээ..