Пүрэв, 4 сар 16, 2026
elive
  • Нүүр
  • Багц
    • Бүгд
    • Влог
    • Нийтлэл
    • Ярилцлага
    Улаанбаатар хотын ус хангамж 80 хувиар нэмэгдэв        

    Нийтлэлч БААБАР: Тэмүүжин нэр

    Нийтлэлч БААБАР: Тэмүүжин нэр

    Оюутолгойн алдааг давтаагүй Г.Занданшатарын ТОХИРОЛЦОО

    Гадаадад амьдардаг С.Оюун Ерөнхийлөгчид нэр дэвших шалгуур хангах уу?

    АН-ын эсрэг зогсож буй АН-ын экс дарга Лу.Гантөмөр

    Д.Баярхүү: Энх тайван, тогтвортой хөгжилд оруулах манай улсын хувь нэмрийг урагшлуулах ач холбогдолтой

    Үндсэн хууль

    Д.Шагдар: Хоёр эхнэртэй байх, цаазаар авах ялыг зогсоох зэрэгтэй санал нийлээгүй

    Ерөнхий сайд Замын-Үүдийн жолооч нарын татварын ачааллыг 80-278 мянган төгрөгөөр бууруулсан шийдвэрийг "амилууллаа"

    Ерөнхий сайд Г.Занданшатарын "Рио Тинто"-д хаягласан хатуу ШААРДЛАГА

    Б.ЗОЛБАЯР: ДАНГИНА бол алдартай жүжигчин, циркчин Э.Лхагва-Очирыг бүтээлцсэн кино гэж бэлгэшээн харж байгаа

  • Live
  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • Бүгд
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    Samsung- ын шинэ загвар "Airdrop"- оор iPhone-той файл шууд хуваалцана

    “Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг шалгаруулах олон улсын тендерийг нээлээ

    Газар тариалан эрхлэгч компаниудад 3400 төгрөгөөр шатахуун нийлүүлнэ

    Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид буцаан авлаа

    NASA сар руу дахин хүн буулгахаар ажиллаж байна

    Улаанбаатар–Бээжин–Тяньжин чиглэлд нийт 32 өдөр,  1418 км гүйжээ

    Япон улс хэрэглэсэн живхийг дахин боловсруулж барилгын материал хийнэ

    Венесуэл робот нохойг нийтийн эргүүлд ашиглаж эхэлжээ

    Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг алдагдуулахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье

Хайлтын үр дүн байхгүй
View All Result

“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо

Elive Admin Нийтэлсэн Elive Admin
2025-07-10
- Улс төр
Урт: 1 мин уншина
“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
Share on FacebookShare on Twitter

Өнөөдөр “Төрийн далбааны өдөр” тохиож байна. Энэ өдөр төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид уламжлал ёсоор цэргийн ёслолын жагсаалаар Төрийн далбаанд хүндэтгэл үзүүллээ.

Төрийн далбаа болон Зэвсэгт хүчний Жанжин тугийг хүндэтгэлийн байранд залсны дараа Батлан хамгаалахын сайд Д.Батлут бие бүрэлдэхүүнтэй мэндчилж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүхэд цэргийн ёслолын жагсаал эхлэхэд бэлэн болсон тухай илтгэлээ.

Төрийн далбааг мандуулах үед хөгжимд Төрийн дуулал эгшиглэж, 21 удаа ёслолын буудлага үйлдэн хүндэтгэл үзүүллээ.

🇲🇳Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх ард иргэд, цэргийн ёслолын жагсаалд оролцож байгаа бие бүрэлдэхүүн, үе үеийн эх орончид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид, зочдод хандаж үг хэллээ.

Тэр бээр Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг болсон “Төрийн далбааны өдөр”-ийн мэндийг өргөн дэвшүүллээ.

🇲🇳Туурга тусгаар улсынхаа эрх чөлөөт байдал, өнөд оршин тогтнохын илэрхийлэл, монгол түмний баатарлаг түүх, эв нэгдэл, цог хийморийн бэлгэдэл болсон Төрийн далбаагаа эрхэмлэн дээдлэх эх оронч үзэл, үндэсний бахархлыг ард иргэд, залуу үедээ төлөвшүүлэхэд энэ ёслолын утга учир оршдогийг хэлэв.

Тусгаар тогтнолоо бататган бэхжүүлэх, ард түмнийхээ эрх, эрх чөлөөг хангах, өв соёл, түүх уламжлал, ёс заншлаа дэлхий дахинд сурталчлан таниулж, үр хойчдоо өвлүүлэн үлдээх, төрт ёсоо хүндэтгэн дээдлэх, эх оронч үзлийг төлөвшүүлэх үндэсний хэмжээний ёслол болсныг тэмдэглэлээ.

Мөн ёслолын жагсаалд оролцож буй төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчдад амжилт хүсэж, ард түмэн, үе үеийн эх орончид, ахмад дайчид, энхийг сахиулагч нарт талархал илэрхийллээ.

🇲🇳Цэргийн хүндэтгэлийн ёслолын жагсаалд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын 23 салбар, түүний дотор Москва хотноо болсон Ялалтын 80 жилийн ойн ёслолын жагсаалд улсаа төлөөлөн оролцсон цэрэг эрс, Төрийн хүндэт харуулын дайчид, 2 морьт салаа, Улаанбаатар цэргийн хүрээний нэгдсэн найрал хөгжмийн гээд нийт 1,400 гаруй цэргийн алба хаагч оролцлоо.

Морьт цэргүүд Хүннү гүрэн, Их Монгол Улс, Богд хаант Монгол Улс, Ардын журамт цэрэг, Ардын армийн туг болон Төрийн далбааг залан явснаар “Төрийн далбааны өдөр”-т зориулсан ёслолын жагсаал өндөрлөлөө.

Цэргийн ёслолын хүндэтгэлийн жагсаалыг Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, Улаанбаатар цэргийн хүрээний дарга, бригадын генерал Жаргалсайханы Өсөхбаяр командаллаа.

Жагсаалыг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ, Засгийн газрын гишүүд, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлага, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар, олон улсын байгууллагын төлөөлөгчид, ахмад дайчид, иргэд, жуулчид үзэж сонирхлоо.

🇲🇳2009 оноос хойш жил бүрийн 07 дугаар сарын 10-ны энэ өдөр Төрийн далбаагаа мандуулж, хүндэтгэл үзүүлж ирсэн уламжлалтай.

Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал бөгөөд Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл билээ.

Төрийн далбаан дээрх Соёмбо нь улс орон эгнэгт мандан бадарч, ард түмэн нь эв найрамдал, шударга ёсыг сахин, өнөр өтгөн, өнөд цэцэглэн хөгжих гүн утга агуулдаг юм.

ShareTweet
Advertisement Banner
Дараагийн мэдээ
Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Иран АНУ-ыг нисгэгч хайх нэрийдлээр уран хулгайлахыг завдсан гэж мэдэгдлээ

АНУ, Иран галаа түр зогсоож, хэлэлцээг эхлүүлэхээр тохирлоо

1 долоо хоног өмнө
НҮБ: АНУ Ираны иргэний зориулалттай байгууламжууд руу халдах нь олон улсын хуулийг ноцтой зөрчинө

НҮБ: АНУ Ираны иргэний зориулалттай байгууламжууд руу халдах нь олон улсын хуулийг ноцтой зөрчинө

1 долоо хоног өмнө
Samsung- ын шинэ загвар "Airdrop"- оор iPhone-той файл шууд хуваалцана

Samsung- ын шинэ загвар "Airdrop"- оор iPhone-той файл шууд хуваалцана

1 долоо хоног өмнө
Иран АНУ-ыг нисгэгч хайх нэрийдлээр уран хулгайлахыг завдсан гэж мэдэгдлээ

Иран АНУ-ыг нисгэгч хайх нэрийдлээр уран хулгайлахыг завдсан гэж мэдэгдлээ

1 долоо хоног өмнө
Ерөнхий сайд Н.Учрал эхний шийдвэрээрээ 12100 компанийн дансыг нээлээ

БНСУ: Booyoung групп ажилчдаа хүүхэд төрүүлвэл 100 сая вон олгохоо мэдэгдлээ

2 долоо хоног өмнө
Хутгатай этгээд цэцэрлэгийн 4 хүүхдийн аминд хүрчээ

169 сая төгрөгийн хохирол учруулсан албан тушаалтнуудад холбогдох хэргийг прокурорт шилжүүлэв

169 сая төгрөгийн хохирол учруулсан албан тушаалтнуудад холбогдох хэргийг прокурорт шилжүүлэв

2 долоо хоног өмнө
“Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг шалгаруулах олон улсын тендерийг нээлээ

“Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг шалгаруулах олон улсын тендерийг нээлээ

2 долоо хоног өмнө
Зеленскийг Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүллээ

Их уншсан

Иран АНУ-ыг нисгэгч хайх нэрийдлээр уран хулгайлахыг завдсан гэж мэдэгдлээ

АНУ, Иран галаа түр зогсоож, хэлэлцээг эхлүүлэхээр тохирлоо

2026-04-08
НҮБ: АНУ Ираны иргэний зориулалттай байгууламжууд руу халдах нь олон улсын хуулийг ноцтой зөрчинө

НҮБ: АНУ Ираны иргэний зориулалттай байгууламжууд руу халдах нь олон улсын хуулийг ноцтой зөрчинө

2026-04-07
Samsung- ын шинэ загвар "Airdrop"- оор iPhone-той файл шууд хуваалцана

Samsung- ын шинэ загвар "Airdrop"- оор iPhone-той файл шууд хуваалцана

2026-04-07
Иран АНУ-ыг нисгэгч хайх нэрийдлээр уран хулгайлахыг завдсан гэж мэдэгдлээ

Иран АНУ-ыг нисгэгч хайх нэрийдлээр уран хулгайлахыг завдсан гэж мэдэгдлээ

2026-04-07
elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Хайлтын үр дүн байхгүй
View All Result
  • Blog
  • Contact
  • Contact Us
  • ELIVE.mn
  • My account
  • Pin Posts
  • Sample Page
  • Sample Page
  • Shop
  • Sign in
  • Нүүр хуудас