Баасан, 6 сар 5, 2026
elive
  • Нүүр
  • Багц
    • Бүгд
    • Влог
    • Нийтлэл
    • Ярилцлага
    Г.Занданшатарын сүржигнэл 4 тэрбумын авлигыг таслан зогсоожээ

    Г.Занданшатарын сүржигнэл 4 тэрбумын авлигыг таслан зогсоожээ

    Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворыг Хөвсгөлөөс илрүүллээ

    Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворыг Хөвсгөлөөс илрүүллээ

    Х.Баттулга: Би Ерөнхийлөгчид дахин нэр дэвшихгүй

    Х.Баттулга: Би Ерөнхийлөгчид дахин нэр дэвшихгүй

    Орон сууцны залиланд 3000 гаруй хүн 118.2 тэрбум төгрөгөөр хохирчээ

    Орон сууцны залиланд 3000 гаруй хүн 118.2 тэрбум төгрөгөөр хохирчээ

    Н.Учрал: АН-ыг Засгийн газарт уриагүй, хамтрахгүй

    Н.Учрал: АН-ыг Засгийн газарт уриагүй, хамтрахгүй

    Гэмшиж, эмгэнэж, уучлал гуйж мэддэггүй Ж.Алдаржавхланг огцруулъя

    Гэмшиж, эмгэнэж, уучлал гуйж мэддэггүй Ж.Алдаржавхланг огцруулъя

    Гүрбазар Монголоороо гоёдог байлаа...

    Гүрбазар Монголоороо гоёдог байлаа...

    Ус уух ХУВЬ, усаа хайрлах ӨВ

    Ус уух ХУВЬ, усаа хайрлах ӨВ

    Дууныхаа үг болгоноор дуулж чаддаг байлаа...

    Дууныхаа үг болгоноор дуулж чаддаг байлаа...

  • Live
  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • Бүгд
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    Монголчуудад орлого, экспортод гарц нэмэх АЙЛЧЛАЛ

    БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Ардын Засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа

    Сурагчдын зуны амралт 6-р сарын 15-наас эхэлнэ

    Сурагчдын зуны амралт 6-р сарын 15-наас эхэлнэ

    Наадмаар 1024 бөх зодоглох талаар үндэслэлтэй санал боловсруулах талаар ярилцлаа

    Наадмаар 1024 бөх зодоглох талаар үндэслэлтэй санал боловсруулах талаар ярилцлаа

    “Чингис хаан” дурсгалын зоос худалдаанд гарлаа

    “Чингис хаан” дурсгалын зоос худалдаанд гарлаа

    Нийслэлийн Засаг даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

    Нийслэлийн Засаг даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

    “Нийслэлийн ахмадын амралт сувиллын төв” байгуулах тогтоол батлагдлаа

    “Нийслэлийн ахмадын амралт сувиллын төв” байгуулах тогтоол батлагдлаа

    Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 25-нд эхэлнэ

    Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 25-нд эхэлнэ

    Урлаг, спортын заалыг сурагчдад төлбөргүй ашиглуулна

    Урлаг, спортын заалыг сурагчдад төлбөргүй ашиглуулна

    Багш нар нэмэгдсэн цалингаа энэ сарын сүүлчээр гар дээрээ авна

    Багш нар нэмэгдсэн цалингаа энэ сарын сүүлчээр гар дээрээ авна

Хайлтын үр дүн байхгүй
View All Result

Сэрүүн Сэлбийн түүх оршвой

Elive Admin Нийтэлсэн Elive Admin
2021-12-06
- Байгаль орчин, Нийтлэл
Урт: 2 мин уншина
Сэрүүн Сэлбийн түүх оршвой
Share on FacebookShare on Twitter
Улаанбаатарын унаган хүүхдүүдийн тоо өнөөдөр сая хол даваа бизээ. Өөрөөр хэлбэл сэрүүхэн Сэлбийн дэнж, Хатан Туулын хөвөө, Хан Богд уулын энгэрт эхийн ариун хэвлийгээс төрж унасан газар, угаасан усаа гэж шүтэж хайрлаж явах ёстой хүний тоо сая хол давжээ.
Энэ сая гаруй хүмүүс маань харин төрсөн газар усаа хэр сайн мэддэг бол? (та энд зогсоод өөртөө хариулаарай) Ялангуяа өдөр болгон дээгүүр нь баригдсан нэргүй гүүрүүдээр тоомжиргүйхэн өнгөрдөг Сэлбэ голын түүхийн талаар юу мэдэх вэ?
Хүн мэдэхгүй юмныхаа дайсан байдаг. Арай түүхийг нь мэдэхгүй болоод Сэлбэ голыг минь хайрладаггүй тоодоггүй юм биш байгаа даа.
Өнөөгийн Улаанбаатар хот байрлаж буй газар нутаг бол эрт үеэс, бүр тодруулбал хүн үүссэн цагаас л өвөг дээдэс маань амьдарч, адуу малаа адгуулан ирсэн уугуул нутаг маань юм. Энэ сайхан нутгийг "Алтан тэвшийн хөндий" гэж нэрлэдэг үнэхээр л байгалийн үзэсгэлэн төгс гайхамшигтай сайхан газар юм. Үнэмшихгүй байгаа хүмүүст тайлбарлах гээд оролдоод үзье. Дөрвөн их хайрханаар хүрээлэгдсэн салхи жавраас нөмөр, ургамал ус тэгш, сэрүүн сайхан хөндий. Аргагүй л тэвш гэж нэрлэхээс аргагүй. Сайхан бүхнийг өөртөө агуулсан, ргэлж бүрэн дүүрэн байхын бэлэгдэлтэй өөдөө харсан сав -Тэвш. Тэр тусмаа Алтан тэвш. Өвөг дээдэс алт байгаа болохоор алтан гэж нэрлээгүй харин алтнаас ч үнэтэй учраас ингэж нэрлэсэн нь дамжиггүй.
Алтан Тэвшийн хөндий маань амин сүнс болсон, дээд талдаа одоогийн Хандгайт, Гүнтийн орчмоос эх авсан Сэлбэ хэмээх сайхан түргэн урсгалт голтой. Энэ гол хойноосоо урагш чиглэн Хатан Туул гол руугаа 30-аад км урсах замдаа хажуугаар өнгөрөх ам бүрээс хоржигнон урсан орж ирэх ариун уст булаг шандуудаар сэлбэгдэн өөрөө Хатан Туул ээжийгээ сэлбэхээр хатирч хүрэн морь салхи татуулан хатирах адил хөгжилтэй нь аргагүй урсдаг байжээ. Энд хэлсэн ам бүрээс гэдэг үг үнэхээр үнэн юм шүү. Одоо миний үеийнхэн ч санаж л байгаа, Хандгайтад жижигхэн хөөрхөн горхи, Майхан толгойд бас горхи, наашлаад Баянбулаг, Хуурай Мухар, Шарга морьт, Жигжид, Яргайтын богинын ам, Яргайт, Зуун мод, Шадивлан, Салхит гээд ам бүрээс нь горхи булаг урсан ирж Дүүрэн Сэлбийг сэлбэдэг байлаа. Өөрийн биеэр хэдэн жил үзсэнээ ярихад Яргайтын аманд 2 булаг байдаг, тэр 2 булгийн усыг өөртөө шингээн урсдаг томхон горхи байдаг байлаа. Үерлэсэн үед нь дүүгээ үүрээд гарах гэж байгаад хөл алдан унаж байснаа тодхон санаж байна. Гүүр болгон тавьсан бүдүүн гээч надаас том банз горхи үерлэх үед усанд автдаг байсан. Шадивланд гурван ч булаг байсныг тодхон санаж байна. Зарим хөгшчүүл рашаан гээд магнайдаа хүргэн уудаг байсныг ч санаж л байна. Шадивлангийн гол Яргайтынхаас илүү том, бас томхон жалга (бяцхан бидэнд бараг хавцал) даган урсдаг байсан юм. Шадивлангийн гол бараг л одооны Сэлбэ голтой дүйх байх. Дээгүүр байх гүүр рүү 60-ын дугуйтай орох гээд жолоо алдаж хажуу тал руу нь жалганд унаад, голын усанд нороод уйлж байсан цаг саяхан. (норсноосоо илүү халгайд түлэгдээд уйлсан хэрэг)
Ингээд Сэлбийн гол маань үзэсгэлэнт хөндийгөө дагаад ам бүрээс рашаан мэт цэвэр ариун булаг шанд, горхинуудаар тэжээгдсээр одоогийн 7 буудал орчим ирнэ. Үүнээс өмнө Сэлбэ голын хамгийн алдартай рашааны тухай дуугүй өнгөрч боломгүй. Энэ бол алдарт Дондогдуламын рашаан. Магадгүй энэ их хатны тухай хамгийн баттай түүхэн сурвалж нь энэ рашаан болов уу. Их хатны нэрээр нэрлэгдсэн энэ рашаанаас уухад шүд хага ташдаг байсныг одоо ч санаж л байна. Хойшоо алхаад ядарч очсон бид Шарга морьт ороод Дондогдуламын рашаанаас амсахад л хүч сэргэдэг байсан юм. Нэг удаа нэгэн хөдөөний байрын хүний ярьсан яриа хэзээ ч мартагддаггүй юм. Тэр хүн аргамжаатай идэх морио заагаад "миний их хурдан морь давхихаа больчихоод учрыг нь ололгүй нэг сайн мэддэг хүнээс асуутал энэ рашааны усаар услаад долоо хоног ширгийг нь идүүл гэсэн болохоор ирээд сууж байна. Морь маань ч сэргээд сайхан болоод ирлээ. Үнэхээр ид шидтэй рашаан юмаа та нар хардаа" гэхэд хүүхдүүд юугаа мэдэх вэ, мөрөө хавччихаад гүйгээд явчихаж байж билээ. Нэг ийм сайхан ид шидтэй рашаанаа бид устгаад хаячихсан тэнэг толгойнууддаа. Ямар ид шидгүй усыг Богд хааны гэргий өдөр бүр 10-аад км-ын холоос зөөлгөж уух вэ дээ? Шаргаморьт гэдэг нэр ч бас л гэмтсэн адуу рашаан уугаад эдгэрсэн түүхтэй холбоотой.
Одоогийн 7 буудал орчмоос Сэлбэ маань 2 салаалж Баруун, зүүн Сэлбэ нэр зүүн урсана. Зүүн Сэлбэ нь одоогийн Сэлбэ, Баруун Сэлбэ нь 7 буудал орчмоос 32-ын тойрог хавь руу баруун талаа барин урсаж, одоогийн Баян бүрд, Лениний музей, Ялалтын талбай, Теди төв, Усны цагаан, Улсын Их дэлгүүр, Цирк гэсэн байдлаар урсаж, зүүн талаар тойрч ирэх Зүүн Сэлбэтэйгээ нийлэн эндээс Хатан Туулд золгох хүртлээ Дунд гол хэмээн алдраа дуурсгадаг байсансан. Баруун Сэлбэ голыг 1950-аад оны үед Улаанбаатар хотыг байгуулах зорилгоор боож Ногоон нуурыг үүсгээд, Ногоон нуур маань удалгүй хаягдаж шалбааг шавхай болоод аажим аажмаар дахин ирэхгүйгээр (???) биднийг орхин одсон юм. Зүүн Сэлбэ маань хэдий хотын барилга байшинд багтах зайгүй болтлоо шахуулсаар байгаа ч, арай ч амь тавьчихгүй тушаатай морь шиг дэгэн Туул голоо зорьсоор л...
"Сэлбээ дагавал Сэрүүхэн", "дунд голын ногоо нь ургасан байтлаа тарьсан юм шиг" гэж ардын дуундаа шингээн дуулдаг байсан өвөг дээдэс маань одоо ирээд Сэлбэ голоо харвал танихгүй байхдаа, бас ийм байдалд хүргэсэн Биднийг яах болдоо. Рашаан бүрээ нүдийг нь аниулж, ам бүрээс урсан ирэх горхин булагнуудынхаа амыг нь барьж, баруун Сэлбээ ширгээж хаясан Монголчууд, Улаанбаатарчууд биднийг дээд хөх Тэнгэр, дэргэд буй Хатан Туул ээж, Хан Богд уул, хайрхадууд минь өршөөж хайрла. Хэрвээ байгаль ээж Та биднээс хариугаа авах болбол биднийг л, бидний үеийг л гэсгээгээрэй. Энэ үеийн бид л буруутай болохоос үр хойч хүүхдүүд маань буруугүй шүү...
Үр хойч хүүхдүүд минь хөвөөнд нь оршсон энэ сайхан гол усаа хайрлаж, сэргээх ажлыг хийж чадвал, арай хоцроогүй байж магадгүй, амийг нь аварч, дахин урсгаж чадах юм шиг л санагдах юм. Та биднээс л шалтгаална даа.
#ээжгол Сэрүүн Сэлбийн түүх ийнхүү оршвой. Сайхан эхэлж гунигтай төгссөн энэ түүхийн үргэлжлэлийг үр хойч маань сайхнаар үргэлжлүүлж, сэрүүн Сэлбэ, хайртай дунд гол, хатан Туул ээж маань эргээ цохилон халин халин урссаж байгаа тухай бичих өлзийтэй ерөөлийг өргөе.
"Дүүрэн Сэлбэ биднийг
Дундартлаа сэлбэлээ.
Дүнжингаравын хамаатан ус
Цусанд минь аслаа..."
Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд З.БАТБАЯР
ShareTweet
Advertisement Banner
Дараагийн мэдээ
30-р Их хурлын амлалт 30 жилийн хөгжлийн гараа байж чадах уу?

30-р Их хурлын амлалт 30 жилийн хөгжлийн гараа байж чадах уу?

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Wie man bei beliebten Sportarten ohne Oasis wettet

2 өдөр өмнө

Mostbet promo code ilə bonus avtomatik verilirmi? Detallara baxaq

2 өдөр өмнө
Таван хүний амийг аварсан З.Эмүжинг "Шударга журам" медалиар шагнав

Таван хүний амийг аварсан З.Эмүжинг "Шударга журам" медалиар шагнав

3 өдөр өмнө
Төрийн ордонтой танилцсан хүүхдүүдтэй УИХ-ын дарга С.Бямбацогт уулзаж, баяр хүргэлээ

Төрийн ордонтой танилцсан хүүхдүүдтэй УИХ-ын дарга С.Бямбацогт уулзаж, баяр хүргэлээ

3 өдөр өмнө

Možnosti živého sázení v kasinu Mostbet CZ

3 өдөр өмнө
Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар шороон шуургатай

Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар шороон шуургатай

4 өдөр өмнө

Casino Non AAMS: Navigating Withdrawal Processes

5 өдөр өмнө

Le Migliori Strategie per i Popolari Giochi da Casinò Online Non AAMS

6 өдөр өмнө

Как быстро и безопасно войти в свой аккаунт Пин Ап с нового устройства

6 өдөр өмнө
Орон сууцны залиланг таслан зогсоох хуулийн төсөл өргөх барилаа

Орон сууцны залиланг таслан зогсоох хуулийн төсөл өргөх барилаа

7 өдөр өмнө

Их уншсан

Wie man bei beliebten Sportarten ohne Oasis wettet

2026-06-03

Mostbet promo code ilə bonus avtomatik verilirmi? Detallara baxaq

2026-06-02
Таван хүний амийг аварсан З.Эмүжинг "Шударга журам" медалиар шагнав

Таван хүний амийг аварсан З.Эмүжинг "Шударга журам" медалиар шагнав

2026-06-01
Төрийн ордонтой танилцсан хүүхдүүдтэй УИХ-ын дарга С.Бямбацогт уулзаж, баяр хүргэлээ

Төрийн ордонтой танилцсан хүүхдүүдтэй УИХ-ын дарга С.Бямбацогт уулзаж, баяр хүргэлээ

2026-06-01
elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Хайлтын үр дүн байхгүй
View All Result
  • Blog
  • Contact
  • Contact Us
  • ELIVE.mn
  • My account
  • Pin Posts
  • Sample Page
  • Sample Page
  • Shop
  • Sign in
  • Нүүр хуудас
  • Нүүр хуудас

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn