Мягмар, 11 сар 17, 2026
Social icon element need JNews Essential plugin to be activated.
elive
  • Нүүр
  • Багц
    • All
    • Нийтлэл
    • Ярилцлага
    28248

    Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой

    28164

    Нийтлэлч БААБАР: Таван замын БАЙЛДААН

    27986

    С.Амарсайхан хоёр дахь Засгийн газраасаа хөөгдлөө

    27876

    Нас барсан, харьяатаас гарсан иргэдэд 6.7 тэрбумын ногдол ашиг хуваарилсан зөрчил илрүүллээ

    27497

    Монгол Улс зам тээврийн ослоор хагас жилд 297 иргэнээ алдлаа

    27580

    Н.Одхүү: Усны өртөг хэт бага учраас УСУГ шугам сүлжээний ажлаа хийхэд санхүүгийн хүндрэлтэй байдаг

    27374

    Б.Пүрэвдагва: Инженерийн шугам сүлжээ болон авто замын ажлыг наймдугаар сарын 15-ны дотор дуусгахаар ажиллаж байна

    25371

    Улаанбаатарыг цэмцгэр болгох хотын даргын уриалга олны анхаарлыг татав

    25275

    Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” жүжиг маань хоёр дахь удаагаа дэлхийд цойлох гэж байна

  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • All
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    28339

    Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

    28318

    Урьдчилсан дүгнэлтээр Нөмрөгийн 24 мянган га талбай түймэрт өртжээ

    28315

    Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000-10000 айлын янданг буулгана

    28304

    Монголын баг гурван хүрэл медальтайгаар ДАШТ-ийг өндөрлүүллээ

    28299

    Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

    28293

    “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн 24МВт дулааны цахилгаан станцын ажил үргэлжилж байна

    28280

    Түргэн тусламжийн тусгай тоноглол бүхий 12 автомашиныг гардууллаа

    28272

    Японы ЭСЯ: Нөмрөгийг нөхөн сэргээх арга замыг "Мобиком"-той хамт эрэлхийлэх болно

    28269

    Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

No Result
View All Result

Б.Лхагвасүрэн: Бодлогын хүүг 10 хувьд хадгалах шийдвэр гарсан

Elive Admin by Elive Admin
2024-12-13
in Эдийн засаг
Reading Time: 1 min read
Б.Лхагвасүрэн: Бодлогын хүүг 10 хувьд хадгалах шийдвэр гарсан

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо хуралдаж, бодлогын хүүг 10 хувьд хэвээр хадгалах, гадаад валютын нөөцийн хэмжээг 1 нэгж хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан байна. Энэ талаар Монголбанкнаас өнөөдөр /2024.12.13/ мэдээлэл хийлээ.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

-Энэхүү бодлогын шийдвэрийг гаргахад гадаад, дотоод орчны нөхцөл байдал ирээдүйн төлөвийг харгалзан үзсэн болно. АНУ, Европ, Англи зэрэг томоохон эдийн засагтай орнуудад мөнгөний бодлого зөөлрөх чиглэлд өөрчлөгдөж байгаа нь глобаль эдийн засгийн байдалд эерэгээр нөлөөлж байна. Гэхдээ геополитикийн хурцадмал байдлыг дагасан гадаад орчны тодорхой бус байдал өндөр үргэлжилсэн хэвээр байна. Хятадын ирэх оны  эдийн засгийн төлөвийн талаар гаргасан эдийн засагчдын шинжээчдийн дүгнэлт өөдрөг бус байгаа нь экспортын нүүрсний эрэлт,  үнийг бууруулж болзошгүй гэж болгоомжилж байна.

Инфялци өнгөрсөн аравдугаар сард 7 хувь байсан бол арваннэгдүгээр сард  улсын хэмжээнд 8.1 хувь болж өсч гарсан. Энэхүү өсөлт нь цахилгааны үнийн нэмэгдэлтэй холбоотой бөгөөд цахилгааны үнэ аравдугаар сард жилийн инфляцийн  0.6 нэгж хувийг бүрдүүлж байсан бол арваннэгдүгээр сард 1.9 нэгж хувийг бүрдүүлж байна.

