Даваа, 11 сар 16, 2026
Social icon element need JNews Essential plugin to be activated.
elive
  • Нүүр
  • Багц
    • All
    • Нийтлэл
    • Ярилцлага
    28248

    Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой

    28164

    Нийтлэлч БААБАР: Таван замын БАЙЛДААН

    27986

    С.Амарсайхан хоёр дахь Засгийн газраасаа хөөгдлөө

    27876

    Нас барсан, харьяатаас гарсан иргэдэд 6.7 тэрбумын ногдол ашиг хуваарилсан зөрчил илрүүллээ

    27497

    Монгол Улс зам тээврийн ослоор хагас жилд 297 иргэнээ алдлаа

    27580

    Н.Одхүү: Усны өртөг хэт бага учраас УСУГ шугам сүлжээний ажлаа хийхэд санхүүгийн хүндрэлтэй байдаг

    27374

    Б.Пүрэвдагва: Инженерийн шугам сүлжээ болон авто замын ажлыг наймдугаар сарын 15-ны дотор дуусгахаар ажиллаж байна

    25371

    Улаанбаатарыг цэмцгэр болгох хотын даргын уриалга олны анхаарлыг татав

    25275

    Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” жүжиг маань хоёр дахь удаагаа дэлхийд цойлох гэж байна

  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • All
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    28339

    Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

    28318

    Урьдчилсан дүгнэлтээр Нөмрөгийн 24 мянган га талбай түймэрт өртжээ

    28315

    Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000-10000 айлын янданг буулгана

    28304

    Монголын баг гурван хүрэл медальтайгаар ДАШТ-ийг өндөрлүүллээ

    28299

    Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

    28293

    “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн 24МВт дулааны цахилгаан станцын ажил үргэлжилж байна

    28280

    Түргэн тусламжийн тусгай тоноглол бүхий 12 автомашиныг гардууллаа

    28272

    Японы ЭСЯ: Нөмрөгийг нөхөн сэргээх арга замыг "Мобиком"-той хамт эрэлхийлэх болно

    28269

    Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

No Result
View All Result

Баатар үйлдвэрт балагтай явдал тасрахгүй нь ээ

Elive Admin by Elive Admin
2021-12-09
in Нийтлэл
Reading Time: 1 min read
Баатар үйлдвэрт балагтай явдал тасрахгүй нь ээ

Үйлдвэрийн орлогч дарга Т.Батмөнх Лексус-570 машиныг 16 сая төгрөгөөр хувьдаа авсан, удирдлагууд нь Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод ажиллаж ирэхдээ 240 сая ам.доллар буюу 683 тэрбум гаруй төгрөгийн зээл авахаар тохирсон гэх дуулиан хэвлэлээр дэгдээд байна.  Эрдэнэт үйлдвэр одоо 100 хувь Монголынх, төрийн өмчит үйлдвэрийн газрын статустай. Өмнө нь "Жаст"-ын гэгддэг Ш.Батхүү нар Эрдэнэт үйлдвэрийн Монголын талын 51 хувийг барьцаалж асар их хэмжээний зээл хуурамч бичиг баримтаар авчихаад тавиад туучихаа шахсан гашуун түүх саяхных. Энэ хэрэг явдал одоо ч эцэслэн шийдэгдээгүй байгаа. Адаг сүүлд нь тавьсан өрийг нь үйлдвэрийн Эрсдэлийн сангаас 40 сая ам.доллар төлж дуулиан шуугианыг намжаасан байдаг. Энэ өрийг төлөөгүй бол юун 49 хувийн дотоод маргаан, үйлдвэрээ тэр чигээр нь алдахад ойрхон байсан. Ийм гашуун сургамж давтагдах гэж байгаа юм биш биз.

Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг монголчуудын "саалийн үнээ" гэдэг байлаа. Тэгэхдээ үйлдвэрийн 49 хувийг оросууд эзэмшдэг байхад ийм үг гарсан юм. Одоо бол хэл амтай ч гэсэн 49 хувиа оросуудаас авч монголчууд өөрсдөө эзэмших болсон. 20-р зууны манлай бүтээн байгуулалт болсон Эрдэнэт үйлдвэр 21-р зуунд бүтнээрээ Монгол Улсын өмч болсон нь яаж ч харлуулсан гавьяатай үйл хэрэг байв. Тэрний хүчээр цар тахлын үед Монгол Улсын бүх албан газар, айл өрхүүд цахилгаан, дулаан, хог, усны мөнгөө Эрдэнэт үйлдвэрээр даалгаж, эдийн засгийн дарамтаас багахан ч гэсэн чөлөөлөгдөж байгаа. Эрдэнэт үйлдвэрийн Монгол Улсын эдийн засагт оруулсан хувь нэмэр асар их, үүнтэй маргах зүйлгүй. Ерөнхийлөгч зарлиг гаргаж Монгол Улсын баатар цол олгосон нь гавьяаг нь үнэлсэн хэрэг.

Ардын дайсан болтлоо балбуулсан Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат нар Эрдэнэт үйлдвэрийн оросуудын мэдэлд байсан 49 хувийг Монголдоо авчраагүй бол айл гэр болгон цахилгаан, дулаанынхаа мөнгийг даалгах байсан болов уу. Сахил хүртээд шал дордов гэдэг шиг Эрдэнэт үйлдвэр 100 хувь төрийн өмч болсон хэрнээ улстөрчдийн шахаа, жижиг приусын үнээр бандгар жийп авдаг цавчаа арилж өгөхгүй байгаа нь харамсалтай. Авсан саалийнхаа тэн хагасыг айлд өгдөг байсан үйлдвэр өнөөдөр бүтнээрээ улсын мэдэлд ирсэн цаг үе шүү дээ. 49 хувийг авчирсан хүмүүсийг шоронд хийж алдар хүндийг нь шороотой хутгаж шоглочихоод ард нь иймэрхүү будлиан хутгадаг цөөн хэдэн дарга нар дураараа дургиж болно гэж үү.

Ерөөс энэ үйлдвэр төрийн мэдэлд байгаа цагт цавчаа шахаа тасрахгүй нь тодорхой байна. Тал өмч нь оросуудад байхдаа ч, одоо бүтэн болсон ч дарга нарынх нь балагтай явдлууд тасарсангүй. Тиймээс уул уурхайн баялгийг иргэн бүрд тэгш, шударга хүртээх үүднээс Эрдэнэт үйлдвэрийн хувьцааг монгол хүн бүрд эзэмшүүлье.

Next Post
Эмэгтэй энхийг сахиулагчид Монголд чуулна

Эмэгтэй энхийг сахиулагчид Монголд чуулна

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Social icon element need JNews Essential plugin to be activated.
No Result
View All Result

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn