Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунангаар ахлуулсан ажлын хэсэг 2025 оны есдүгээр сарын 5-7-ны өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Сагсай, Толбо, Улаан хус, Цэнгэл суманд ажиллалаа.
Ажлын хэсэг сумдын удирдлагуудтай уулзалт хийж, иргэдийн хүний эрхийн нөхцөл байдал, хууль тогтоомжийн хэрэгжилт болон тулгамдсан асуудлаар санал солилцов.
Уулзалтаар төсвийн хязгаарлагдмал байдал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орчны хүртээмжийн хүндрэл, харьяалалгүй иргэдийн эрхийн асуудал зэрэг анхаарал татсан нөхцөл байдал хөндөгдлөө.