Дотоод эрэлт, цалингийн өсөлтийн нөлөөгөөр үйлчилгээ, түрээсийн импортын барааны үнэ хүлээлтээс өндөр өссөн нь инфляци өсөхөд нөлөөллөө гэж үзэж байна. Цаашид төрийн зохицуулалттай үйлчилгээний үнийн өсөлтийн дам нөлөө төсвийн тэлэлт, дотоод эрэлтийн идэвхжлийг даган эрэлтийн шалтгаантай үнийн дарамт нэмэгдэхээр байна. Эдийн засгийн өсөлт энэ оны III улиралд хүлээлтээс бага буюу 3.9 хувьтай, оны эхний гурван улирлын байдлаар 5 хувьтай гарсан байна. Эдийн засгийн өсөлт удааширхад зэс, алтны олборлолт хүлээлтээс бага гарсан нь нөлөөллөө.

Өрхийн болон төрийн байгууллагын хэрэглээ нэмэгдэж, өсөлтийг тэглэсэн хэвээр байна. Харин хэрэглээ, хөрөнгө оруулалтын импорт эрчтэй өссөн нь өсөлтийг сааруулах нөлөө үзүүлж байна. Уул уурхай, барилга, боловсруулах салбарын үйлдвэрлэл өмнөхөөс саарч байгаа зэргийг харгалзан, энэ оны эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 5.2 хувь болгон бага зэрэг буурууллаа.

Ирэх онд төсвийн төлөв сулрах, Оюутолгойн зэсийн үйлдвэрлэл эрчимжих, зудын нөлөө арилах зэргээс шалтгаалан эдийн засагийн өсөлт эрчимжиж 7-8 хувьтай гарахаар байна. Түүнчлэн мега төслийг хэрэгжүүлэхдээ оновчтой эрэмбэлж, эдийн засгийн потенциалтай уялдуулан санхүүжилтийн эх үүсвэрийг гадаад эх үүсвэрээр хэрэгжүүлэх нь макро тогтвортой байдлыг хадгалахад чухал нөлөө үзүүлнэ гэж Монголбанк үзэж байна. Гадаад эрэлт энэ онд таатай хэвээр байж, зээлжих зэрэглэл сайжирч гадаад зах зээл дээрх хүү буурч байгаа зэрэг нь валютын орох урсгалыг дэмжиж, төгрөгийн гадаад валюттай харилцах ханш тогтвортой байх гол нөхцлийг бүрдүүлж байна.

Гэхдээ эдийн засгийн идэвхжил, төсвийн зардлын өсөлтөөс шалтгаалан импортын өсөлт эрчимжиж байгаа. Энэ нь валютын гадагшлах урсгалыг идэвхтэй нэмэгдүүлж байгаа болно. Цаашид дэлхийн зах зээл дээрх эрдэс бүтээгдэхүүний үнэ, худалдааны түнш орнуудын эдийн засгийн нөхцөл байдлаас гадаад эрэлт ихээхэн хамаарна. Төсвийн тэлэлт, Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төслүүд хэрхэн санхүүжих нь төлбөрийн тэнцэл гадаад валютын албан нөөцийн цаашдын төлөвийг тодорхойлно. Инфляци энэ онд зорилтот түвшнээс давхаар байгаа ч 2026 оноос эхлэн зорилтын орчимд тогтворжихоор байна.

Иймд зээл санхүүжилтийн нөхцлийг хэт хатууруулахгүй байж, дунд хугацаанд тогтвортой өсөлтийг хадгалах зорилгоор Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос бодлогын хүүг 10 нэгж хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргасан болно. Банкны салбарын зээлийн өсөлт эрчимжсээр байгаа нь хэрэглээний импорт, дотоод эрэлтийг өдөөх, цаашлаад санхүүгийн салбарт эрсдэл хуримтлагдахад хүргэж болзошгүй байна.

Иймд Мөнгөний бодлогын хороо зээлийн хэт өсөлтөөс сэргийлж, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хадгалах зорилгоор банкуудын төгрөгийн болон валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 1 нэгж хувиар тус бүр нэмэгдүүлж, 11 болон 16 хувьд хүргэх шийдвэр гаргасан болно. Эдгээр багц бодлогын шийдвэр нь инфляцийг дунд хугацаанд зооилтот түвшинд тогтворжуулах, эдийн засаг санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилттой нийцтэй болно.

Монголбанкны зүгээс эдийн засгийн сэргэлт, инфляцийн төлөв, нийлүүлэлтийн хүчин зүйлс, олон улсад болж буй өөрчлөлтүүдтэй уялдуулан Мөнгөний бодлогын дараагийн алхмыг тухай бүрт нь хэрэгжүүлэх болно.

Next Post
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг УДШ-д гомдол гаргалаа

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг УДШ-д гомдол гаргалаа

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Social icon element need JNews Essential plugin to be activated.
No Result
View All Result

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn