Дэлхий нийтийн аялал жуулчлалын салбар унаган байгаль, эгэл энгийн ахуйг эрхэмлэх болж байна. Хэт их хотжилт, төвлөрөл суурьшил, толгой эргэм хөгжлөөс залхсан жуулчид нүүдэлчин монголчуудын ахуй байдлыг сонирхон тухлахаар зорих болжээ. Монголчууд бидний хувьд санаа авахаар шинэлэг, тохилог орчныг БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн “Харь говь” жуулчны баазынхан бүтээжээ. Энэ талаар тус жуулчны баазын ажилтан Шижирсайхан танилцуулж байна. Танилцуулга нь сонирхолтой. Жуулчны баазын дэд бүтцийн шийдлүүд нь бүр сонирхолтой. Түүнчлэн Э.Батмагнай арслангийн барилдааныг өвөрмонголчууд шимтэн үздэг, “Хонгор нутаг” дуу тэдний дунд хит болж, тик ток-т хүртэл орсон гэдгийг энэ бичлэгээс үзээрэй.