Лхагва, 6 сар 3, 2026
elive
  • Нүүр
  • Багц
    • Бүгд
    • Влог
    • Нийтлэл
    • Ярилцлага
    Г.Занданшатарын сүржигнэл 4 тэрбумын авлигыг таслан зогсоожээ

    Г.Занданшатарын сүржигнэл 4 тэрбумын авлигыг таслан зогсоожээ

    Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворыг Хөвсгөлөөс илрүүллээ

    Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворыг Хөвсгөлөөс илрүүллээ

    Х.Баттулга: Би Ерөнхийлөгчид дахин нэр дэвшихгүй

    Х.Баттулга: Би Ерөнхийлөгчид дахин нэр дэвшихгүй

    Орон сууцны залиланд 3000 гаруй хүн 118.2 тэрбум төгрөгөөр хохирчээ

    Орон сууцны залиланд 3000 гаруй хүн 118.2 тэрбум төгрөгөөр хохирчээ

    Н.Учрал: АН-ыг Засгийн газарт уриагүй, хамтрахгүй

    Н.Учрал: АН-ыг Засгийн газарт уриагүй, хамтрахгүй

    Гэмшиж, эмгэнэж, уучлал гуйж мэддэггүй Ж.Алдаржавхланг огцруулъя

    Гэмшиж, эмгэнэж, уучлал гуйж мэддэггүй Ж.Алдаржавхланг огцруулъя

    Гүрбазар Монголоороо гоёдог байлаа...

    Гүрбазар Монголоороо гоёдог байлаа...

    Ус уух ХУВЬ, усаа хайрлах ӨВ

    Ус уух ХУВЬ, усаа хайрлах ӨВ

    Дууныхаа үг болгоноор дуулж чаддаг байлаа...

    Дууныхаа үг болгоноор дуулж чаддаг байлаа...

  • Live
  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • Бүгд
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    Монголчуудад орлого, экспортод гарц нэмэх АЙЛЧЛАЛ

    БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Ардын Засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа

    Сурагчдын зуны амралт 6-р сарын 15-наас эхэлнэ

    Сурагчдын зуны амралт 6-р сарын 15-наас эхэлнэ

    Наадмаар 1024 бөх зодоглох талаар үндэслэлтэй санал боловсруулах талаар ярилцлаа

    Наадмаар 1024 бөх зодоглох талаар үндэслэлтэй санал боловсруулах талаар ярилцлаа

    “Чингис хаан” дурсгалын зоос худалдаанд гарлаа

    “Чингис хаан” дурсгалын зоос худалдаанд гарлаа

    Нийслэлийн Засаг даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

    Нийслэлийн Засаг даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

    “Нийслэлийн ахмадын амралт сувиллын төв” байгуулах тогтоол батлагдлаа

    “Нийслэлийн ахмадын амралт сувиллын төв” байгуулах тогтоол батлагдлаа

    Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 25-нд эхэлнэ

    Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 25-нд эхэлнэ

    Урлаг, спортын заалыг сурагчдад төлбөргүй ашиглуулна

    Урлаг, спортын заалыг сурагчдад төлбөргүй ашиглуулна

    Багш нар нэмэгдсэн цалингаа энэ сарын сүүлчээр гар дээрээ авна

    Багш нар нэмэгдсэн цалингаа энэ сарын сүүлчээр гар дээрээ авна

Хайлтын үр дүн байхгүй
View All Result

ЭРХ ЧӨЛӨӨ НЭЭЛТТЭЙ, ХААЛТТАЙ

Elive Admin Нийтэлсэн Elive Admin
2025-03-07
- Нийслэл
Урт: 199 мин уншина
ЭРХ ЧӨЛӨӨ НЭЭЛТТЭЙ, ХААЛТТАЙ
Share on FacebookShare on Twitter

Салхи жаахан хуйсгануур, өвлийн адаг сарын сүүлчийн өдрийг сануулах мэт өдрийн наран жиндүү, уулын хяр дагасан цас цоохортон халтартжээ. Баянзүрх дүүргийн XXI хороо, Дарь-Эх дэх эмэгтэйчүүдийн нээлттэй, хаалттай 407 дугаар хорих ангийн хаалга онгойх тэрхэн мөчид хэнбугай ч өөрийн эрхгүй санаашран эргэн тойрноо харцаараа нэгжин, бодлын гүндээ дуугүйхэн шимшрэх мэдрэмжид автан өөрийн эрхгүй харц нүд, дуу хоолойгоо намсгах. Чанга ярих бүү хэл, хаа хүснэ тэр зүгтээ шороо манарган хурдлан алхах эрх чөлөө энд “хаалттай”.

Харин зүрх сэтгэлийнхээ мухарт, оюун санааныхаа гүнд өөрийгөө яллах, зэмлэх, хязгааргүй гэмших, чимээгүй бясалгах, бүхнийг эргэцүүлэх, хатуужин ухаарах, харамсан зангирах,  хүнээрээ үлдэх, өөрийгөө таних, хөдөлмөрлөн чадавхжих, чадахгүйдээ суралцах нь “нээлттэй”.

 Амьдрах, амьд явахын утга учир, хүн болж төрсний хэрэг юунд вэ гэх хязгааргүй олон хариулттай ганцхан асуулт энд ялаа эдэлж суугаа эмэгтэйчүүдийн дотрыг “урж” хуулиар шийтгүүлсэн он жил, өдөр хоногууд нь дуусан дуустал ээрдэг болов уу.

Хоромхон зуурын уурын мунхагт автсан ухаангүй үйлдлээс эхлээд гэм буруугийн суурь шалтгаан болсон архидан согтуурахын гайт жишээ болж эрхээ хасуулж суугаа олон  арван бүсгүй энд бий. Мөн бусдын эд хөрөнгө, амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсныхаа ялыг үүрсэн нь ч бий. Сэхээтэн айлын танхил охин болж төрчихөөд, хэн хүнээс сайхан мэдлэг боловсрол эзэмшчихээд буруу эрхлэж, хэнэггүй явсныхаа төлөөсөнд суух нэгэн ч бий. Давхар биетэйгээ ч үл анзааран хэрэг хийж, хүүхдээ энд төрүүлж, тэнд өсгөж суугаа 15 ээж ч байна. Хайран бүсгүйчүүд, хайран залуу охид. Хөөрхий настнууд.

Тэдний төлөөлөл Д.Л-тай цөөн хором ярилцах боломж олдсон юм. Тэрбээр 10.1.1 зүйл ангиар шийтгүүлжээ. 2018 оны наймдугаар сарын 29-нд Баянгол дүүргийн анхан шатны шүүхээс нээлттэй хорих ангид 12 жилийн ял эдлэх шийдвэр гарснаас хойш өнөөдрийн байдлаар зургаан жил арван сарыг нь баржээ. Ирэх тавдугаар сард магадланд орох хугацаагаа хоног тоолон хүлээж байгаагаа хэлнэ билээ.

Д.Л хорт хавдрыг ялан туулагч. 2022 онд ХСҮТ-өөс тус хориход эмэгтэйчүүдийн өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг хийжээ. Энэ үзлэгээр хөхний хорт хавдартайгаа мэдэж авч. Ингээд бүтэн хоёр жил хими болон туяа эмчилгээнд явсаар анхан шатанд нь оношлогдсон хавдрыг ялж, эдгэрсэн байна.  “Хорих ангид ирсэн цагаасаа оёдлын үйлдвэрт ажилласан. Одоо би 49 настай. Гурван хүүхэдтэй, ач, зээтэй. Би Завхан аймгийн харьяат. Миний аав сэхээтэн, герман хэлний орчуулагч хүн байсан. Германд өнгөт хэвлэлийн мэргэжилтнээр төгсөж ирээд, Уул уурхай, Соёлын яамдуудад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан байдаг. Ээж минь Монгол кино үйлдвэрт насаараа ажилласан даа. Би чинь сэхээтэн аав ээжийн охин явлаа. Амьдралын үнэ цэн, цаг хугацаа гэж юу вэ, хүний тавилан гэж алдаад гишгэвэл хаашаа ч эргэж болох нарийхан жим юм байна гэдгийг их бодож, тунгаадаг болсон. Эндээс гарвал хүүтэйгээ л хамт амьдарч, ач, зээгээ өсгөнө. Эмээгийн ажлаа сайн хийнэ гэж боддог” хэмээн нулимстай ярих түүн шиг ээжүүд, эмээ нар, залуу охид бүсгүйчүүд энд шийтгүүлсэн цаг хугацаагаа дуусахыг хүлээн байна.

А.БАЯР: ХОРИГДЛУУДЫГ ЯЛАА ЭДЭЛЖ БАЙХ ХУГАЦААНД НЬ СЭТГЭЛ ЗҮЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ, МЭРГЭЖИЛТЭЙ БОЛООД НИЙГЭМД ХӨЛ ТАВЬДАГ БАЙХАД НЬ ТУСЛАХ БОДЛОГО БАЙХ ЁСТОЙ

(НИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга)

“Би энэ ангид гурав дахь удаагаа 407 дугаар хорих ангид ирж байна. Анх оюутан байхдаа энд ял эдэлж байгаа эмэгтэйчүүд, нярай ээжүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгч, эмэгтэйчүүдийн үзлэг хийж ирж байлаа. Хоёр дахь удаагаа Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдын хурлын даргаар ажиллаж байхдаа хорих ангийн тулгамдсан асуудал хаанаа байдаг юм, дүүргээс яаж, хэрхэн хамтарч ажиллаж, дэмжих боломжтой байдгийг судалж ирж байлаа. Гурав дахь нь өнөөдөр таарч байна.  ШШГЕГ-ын харьяа 407 дугаар ангийн дарга, хурандаа Ц.Очгэрэл бол шинжлэх ухаанч, хүнлэг, ялаа эдэлж байгаа хоригдлуудын сэтгэл зүйг засах, эргээд нийгэмшихэд нь туслах, сургах,  алба хаагчдынхаа төлөө цохилох зүрхтэй ажилладагт нь талархдаг. Тийм ч учраас Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн даргын хувьд энэ чиглэлд томоохон ажлууд хийхээр төлөвлөсөн.

Эдгээр ажлын зорилго нь охид бүсгүйчүүд минь амьдралдаа хуулиар тогтоосон ял зэм хүртэх хүртлээ битгий алдаасай. Амьдралдаа, өөрийн намтартаа, ураг удмынхаа мэдээлэлд битгий хар толбо үлдээгээсэй гэсэн туйлын хүсэл дор урьдчилан сэргийлэх бодлого, ажлыг хийнэ. Шоронд ээжүүд, эмэгтэйчүүд, азай буурлууд, аав, хөвгүүд, хүүхдүүд олон зуугаараа ял зэм үүрч амьдралын үнэт цаг хугацаагаа дуусгадаг байж болохгүй. Тиймээс хүнээ соён гэгээрүүлэх, болзошгүй аюулыг тооцдог, өөрийгөө болон бусдыг гэмт хэрэгтэн болгохын хүсдэггүй ухамсарт нийгэм, ухаалаг иргэдийг бэлтгэхэд бодлого ажлууд чиглэнэ.

Нийслэлд хүн ам ихээр суурьшихын хэрээр гэмт хэргийн гаралт нэмэгдсээр байна. Тиймээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодлого цаашид ямар байх ёстой вэ, урт болон дунд хугацаанд соён гэгээрлийн ямар ажил хийх юм, олон талаас нь авч үзэх хэрэгтэй. Тэр хүрээнд Ц.Очгэрэл хурандаагийн саналыг дэмжинэ. Хоригдлуудыг ялаа эдэлж байх хугацаанд нь сэтгэл зүйн тусламж үзүүлэх, мэргэжилтэй болоод нийгэмд хөл тавьдаг байхад нь туслах зорилготой эрдэм шинжилгээний судалгаа хийх, туршиж үзэх, ялаа эдэлж дуусаад гарахдаа энгийн хүний амьдрал руу хурдан шилждэг байхад туслах, энэ чиглэлд олон улсын сайн туршлагаас судалах, алба хаагчдаа мэргэшүүлэн сургах зэрэг чиглэлд хамтарч ажиллана. ” гэв.

НИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр, Дэзэрэт Олон улсын энэрлийн байгууллагын захирал Д.Пүрэвжаргал, ШШГЕГ-ын даргын зөвлөлийн гишүүн, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хурандаа Б.Түвшинтөгс, Эх хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төвийн эмч нар тус ангид ял эдэлж байгаа эмэгтэйчүүд болон 0-3 насны хүүхэдтэй ээжүүдийн нөхцөл байдалтай танилцлаа.

Эх хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төвийн эмч нар эмэгтэйчүүдийн үзлэг оношлогоог зохион байгуулсан нь Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн “бэлэг” боллоо.

