Баасан, 11 сар 20, 2026
Social icon element need JNews Essential plugin to be activated.
elive
  • Нүүр
  • Багц
    • All
    • Нийтлэл
    • Ярилцлага
    28248

    Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой

    28164

    Нийтлэлч БААБАР: Таван замын БАЙЛДААН

    27986

    С.Амарсайхан хоёр дахь Засгийн газраасаа хөөгдлөө

    27876

    Нас барсан, харьяатаас гарсан иргэдэд 6.7 тэрбумын ногдол ашиг хуваарилсан зөрчил илрүүллээ

    27497

    Монгол Улс зам тээврийн ослоор хагас жилд 297 иргэнээ алдлаа

    27580

    Н.Одхүү: Усны өртөг хэт бага учраас УСУГ шугам сүлжээний ажлаа хийхэд санхүүгийн хүндрэлтэй байдаг

    27374

    Б.Пүрэвдагва: Инженерийн шугам сүлжээ болон авто замын ажлыг наймдугаар сарын 15-ны дотор дуусгахаар ажиллаж байна

    25371

    Улаанбаатарыг цэмцгэр болгох хотын даргын уриалга олны анхаарлыг татав

    25275

    Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” жүжиг маань хоёр дахь удаагаа дэлхийд цойлох гэж байна

  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • All
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    28339

    Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

    28318

    Урьдчилсан дүгнэлтээр Нөмрөгийн 24 мянган га талбай түймэрт өртжээ

    28315

    Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000-10000 айлын янданг буулгана

    28304

    Монголын баг гурван хүрэл медальтайгаар ДАШТ-ийг өндөрлүүллээ

    28299

    Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

    28293

    “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн 24МВт дулааны цахилгаан станцын ажил үргэлжилж байна

    28280

    Түргэн тусламжийн тусгай тоноглол бүхий 12 автомашиныг гардууллаа

    28272

    Японы ЭСЯ: Нөмрөгийг нөхөн сэргээх арга замыг "Мобиком"-той хамт эрэлхийлэх болно

    28269

    Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

No Result
View All Result

Осака-Кансай ЭКСПО 2025” үндэсний өдөрлөг боллоо

Elive Admin by Elive Admin
2025-07-29
in Мэдээ
Reading Time: 1 min read
Осака-Кансай ЭКСПО 2025” үндэсний өдөрлөг боллоо

“Бидний амьдралын ирээдүйн нийгмийг бүтээх нь” уриатай “Осака-Кансай ЭКСПО 2025” дэлхийн үзэсгэлэн амжилттай үргэлжилж байна. Дэлхийн улс үндэстнүүд өөрсдийн ёс заншил, онцлог, ололт амжилтаа танилцуулах боломж олгодог энэхүү үзэсгэлэн нь 2025 оны 4 дүгээр сарын 13-наас 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл зургаан сарын турш Осака хотноо зохион байгуулагдана.
Энэ удаагийн дэлхийн үзэсгэлэнд 158 улс, 7 олон улсын байгууллага оролцож байна. Үзэсгэлэнг 28 сая гаруй хүн үзэж сонирхоно гэсэн урьдчилсан тооцоо гарсан бөгөөд өдөрт дунджаар 180 мянга орчим хүн зочилж, 7 дугаар сарын байдлаар “Осака-Кансай ЭКСПО 2025”-г 13 сая 661 мянган хүн үзэж сонирхсон байна.
Монгол Улс энэ удаагийн дэлхийн үзэсгэлэнд “Монголын амар амгалан — Pax Mongolica” сэдвийн хүрээнд Монголын эзэнт гүрний түүхэн өв, соёлыг танилцуулах үнэт үзмэрүүдийг олон нийтэд дэлгэн үзүүлэхийн зэрэгцээ өнөөгийн нийгэм, эдийн засгийн хөгжил, аялал жуулчлалын салбарын онцлог, боломжууд болон тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй бодит үйл ажиллагааг дэлхийн зочдод хүргэж байгаа бөгөөд манай улсын павильонд одоогийн байдлаар 2.2 сая хүн зочлоод байна.
Үзэсгэлэнгийн хүрээнд оролцогч орнууд ээлжлэн өөрсдийн тусгай хөтөлбөр бүхий үндэсний өдөрлөгийг зохион байгуулж байгаа бөгөөд Монгол Улсын "Үндэсний өдөрлөг" -ийг энэ оны 7 дугаар сарын 27-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлж, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Шадар сайд Т.Доржханд хүндэт зочноор уригдан оролцов.
Арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Шадар сайд Т.Доржханд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Япон Улсын Засгийн газар болон “Осака-Кансай ЭКСПО 2025” үзэсгэлэнг амжилттай зохион байгуулж буй Япон Улсын Засгийн газар болон зохион байгуулагч байгууллагуудад баяр хүргэж, Монгол Улс, Япон Улс нь ардчиллын нийтлэг үнэт зүйлсэд тулгуурласан “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай стратегийн түншлэл”-ийн хүрээнд хүн төвтэй харилцаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлж ирсэн бөгөөд энэ оны 7 дугаар сард Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад хийсэн төрийн айлчлал нь манай хоёр орны найрамдлын харилцаанд шинэ хуудас нээсэн онцгой түүхэн үйл явдал болсныг онцлон тэмдэглэв. Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, ЭКСПО хариуцсан сайд Ё.Ито тус арга хэмжээний нээлтэд оролцож хэлсэн үгэндээ Монгол Улсад баяр хүргэж, үзэсгэлэнд амжилттай оролцож буйд талархал илэрхийлэв.
Шадар сайд Т.Доржханд, ЭКСПО хариуцсан сайд Ё.Ито нар Японы “Ирээдүйн хот”, “Эрчим хүчний ирээдүйн төлөвлөлт”, “Эрүүл мэнд” болон Монгол, Японы Улсын павильонуудыг үзэж сонирхов.
Монголын “Үндэсний өдөрлөг”-ийн хүрээнд Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимаас Монгол-Японы бизнес уулзалтыг зохион байгуулж, Осака хотын Худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран ажиллах Санамж бичиг байгуулав.
Next Post
Оюутан цэргүүд цэргийн 11 төрлийн мэргэжил эзэмшиж байна

Оюутан цэргүүд цэргийн 11 төрлийн мэргэжил эзэмшиж байна

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Social icon element need JNews Essential plugin to be activated.
No Result
View All Result

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn