Анхдугаар богд, Өндөр гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойн наадамд чансаа өндөр хүчит 512 бөх барилдлаа. Энэхүү барилдаан Монгол Улсын арслан, Баянхонгор аймгийн Жинст сумын уугуул Э.Батмагнай түрүүлж, Улсын арслан, Сэлэнгэ аймгийн Цагаан-Үүр сумын уугуул Б.Орхонбаяр үзүүрлэв. Шөвгийн дөрөвт улсын аварга О.Хангай, улсын заан Б.Бат-Өлзий нар үлдэж, наадамчин олныг цэнгүүллээ. Наадымг зохион байгуулагчид түрүү бөхийг Ланд-300 машинаар байлав.
Үргэлжлүүлж унших