Монгол–Казахстаны Ажил хэргийн зөвлөлийн хоёрдугаар хуралдаан Астана хотноо зохион байгуулагдлаа. Тус хуралдааныг нээж УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэлэхдээ "Монгол-Казахстан чиглэлийн олон улсын зорчигч, ачаа тээвэрлэлтийг зохион байгуулж, авто замын харилцааны үр ашгийг нэмэгдүүлэх, тээврийн шинэ маршрутуудыг эрэлхийлэхэд хамтран ажиллана” гэв.
Энэ үеэр хоёр улсын бизнесийн төлөөлөл хамтын ажиллагааг улам бэхжүүлэх зорилгоор хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Түүнчлэн айлчлалын бүрэлдэхүүн тус улсын “Самрук Казына” баялгийн сан болон “Казатомпром” компанийн төлөөлтэй тус тус уулзалт хийж, үйл ажиллагаатай танилцан, хамтын ажиллагаа тогтоох, туршлага судлах, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжуудын талаар ярилцав.