Энэ тухай ШШГЕГ-ын харьяа 407 дугаар ангийн дарга, хурандаа Ц.Очгэрэл “Энэ жил бид Хүний эрх чөлөөг хангах чиглэлээр эрхэм зорилгоо болгож, алсын хараагаа тодорхойлсон. Нийгмийн хөгжлийг дэмжих, хууль дээдлэх нөхцөлийг бүрдүүлж эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор ажиллаж байна. Бид 2025 оныг хүний хөгжил, цахимжуулалт, үйлдвэрлэлийг дэмжих жил болгон зарласан. Тиймээс нийслэл, дүүргийн төрийн захиргааны байгууллагын удирдлагуудтай хамтран ажиллах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд хүний төлөө зорьж ажиллана” гэдгийг онцоллоо.

Тэнд суугаа бүсгүйчүүдийн, эмэгтэйчүүдийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг, тэд юу хийдэг, ямар хоол иддэг, хэрхэн хүмүүжиж байгааг харах хөндүүр хэрнээ шорон гэх "хүйтэн" үгсийн утгыг хүн бүр өөр өөрийн дотоод мөн чанартаа ойртуулан бодоосой хэмээн санав. Учир нь, гэмт хэрэг хийснийхээ төлөө тэд энд зуу зуугаараа хоригдож буй. Тиймээс өөрийн хайртай бүхнийхээ төлөө, өөрийнхөө төлөө, хувь тавилангийнхаа төлөө зөв л амьдраасай, хүмүүс минь.

ShareTweet
Advertisement Banner
Дараагийн мэдээ
Мега төслүүдийг хэрэгжүүлэхтэй холбогдуулж 8 хуулийн 22 заалтад өөрчлөлт оруулна

Мега төслүүдийг хэрэгжүүлэхтэй холбогдуулж 8 хуулийн 22 заалтад өөрчлөлт оруулна

Сэтгэгдэл 1

  1. Нэргүй says:
    1 жил өмнө

    Бүгдийг н суллаач эх орноо худалдаж байгаа хулгайчидаа наад шорондоо чихээч

    Reply

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Wie man bei beliebten Sportarten ohne Oasis wettet

1 цаг өмнө
Таван хүний амийг аварсан З.Эмүжинг "Шударга журам" медалиар шагнав

Таван хүний амийг аварсан З.Эмүжинг "Шударга журам" медалиар шагнав

2 өдөр өмнө
Төрийн ордонтой танилцсан хүүхдүүдтэй УИХ-ын дарга С.Бямбацогт уулзаж, баяр хүргэлээ

Төрийн ордонтой танилцсан хүүхдүүдтэй УИХ-ын дарга С.Бямбацогт уулзаж, баяр хүргэлээ

2 өдөр өмнө

Možnosti živého sázení v kasinu Mostbet CZ

2 өдөр өмнө
Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар шороон шуургатай

Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар шороон шуургатай

2 өдөр өмнө

Casino Non AAMS: Navigating Withdrawal Processes

3 өдөр өмнө

Le Migliori Strategie per i Popolari Giochi da Casinò Online Non AAMS

4 өдөр өмнө

Как быстро и безопасно войти в свой аккаунт Пин Ап с нового устройства

4 өдөр өмнө
Орон сууцны залиланг таслан зогсоох хуулийн төсөл өргөх барилаа

Орон сууцны залиланг таслан зогсоох хуулийн төсөл өргөх барилаа

5 өдөр өмнө

Langsigtede strategier for at vinde på casino online udenlandsk

5 өдөр өмнө

Их уншсан

Wie man bei beliebten Sportarten ohne Oasis wettet

2026-06-03
Таван хүний амийг аварсан З.Эмүжинг "Шударга журам" медалиар шагнав

Таван хүний амийг аварсан З.Эмүжинг "Шударга журам" медалиар шагнав

2026-06-01
Төрийн ордонтой танилцсан хүүхдүүдтэй УИХ-ын дарга С.Бямбацогт уулзаж, баяр хүргэлээ

Төрийн ордонтой танилцсан хүүхдүүдтэй УИХ-ын дарга С.Бямбацогт уулзаж, баяр хүргэлээ

2026-06-01

Možnosti živého sázení v kasinu Mostbet CZ

2026-06-01
elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Хайлтын үр дүн байхгүй
View All Result
  • Blog
  • Contact
  • Contact Us
  • ELIVE.mn
  • My account
  • Pin Posts
  • Sample Page
  • Sample Page
  • Shop
  • Sign in
  • Нүүр хуудас
  • Нүүр хуудас

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn