Хоргын тогоог үзэж аялж явсан, 20 гаруй насны Солонгосын аялагч эмэгтэй зураг дарах гэж байгаад унаж нас баржээ.
Энэ хэрэг наймдугаар сарын 28-нд болсон бөгөөд тэрээр олон нийтийн сүлжээнд 90,000 орчим дагагчтай юүтүбэр байжээ.
БНСУ-ын Koreatimes сайтад мэдээлснээр "Бүсгүй галт ууланд зураг авахуулж байгаад гэнэтийн хүчтэй салхинд тэнцвэрээ алдаж, унасан байна. Хэргийн шалтгаан, тодорхой нөхцөл байдлыг Архангай аймгийн орон нутгийн удирдлагуудтай хамтран шалгаж байна" гэж бичжээ.
Монголын аялал жуулчлалын хамгийн алдартай газруудын нэг болох Уран тогоо галт уул нь 1680 метрийн өндөрт байрладаг. Тогоо нь 500-600 метрийн диаметртэй, 50-60 метрийн гүнтэй.
Одоо унтаа байдалд байгаа тогоо нь жижиг цөөрөмтэй, солонгос аялагчдын очих дуртай газрын нэг гэж Koea times онцолжээ.
Зүгээр л сайхан өвс ургамалтай налуу Газар лу унахаар үхчихдэг юм бх да , гачин юм оо