Даваа, 11 сар 16, 2026
Social icon element need JNews Essential plugin to be activated.
elive
  • Нүүр
  • Багц
    • All
    • Нийтлэл
    • Ярилцлага
    28248

    Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой

    28164

    Нийтлэлч БААБАР: Таван замын БАЙЛДААН

    27986

    С.Амарсайхан хоёр дахь Засгийн газраасаа хөөгдлөө

    27876

    Нас барсан, харьяатаас гарсан иргэдэд 6.7 тэрбумын ногдол ашиг хуваарилсан зөрчил илрүүллээ

    27497

    Монгол Улс зам тээврийн ослоор хагас жилд 297 иргэнээ алдлаа

    27580

    Н.Одхүү: Усны өртөг хэт бага учраас УСУГ шугам сүлжээний ажлаа хийхэд санхүүгийн хүндрэлтэй байдаг

    27374

    Б.Пүрэвдагва: Инженерийн шугам сүлжээ болон авто замын ажлыг наймдугаар сарын 15-ны дотор дуусгахаар ажиллаж байна

    25371

    Улаанбаатарыг цэмцгэр болгох хотын даргын уриалга олны анхаарлыг татав

    25275

    Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” жүжиг маань хоёр дахь удаагаа дэлхийд цойлох гэж байна

  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • All
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    28339

    Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

    28318

    Урьдчилсан дүгнэлтээр Нөмрөгийн 24 мянган га талбай түймэрт өртжээ

    28315

    Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000-10000 айлын янданг буулгана

    28304

    Монголын баг гурван хүрэл медальтайгаар ДАШТ-ийг өндөрлүүллээ

    28299

    Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

    28293

    “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн 24МВт дулааны цахилгаан станцын ажил үргэлжилж байна

    28280

    Түргэн тусламжийн тусгай тоноглол бүхий 12 автомашиныг гардууллаа

    28272

    Японы ЭСЯ: Нөмрөгийг нөхөн сэргээх арга замыг "Мобиком"-той хамт эрэлхийлэх болно

    28269

    Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

No Result
View All Result

П.Эрхэмбулган: Нийслэлд улирлын томуугийн дархлаажуулалт эхэлсэн

Elive Admin by Elive Admin
2024-08-30
in Эрүүл мэнд, Ярилцлага
Reading Time: 1 min read
П.Эрхэмбулган: Нийслэлд улирлын томуугийн дархлаажуулалт эхэлсэн

Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан томуугийн өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр нийслэлээс авч хэрэгжүүлж буй ажил арга хэмжээний талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулгантай ярилцлаа.

-Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлд ямар бодлогыг барьж ажиллаж байна вэ?

Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан хүүхдүүдийн дунд томуу томуу төст өвчлөл нэмэгддэг. Энэ жилийн онцлогийн тухайд томуугийн дархлаажуулалтыг эрт эхэлж байна. Өнгөрсөн жил 10 дугаар сард нийслэлийн хэмжээнд томуугийн дархлаажуулалт эхэлж байсан бол энэ жил вакцины татан авалтыг эрт хийж наймдугаар сарын 26-ний өдрөөс нийслэлийн зорилтот бүлгийн хүн амд улирлын томуугийн дархлаажуулалтыг хийгээд эхэлсэн байна. Нийслэлийн хэмжээнд нийт 180 мянган тун вакциныг хийнэ. Үүнээс нэн тэргүүнд томуугийн өвчлөлд өртөх эрсдэлтэй, өвчилсний дараа хүндрэх эрсдэл өндөр бүлгүүдэд дархлаажуулалтын вакциныг үнэ төлбөргүй хийнэ. Өнгөрсөн жилийн судалгаанаас харахад томуугаар өвчилсөн нийт иргэдийн 50 гаруй хувийг 0-4 насны хүүхдүүд, 20 гаруй хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байсан. Өөрөөр хэлбэл 70 гаруй хувь нь 0-9 хүртэлх насны хүүхдүүд байгаа учраас бага насны хүүхдүүдийг энэ дархлаажуулалтад хамруулна.

-Ямар улсад үйлдвэрлэгдсэн вакциныг Монгол Улсад оруулж ирдэг вэ? Дархлаажуулалтын ач холбогдлын талаар ярихгүй юу?

Эрүүл мэндийн яамны захиалгаар НҮБ-ын Хүн амын сангаас вакцины худалдан авалтыг зохион байгуулдаг. Энэ жилийн тухайд БНСУ-д үйлдвэрлэгдсэн “Greencross” гэдэг вакциныг хэрэглэж байна.  Энэхүү вакциныг өвлийн улиралтай орнуудад түгээмэл хэрэглэдэг.  А хүрээний 2 төрлийн вирус, В хүрээний хоёр төрлийн вирусийн эсрэг вакцин юм. Өөрөөр хэлбэл томуугийн үүсгэгчийг таньж хариу урвал үзүүлэх боломжтой вакцин гэж хэлж болно.

Вакцин нь тухайн вирусээр өвчлүүлэхгүй байх, өвчилсөн тохиолдолд хөнгөн хэлбэрээр өвчлүүлэх дархлаажуулалтын тогтолцоог бүрдүүлж өгдөг ач холбогдолтой. Томуутай холбоотой хийсэн судалгаанаас харахад вакцинд хамрагдсан иргэдийн өвчлөх магадлал 50 хувиар буурч, өвчилсөн тохиолдолд хүндрэх эрсдэл нь 50-иас дээш хувиар буурдаг.

-Томуугийн төрлийн өвчлөл нэмэгддэг өвлийн улиралд хүүхдийн эмнэлэг, тасгийн ор хүрэлцдэггүй тухай иргэд шүүмжилдэг. Энэ жил орны хүрэлцээг нэмэгдүүлж, энэ төрлийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх чиглэлд ямар ажил арга хэмжээг авахаар төлөвлөж байна вэ?

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагын хэмжээнд нийт 800 хүүхдийн ор байдаг. Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед орны тоог 2000 хүртэл хүчин чадлыг нэмэгдүүлж ажилладаг. Дархлаажуулалтыг эрт эхэлж буй гол ач холбогдол нь томуугаар өвчилсөн хүүхдүүдийг хэвтэн эмчлүүлэх хэмжээний хүндрэлд өртүүлэхгүй байх явдал юм.

-Бага насны хүүхдүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж буй эмнэлгийн байгууллагын боловсон хүчний тоог нэмэгдүүлэх тал дээр ямар бодлого барьж ажиллаж байна вэ?

Манай салбарт хүний нөөцийн хомсдол, тэр дундаа мэргэшсэн хүний нөөцийн хомсдол үүсээд буй. Эрүүл мэндийн салбарын нийгмийн баталгаа, цалин хөлсний урамшууллыг нэмэгдүүлэх ажил арга хэмжээг тогтмол зохион байгуулж ажиллаж байгаа. Сүүлийн жилүүдэд нийслэлд эрүүл мэндийн байгууллагууд шинээр үйл ажиллагаагаа явуулж байна. Тухайлбал өмнө нь Сонгинохайрхан жишиг нэгдсэн эмнэлэг ашиглалтад орсон бол энэ жил Сэлбэ эмнэлэг ашиглалтад ороход бэлэн болсон. Эмнэлгийн тоо нэмэгдэхийн хэрээр тухайн эмнэлэгт ажиллах хүний нөөц бид бэлтгэх шаардлагатай. Тиймээс бид энэ ажилд цогц хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

-Сургууль, цэцэрлэгийн анги танхимыг ариутгаж, халдваргүйжүүлэх ажил ямар шатанд явж байна вэ?

Боловсролын яам, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газар болон бусад холбогдох агентлагийн мэргэжилтнүүдээс бүрдсэн хамтарсан ажлын хэсэг боловсролын байгууллагуудад урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтыг хийдэг. Энэ жил 75 байгууллагад хяналт шалгалтыг явуулахаар төлөвлөөд байна. Сургалтын барилга байгууламж, гал тогооны үйл ажиллагаа, хоол үйлдвэрлэл,  анги танхим эрүүл, аюулгүйн байдлыг хангаж байгаа эсэхэд хяналт шалгалтыг хийдэг. Хяналт шалгалтын ажил өнөөдрийн байдлаар 60 орчим хувьтай үргэлжилж байна.

Next Post
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар хэлэлцээ хийв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар хэлэлцээ хийв

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Social icon element need JNews Essential plugin to be activated.
No Result
View All Result

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn