Даваа, 11 сар 16, 2026
Social icon element need JNews Essential plugin to be activated.
elive
  • Нүүр
  • Багц
    • All
    • Нийтлэл
    • Ярилцлага
    28248

    Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой

    28164

    Нийтлэлч БААБАР: Таван замын БАЙЛДААН

    27986

    С.Амарсайхан хоёр дахь Засгийн газраасаа хөөгдлөө

    27876

    Нас барсан, харьяатаас гарсан иргэдэд 6.7 тэрбумын ногдол ашиг хуваарилсан зөрчил илрүүллээ

    27497

    Монгол Улс зам тээврийн ослоор хагас жилд 297 иргэнээ алдлаа

    27580

    Н.Одхүү: Усны өртөг хэт бага учраас УСУГ шугам сүлжээний ажлаа хийхэд санхүүгийн хүндрэлтэй байдаг

    27374

    Б.Пүрэвдагва: Инженерийн шугам сүлжээ болон авто замын ажлыг наймдугаар сарын 15-ны дотор дуусгахаар ажиллаж байна

    25371

    Улаанбаатарыг цэмцгэр болгох хотын даргын уриалга олны анхаарлыг татав

    25275

    Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” жүжиг маань хоёр дахь удаагаа дэлхийд цойлох гэж байна

  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • All
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    28339

    Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

    28318

    Урьдчилсан дүгнэлтээр Нөмрөгийн 24 мянган га талбай түймэрт өртжээ

    28315

    Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000-10000 айлын янданг буулгана

    28304

    Монголын баг гурван хүрэл медальтайгаар ДАШТ-ийг өндөрлүүллээ

    28299

    Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

    28293

    “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн 24МВт дулааны цахилгаан станцын ажил үргэлжилж байна

    28280

    Түргэн тусламжийн тусгай тоноглол бүхий 12 автомашиныг гардууллаа

    28272

    Японы ЭСЯ: Нөмрөгийг нөхөн сэргээх арга замыг "Мобиком"-той хамт эрэлхийлэх болно

    28269

    Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

No Result
View All Result

Хүүхдүүд үндэснийхээ бичгийг сурч, өв соёлоороо бахархав

Elive Admin by Elive Admin
2024-05-13
in Боловсрол
Reading Time: 1 min read
Хүүхдүүд үндэснийхээ бичгийг сурч, өв соёлоороо бахархав

Монгол бичиг бол монгол үндэстний оюуны соёлын үнэтэй бөгөөд бахархалт өв билээ. Манай улс 2025 оноос төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллага албан бичгээ кирил болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулах бэлтгэлийг хангаж буй юм. Тэгвэл энэ цаг дор Монгол бичгээ түгээн дэлгэрүүлэх зорилгоор  Нийслэлийн Ерөнхий Боловсролын 153 дугаар сургууль, “Хатан ухаан бийрэн бичлэг-ийн ТББ-тай хамтран Бийрэн бичлэгийн анхан шатны сургалтыг энэ сарын 4-12-ны өдрүүдэд  зохион байгууллаа.

Тус сургалтыг ӨМӨЗӨ-ны Ордос хотын шатрын холбооны тэргүүн, гавьяат багш, "Хатан ухаан-Соёл жуулчлалын компанийн захирал, төслийг санаачилагч, хэрэгжүүлэгч П.Вандэнбуу удирдан явуулсан юм. Энэхүү бийрэн бичлэгийн анхан шатны сургалтад Нийслэлийн Ерөнхий Боловсролын 153 дугаар сургуулийн 6-12 дугаар ангийн нийт 543 сурагч, 48 багш хамрагдлаа. Монгол хэл, бичиг үсгээ сурч судлах, өвлөх, өвлүүлэх, эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх талаар идэвх санаачилга гарган ажиллахыг Монгол Улсын Ерөнхийлөгч  уриалж буй бөгөөд хүүхэд, багачуудыг монгол бичгээ суралцахад энэхүү сургалт тус дөхөм болно гэдгийг багш нар хэлж байна.

ДЭЛХИЙД ОНДООШИЖ БУЙ БОСОО БИЧГЭЭРЭЭ БАХАРХАХ СЭДЛИЙГ ТӨРҮҮЛСЭН

Нийслэлийн Ерөнхий Боловсролын 153 дугаар сургуулийн Монгол хэл, бичиг уран зохиолын багш Ч.Нарангэрэл ярихдаа, “Хатан ухаан бийрэн бичлэг-ийн ТББ-тай хамтран “Миний Монгол-2025” бийрэн бичлэгийн технологийн сургалтын төсөл хөтөлбөрийн хүрээнд Бийрэн бичлэгийн анхан шатны сургалтыг амжилттай зохион байгууллаа. Дэлхийд ондоошиж буй босоо бичгээрээ бахархах, сурах боломжийг тус сургалт олгож байна. Дээрх төслийн хүрээнд уг сургалт цувралаар явагдах бөгөөд хүүхдүүд ӨМӨЗО-нд очиж соёлын өвтэй танилцах, монгол бичгээ гүнзгийрүүлэн сурах боломжийг бүрдүүлэх юм. 8 хоног үргэлжилсэн эл сургалтаас сурагчид тогтвортой сууж сурахаас эхлээд  үндэсний өв соёлоороо бахархах, илүү сайн сурах эрмэлзлийг бий болгосноороо онцлогтой” хэмээн онцлов.

МОНГОЛ ХҮҮХДҮҮДИЙН СУРАХУЙН УХААН, АВЬЯАС ЧАДВАР НЬ ГАЙХАМШИГТАЙ

ӨМӨЗӨ-ны Ордос хотын шатрын холбооны тэргүүн, Гавьяат багш П.Вандэнбуу,“Монгол угсаатны өв соёл болох босоо Монгол бичгийг монголчууддаа өвлөн уламжлуулах зорилгоор НЕБ-ын 153 дугаар сургуулийн сурагчид болон багш нарт Бийрэн бичлэгийн анхан шатны сургалтыг явууллаа. Монгол хүүхдүүдийн сурахуйн ухаан, авьяас чадвар нь гайхамшигтай. Тэд маш хурдан сурдагаар онцлогтой юм. Нэг сар бичиж сурдаг арга барилыг 8 хоногт бүрэн эзэмшиж буй нь бахархалтай” хэмээн ярилаа.

ЭХ БИЧГЭЭ СУРАХ ЭРМЭЛЗЛИЙГ БИЙ БОЛГОВ

Нийслэлийн Ерөнхий Боловсролын 153 дугаар сургуулийн 10Б ангийн сурагч О.Түвшин “Энэхүү сургалтаар Монгол бичиг үсгээ сурч судлах, цаг заваа зөв өнгөрүүлэх, эх бичгээ сурах эрмэлзлийг бий болгож хүүхдүүдэд үндэсний бичгийг түгээн дэлгэрүүлж буй нь үнэхээр сайхан санагдаж байна. Ийм сайхан сургалтыг явуулж өгсөн сургуулийнхаа удирдлагууд болон багш нартаа баярлалаа.

ҮСЭГ ЗУРЛАГЫГ ҮСЭН БИЙРЭЭР БИЧИЖ ҮГ ХОЛБОЖ СУРЛАА

Нийслэлийн Ерөнхий Боловсролын 153 дугаар сургуулийн 7А ангийн сурагч Б.Анударь ярихдаа, “Хатан ухаан бийрэн бичлэгийн сургалтанд суух болсон шалтгаан маань нэг ч гэсэн чадвартай болох Үндэсний бичгээ дээдлэх ухааныг өвлөх байлаа. Энэ хугацаанд үсэг зурлагыг үсэн бийрээр бичиж үсэг холбож үг бүтээж сурсандаа баяртай байна” гэв.

ХЭЛ, БИЧИГ, ӨВ СОЁЛОО ТҮҮЧЭЭЛЭХ НЬ БИДНИЙ ЭРХЭМ ЗҮЙЛ

Нийслэлийн Ерөнхий Боловсролын 153 дугаар сургуулийн 10А ангийн сурагч Х.Маралжин “Тус сургалтаар Монгол бичгийг бичихдээ хамгийн түрүүнд бийрээ зөв барих, зөв цэгц суухаас эхлэхийг сурлаа. Зөв цэгц суухын тулд анхаарлаа төвлөрүүлэх  шаардлагатай юм байна. Тиймээс хүүхдүүд бид энэ мэтчилэн маш олон зүйлийг Хатан ухаан бийрэн бичлэгийн сургалтаас олж мэдсэн. Түүнчлэн би монгол хүн хэмээн цээжээ дэлдэхээс илүүтэй хэл, бичиг өв соёлоо түүчээлэн авч явах нь бидний эрхэм зүйл гэдгийг энэхүү сургалтаас ойлгож авлаа” хэмээв.

Ийнхүү сурагчид бийрэн бичлэгээс хэл, бичиг өв соёлоороо бахархаж буйгаа онцлон ярьсан юм. Мөн эцэг эхчүүдийн төлөөлөл Монголын бахархал бол хэл, бичиг өв соёл, үнэт зүйл гэдгийг хүүхдүүдэд ойлгуулахаас гадна сууж сурах, төвлөрөхөд нь энэхүү сургалт дэм боллоо хэмээн олзуурхан ярьцгааж байлаа.

Next Post
Б.Ариунболд: Эрх баригчид АН-ын автортой бүх бүтээн байгуулалт, сайн ажлуудыг зогсоосон

Б.Ариунболд: Эрх баригчид АН-ын автортой бүх бүтээн байгуулалт, сайн ажлуудыг зогсоосон

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Social icon element need JNews Essential plugin to be activated.
No Result
View All Result

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn