Монгол орны нийт нутаг дэвсгэрийн
0.5 хувь нь маш хүчтэй гантай
3.2 хувь нь хүчтэй гантай
9.9 хувь нь гантай
18.7 хувь нь гандуу
67.6 хувь нь гангүй хэвийн зуншлагатай байна.
Гангийн зураглалаас үзэхэд Увс, Баян-Өлгий, Ховд, Дархан-Уул аймгийн ихэнхи, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Төв, Сэлэнгэ аймгийн зарим сумдад гантай болон гандуу байна. Бэлчээрийн ургамлын гарц, гангийн зураглалын мэдээллээс харахад 2025-2026 оны өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй байна гэж Улсын онцгой комис мэдээллээ.