Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатар хар тамхитай холбоотой гэмт хэрэг газар авч байгаатай холбогдуулан холбогдох албан тушаалтнуудад үүрэг өгчээ. Үүнд, Ялын бодлого, хууль эрх зүйн орчныг чангатгах, Мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодисын эргэлтэд хяналт тавих хуулийг шинэчлэх, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж ялын төрлийг нэмэх,
Хар тамхитай тэмцэх бие даасан тусгай албыг байгуулж чадавхжуулах, Гадаад улсуудын тусгай албатай хамтран ажиллах, хар тамхины худалдаа, тээвэрлэлтийг таслан зогсоох гүйцэтгэх тусгай ажиллагааг зохион байгуулах, хэрэглээ илэрч буй баар, цэнгээний газруудад шалгалт оруулах, Нийслэл аймгуудад хар тамхины хор хөнөөлийг таниулсан соён гэгээрүүлэх ажиллагааг зохион байгуулах, хяналтыг сайжруулах, Хил гаалийн хяналт шалгалтыг эрчимжүүлэх үүргийг холбогдох газрууд, албан тушаалтнуудад Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болголоо.