БЭЭЖИНГИЙН ЗАМ ХАРИЛЦААНЫ ИХ СУРГУУЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
БНХАУ-ын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2024-2025 оны хичээлийн жилд “Бээжингийн Зам харилцааны их сургууль”-ийн бакалаврын сургалтад төмөр замын тээврийн удирдлага, авто зам, гүүрийн инженер, тээвэр зохион байгуулалтын инженер мэргэжлээр нийт 20 оюутныг сонгон шалгаруулж, суралцуулна.
Тэтгэлгийн хэлбэр: Cургалтын төлбөрөөс бүрэн чөлөөлнө.
Оюутны байрны төлбөр, амьжиргааны зардал, тээврийн зардал болон бусад зардлыг суралцагч өөрөө хариуцна.
Эхний жил хятад хэлний бэлтгэлд БНХАУ-ын Чанчун хотод суралцана.
Хэлний бэлтгэл төгссөн оюутан Хятад хэлний HSK шалгалтын 5 болон түүнээс дээш оноог авсан тохиолдолд дараагийн жилээс Бээжингийн зам харилцааны их сургуульд сонгосон мэргэжлээр суралцана. /Нийт 5 жилийн сургалтын төлбөрөөс бүрэн чөлөөлнө/
Тавигдах шаардлагатай танилцаж, бүртгүүлэх, материалаа илгээхдээ дараах холбоосоор нэвтрээрэй