Бямба, 1 сар 24, 2026
elive
  • Нүүр
  • Багц
    • Бүгд
    • Влог
    • Нийтлэл
    • Ярилцлага
    Д.Баярхүү: Энх тайван, тогтвортой хөгжилд оруулах манай улсын хувь нэмрийг урагшлуулах ач холбогдолтой

    Д.Баярхүү: Энх тайван, тогтвортой хөгжилд оруулах манай улсын хувь нэмрийг урагшлуулах ач холбогдолтой

    Үндсэн хууль

    Д.Шагдар: Хоёр эхнэртэй байх, цаазаар авах ялыг зогсоох зэрэгтэй санал нийлээгүй

    Ерөнхий сайд Замын-Үүдийн жолооч нарын татварын ачааллыг 80-278 мянган төгрөгөөр бууруулсан шийдвэрийг "амилууллаа"

    Ерөнхий сайд Г.Занданшатарын "Рио Тинто"-д хаягласан хатуу ШААРДЛАГА

    Б.ЗОЛБАЯР: ДАНГИНА бол алдартай жүжигчин, циркчин Э.Лхагва-Очирыг бүтээлцсэн кино гэж бэлгэшээн харж байгаа

    Б.ЗОЛБАЯР: ДАНГИНА бол алдартай жүжигчин, циркчин Э.Лхагва-Очирыг бүтээлцсэн кино гэж бэлгэшээн харж байгаа

    Д.Баярхүү: Ганзагын наймаачдын эзэнт улсыг 2026 онд төгсгөл болгоё!

    Д.Баярхүү: Ганзагын наймаачдын эзэнт улсыг 2026 онд төгсгөл болгоё!

    Эдийн засгийн шинэтгэл төрийн өмчит компаниудаас эхэллээ

    Эдийн засгийн шинэтгэл төрийн өмчит компаниудаас эхэллээ

    Гурван айлчлалтай дүйх МОСКВАГИЙН УУЛЗАЛТУУД

    Гурван айлчлалтай дүйх МОСКВАГИЙН УУЛЗАЛТУУД

    AI чатботууд хүүхдүүдийг амиа хорлоход дэмнэж, садар самуунд уруу татаж байна!

    AI чатботууд хүүхдүүдийг амиа хорлоход дэмнэж, садар самуунд уруу татаж байна!

    Нар тэтгэсэн НАМРЫН БАЯР

    Нар тэтгэсэн НАМРЫН БАЯР

  • Live
  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • Бүгд
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    Хятад улс 6G сүлжээний туршилтын 2-р үе шатыг эхлүүллээ

    Хятад улс 6G сүлжээний туршилтын 2-р үе шатыг эхлүүллээ

    Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрыг шинээр барих тендер зарлалаа

    Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрыг шинээр барих тендер зарлалаа

    Энэ онд 78.5 км урт дугуйн зам барихаар төлөвлөж байна

    Энэ онд 78.5 км урт дугуйн зам барихаар төлөвлөж байна

    Инчон хотын ИТХ-ын төлөөлөгчдөд "Агро сити", "Налуу-Ухаа" чөлөөт бүсийн үр ашгийг танилцууллаа

    Инчон хотын ИТХ-ын төлөөлөгчдөд "Агро сити", "Налуу-Ухаа" чөлөөт бүсийн үр ашгийг танилцууллаа

    Монголын үндэсний спортын өвлийн наадам нээлтээ хийлээ

    Монголын үндэсний спортын өвлийн наадам нээлтээ хийлээ

    Зөрчлийн мэдээлэл 102 аппликэйшнд ирүүлсэн 9112 хүний урамшууллыг олгож эхэллээ

    Зөрчлийн мэдээлэл 102 аппликэйшнд ирүүлсэн 9112 хүний урамшууллыг олгож эхэллээ

    “Physical Asia”-д оролцсон Монголын баг, тамирчдад "Алтан од" гардуулав

    “Physical Asia”-д оролцсон Монголын баг, тамирчдад "Алтан од" гардуулав

    Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой энэ онд тохионо

    Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой энэ онд тохионо

    НИТХ-ын дарга А.БАЯР: Эмээлт, Партизан, Хонхрын замд дундаж хурдны стандартыг мөрдүүлнэ

    НИТХ-ын дарга А.БАЯР: Эмээлт, Партизан, Хонхрын замд дундаж хурдны стандартыг мөрдүүлнэ

Хайлтын үр дүн байхгүй
View All Result

Намуудын аврал болсон хуулийг Ерөнхийлөгч хэзээ өргөн барих вэ?

Elive Admin Нийтэлсэн Elive Admin
2022-12-10
- Нийтлэл
Урт: 1 мин уншина
Намуудын аврал болсон хуулийг Ерөнхийлөгч хэзээ өргөн барих вэ?
Share on FacebookShare on Twitter

Цаасан дээр бүртгэлтэй ч “цасан дээр мөргүй” намууд

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2022 оны арванхоёрдугаар сарын 14-нд болохоор товлогджээ. Уг хуралдаанаар Их Монгол засахуй ухаан нам, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн намын тус тус үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтүүдийг хэлэлцэх юм байна. Ийнхүү Монгол Улсад 37, 38 дахь улс төрийн нам байгуулагдахаар дуншиж байгаа ажээ. УИХ-ын ээлжит сонгуулийн жилийн өмнө улс төрийн намууд шинээр байгуулагддаг жишгийг тооцвол тун удахгүй ирэх онд Монголд 40 дэх нам мэндлэх бизээ. 1990 онд олон намын тогтолцоонд шилжсэнээс хойш манай улсад 40 гаруй улс төрийн нам байгуулагдсанаас 10 гаруй нам татан буугдаж, бусад намтай нэгджээ. Гэсэн хэдий ч эдгээр намаас орчин үеийн улс төрийн намын шаардлага хангахуйц төлөвшсөн нам тун цөөхөн байна. 1992 оны шинэ Үндсэн хуулиас хойш нийт УИХ, Орон нутаг, Ерөнхийлөгчийн нийт 22 сонгууль болж өнгөрсөн. Эдгээр сонгуульд МАН, АН-аас гадна ердөө 5 улс төрийн нам л суудал авсан байдаг. Нэлээд олон нам Улсын дээд шүүхэд бүртгэгдсэн төдий байгаа болохоос биш улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаггүй.

Анх байгуулагдаж, үүсгэн байгуулах хурлаа хийснээс хойш дахиж хуралдаагүй, үйл ажиллагаа нь үндсэндээ зогсонги байдалтай нам ч нэг бус байна. Намын дарга нь гишүүддээ тайлангаа тавиагүй, их хурлаа зарлаагүй тохиолдол ч бий. Тэр байтугай улс төрийн намын төлөөллүүдийг бүгдийг нь урьж хуулийн төслийн хэлэлцүүлэг хийх гэсэн боловч гурав, дөрвөн нам хаана бүртгэлтэй, хэнд тамга тэмдэг нь явдаг эсэх тодорхойгүй, огт олддоггүй намууд ч УДШ-д бүртгэлтэй байсаар байна. Тиймээс улс төрийн намын нийгэмд гүйцэтгэх үүргээ хангалтгүй биелүүлсэн, мөн санхүүгийн хувьд зөрчил гаргасан, санхүүгийн тайлангаа хугацаандаа өгөөгүй, олон нийтэд санхүүгийн асуудлаа тайлагнаагүй тохиолдолд тухайн намын статусыг бууруулах зохицуулалтыг Улс төрийн намын тухай хуулийн төсөлд оруулжээ.

Уг хуулийн төсөлд туссан зохицуулалтуудаас дурдвал, хэрэв тухайн нам дараалсан зургаан жилийн хугацаанд УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэн оролцоогүй бол намын статусыг нь бууруулж, идэвхгүй гэдэг ангилал руу оруулдаг болно. Мөн санхүүгийн хариуцлага алдсан буюу санхүүгийн үйл ажиллагааны тайланг хоёр жил дараалан СЕХ-нд ирүүлээгүй бол мөн идэвхгүй ангилалд оруулна. Түүнчлэн намын удирдах дээд байгууллага юм уу төлөөллийн байгууллагын хурлаа таван жилийн хугацаанд зохион байгуулаагүй бол мөн идэвхгүй ангилалд оруулна. Хуулийн шаардлагад нийцээгүй улс төрийн намыг идэвхгүй ангилалд оруулснаар тухайн намаас нэр дэвшигчид бие даагч гэсэн статустайгаар сонгуульд оролцох юм. Тухайн идэвхгүй ангилалд орсон нам хоёр жилийн хугацаанд дээр дурдсан гурван төрлийн зөрчлөө засвал буцаад намын нэр дээрээсээ сонгуульд нэр дэвшүүлэх, идэвхгүй ангиллаас гарах боломжтой болох аж.

Төрийн тэргүүний ширээн дээр гацсан төсөл буюу хүлээлт

Улс төрийн намын тухай хуулийг 1990 онд анх баталж, 2005 онд шинэчлэн найруулснаас хойш 17 жил “гар хүрээгүй” байгаа. Хууль санаачлах эрх бүхий субъектүүд 2011 оноос хойш дөрөв таван төсөл боловсруулж, өргөн барьж байсан ч УИХ-ын босго давж чадаагүй. 2017 онд УИХ-ын даргын захирамжаар Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулснаар энэ ажил гацаанаас гарсан гэж тухайн үед мэдэгдэж байв. УИХ-ын гишүүн, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт уг ажлын хэсгийг ахалж байв. Хуулийн төслийг боловсруулах дэд ажлын хэсэгт туршлагатай эрдэмтэн, судлаачид ажиллаж, шинжлэх ухааны судалгаанууд хийж, хэд хэдэн удаагийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан байдаг. Уг ажлын хэсэг Улс  төрийн намын тухай хуулийг шинэчлэн найруулахаас гадна Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслийг шинээр боловсруулсан аж. Өөрөөр хэлбэл 1990 онд олон намын тогтолцоо бий болсноос хойших 30 жилд улс төрийн намуудын үйл ажиллагаа, зохион байгуулалттай холбоотой бүхий л харилцааг ганцхан Улс төрийн намын тухай хуулиар л зохицуулж ирсэн бол энэ удаа намуудын санхүүжилтийг тусгай хуулиар зохицуулах нь зүйтэй гэж үзсэн байдаг. 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа шинэ парламентад Улс төрийн намын тухай хуулийн төслийг боловсруулах, хэлэлцэх үүрэг автоматаар шилжиж, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг хуулийн ажлын хэсгийг ахалж ажиллажээ.

Улс төрийн намын шинэчлэл бол улс төрийн намууд, иргэний нийгмийн зөвшилцлийн үр дүнд хийх ёстой чухал асуудал. Тийм учраас төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд Ерөнхийлөгч улс төрийн намын шинэчлэлийг дэмжин Улс төрийн намын тухай хуулийн төслийг өргөн барихаар болсон. Ерөнхийлөгчийн ширээн дээр хэднийнэ очмон уг хуулийн төслийг өнгөрсөн хаврын чуулганд өргөн барих байх гэсэн олон нийтийн хүлээлт байсан ч талаар болсон. Намрын чуулганы хугацаанд өргөн барих эсэх эргэлзээтэй. Тиймээс ирэх оны хаврын чуулганыг л хүлээх хэрэгтэй болж байна. Ирэх онд Улс төрийн намын тухай хуулиа шинэчлэн баталчих юм бол Г.Занданшатарын удирдсан УИХ-ын том гавьяа  тэр болно. 2024 оны УИХ-ын ээлжит сонгууль цоо шинэ тогтолцоо, хэлбэр, агуулгаар явагдаж, парламентын шинэчлэл, өөрчлөлтийг жинхэнэ утгаар нь авчрах болов уу.

Үндсэн хууль дахь улс  төрийн намын тухай зохицуулалт

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд улс төрийн намын талаарх заалтуудыг анх удаа тусган баталсан нь эрх зүйн хувьд томоохон ахиц дэвшил гэж болно.

Дэлхийн 121 улс Үндсэн хуулиар улс төрийн намыг байгуулах  болон зарчмын чиг үүрэг зохион байгуулалтыг нь зохицуулсан байдаг аж. Үүнээс 94 улс, улс төрийн намд тавигдах хязгаарлалтыг, 38 улс намуудын санхүүжилтийг Үндсэн  хуулиар зохицуулдаг байна. 2019 арваннэгдүгээр сарын 14-нд батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр намуудын эрх зүйн орчны зохицуулалтыг дэлхий нийтийн энэ жишигт нийцүүлсэн ажээ.

Тодруулбал, улс төрийн нам Үндсэн хуульд заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллах, намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулахаар хуульчилсан. Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна гэсэн Үндсэн хуулийн 19.2 дахь заалтыг 2028 оны нэгдүгээр сарын 01-нээс дагаж мөрдөх юм. Одоо  хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиар 801-ээс доошгүй гишүүнтэй л бол уг намыг Улсын дээд шүүх бүртгэх боломжтой. Харин Үндсэн хуулийн дээрх шинэ заалтыг мөрдөж эхэлснээр энэ босго хэд дахин өндөрсөнө. 2016 оны УИХ-ын сонгуулиар Монгол Улсын хэмжээнд нэг сая 932 мянган сонгуулийн насны иргэн сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдэж байж. Харин 2020 оны УИХ-ын сонгуульд 2,003,969 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэгдэж байжээ. Эдгээр сонгогчийн нэг хувийнх нь дэмжлэгийг авч байж нам байгуулна гэвэл дор хаяж 20 мянган хүн эвлэлдэн нэгдэх хэрэгтэй болно гэсэн үг.

Зургаан жилийн дараа хүн ам тодорхой хэмжээгээр өсч сонгогчдын тоо нэмэгдэнэ гэж тооцоход 2028 оноос хойш нам байгуулах гишүүнчлэлийн босго өнөөгийнхөөс наад зах нь 2.5 дахин нэмэгдэх нь. Энэ бол намууд борооны дараах мөөг шиг олширч, зарим хүн 2-3 намын батлах, тамга зэрэг өвөртлөөд явж байдаг болсон энэ үед яах аргагүй амьдралаас урган гарсан зохицуулалт гэдэгтэй олон хүн санал нийлэх байх. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тухайн үеийн Ерөнхийлөгчийн оруулсан саналд нам байгуулах гишүүнчлэлийн босгыг 50 мянгаас дээш байхаар тусгасныг хэлэлцүүлгийн явцад сонгуулийн насны иргэдийн нэг хувь гэж шалгуур, босгыг харьцангүй зөөлрүүлсэн нь энэ юм.

Үндсэн хуульд тусгасан намтай холбоотой гурав дахь заалт нь “Намын дотоод зохион байгуулалт ардчилсан зарчимд нийцсэн, хөрөнгө, орлогын эх үүсвэр, зарцуулалт нь нийтэд ил тод байна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, санхүүжилт, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөлийг хуулиар тогтооно” гэсэн томъёололтой. Энэ заалтад нийцүүлэн Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслийг боловсруулсан болов уу. Болов уу гэсний учир нь одоогоор хуулийн төслүүдийг өргөн бариагүй, олон нийтэд танилцуулаагүй байгаа юм.

2019 онд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх үеэр улс төрийн намуудын төлөөлөл ийнхүү уулзаж, зөвлөлдсөн юм. Одоо тэд өөрсдийн эрх зүйн орчныг шинэчлэн сайжруулахын төлөө мөн ийн дугуй ширээний ард суух цаг болжээ.

Улс төрийн намын тухай хууль яагаад чухал вэ?

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар улс төрийн намууд судалгаанд тулгуурласан бодлогын институц болон хөгжих эрх зүйн орчин бүрдэнэ гэж улс төр судлаачид, ажиглагчид үзэж байгаа. Учир нь улс орны хөгжлийн бодлогыг боловсруулах уураг тархи, урагш тэмүүлэх түүчээ нь болж байдаг улс төрийн хүчнүүдийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилго бүхий дээрх хуулиуд бол нэг ёсондоо намуудын “Үндсэн хууль” юм.

Улс төрийн намын тухай хууль яагаад ийм чухал вэ. Улс орны хөгжилд Үндсэн хуулиас дутахгүй үүрэгтэй вэ гэдэгт эцэст нь хариулъя. Монголд улс төрийн нам анх үүсэн байгуулагдаад 102 дахь жилийнхээ босгыг давах гэж байна. Харин дэлхий нийтэд улс төрийн нам гэдэг зүйл үүсээд 150 гаруй жил болж байгаа ажээ. Хүн төрөлхтний түүхэнд нам харьцангуй хожуу үүсэж бий болсон гэсэн үг. Төрийн эрх мэдэл нь хэмжээгүй эрх хааны гарт байдаг Йордан, Кувейт, Бутан, Оман зэрэг цөөхөн хэдэн улс орон, мөн 20-30 мянган хүн амтай жижиг арлын улсуудыг эс тооцвол дэлхийн бүх улс орон улс төрийн намуудтай.

Учир нь нам гэдэг хүн төрөлхтний дэвшилтэт ойлголт, үзэгдэл. Сонгодог утгаараа нам бол үзэл бодлоороо эвлэлдэн нэгдсэн, төрийн эрх авах зорилго бүхий хэсэг бүлэг хүмүүсийн нэгдэл, улс төрийн байгууллага. Ардчилсан улс орны төрийг ард олны үнэмлэхүй олонхын саналыг авч сонгогдсон улс төрийн хүчин буюу нам удирдан жолооддог нь жишиг болон тогтжээ.  Үүнээс аливаа улс орон гажих арга үгүй. Бас үүнээс илүү оновчтой засаглалын хэлбэрийг олсон нь ч үгүй. Намаас татгалзах аваас хэн нэг дарангуйлагчийн хэмжээгүй эрх мэдэл хийгээд хугацаагүй хаанчлалд л төрийн жолоог атгуулахаас өөр сонголт байхгүй учир улс төрийн намтай байж л ардчилсан төр засаг бий болдог ажээ.

Г.СОНИНБАЯР

ShareTweet
Advertisement Banner
Дараагийн мэдээ
Сүхбаатарын талбай дээр өлсгөлөн зарласан залуу тэмцлээ зогсоожээ

Сүхбаатарын талбай дээр өлсгөлөн зарласан залуу тэмцлээ зогсоожээ

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Хятад улс 6G сүлжээний туршилтын 2-р үе шатыг эхлүүллээ

Хятад улс 6G сүлжээний туршилтын 2-р үе шатыг эхлүүллээ

1 өдөр өмнө
Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрыг шинээр барих тендер зарлалаа

Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрыг шинээр барих тендер зарлалаа

1 өдөр өмнө
Энэ онд 78.5 км урт дугуйн зам барихаар төлөвлөж байна

Энэ онд 78.5 км урт дугуйн зам барихаар төлөвлөж байна

1 өдөр өмнө
Д.Баярхүү: Энх тайван, тогтвортой хөгжилд оруулах манай улсын хувь нэмрийг урагшлуулах ач холбогдолтой

Д.Баярхүү: Энх тайван, тогтвортой хөгжилд оруулах манай улсын хувь нэмрийг урагшлуулах ач холбогдолтой

1 өдөр өмнө
Инчон хотын ИТХ-ын төлөөлөгчдөд "Агро сити", "Налуу-Ухаа" чөлөөт бүсийн үр ашгийг танилцууллаа

Инчон хотын ИТХ-ын төлөөлөгчдөд "Агро сити", "Налуу-Ухаа" чөлөөт бүсийн үр ашгийг танилцууллаа

1 өдөр өмнө
Сар шинээр хилийн зарим боомтыг түр хаана

Сар шинээр хилийн зарим боомтыг түр хаана

1 өдөр өмнө
Монгол Улсын иргэд Колумб Улсад визгүй зорчих боломжтой боллоо

Монгол Улсын иргэд Колумб Улсад визгүй зорчих боломжтой боллоо

1 өдөр өмнө
Монгол Улс "Энхийн зөвлөл"-д үүсгэн байгуулагчийн статусаар нэгдлээ

Монгол Улс "Энхийн зөвлөл"-д үүсгэн байгуулагчийн статусаар нэгдлээ

1 өдөр өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар Тони Блэйр нар Давост уулзлаа

Ерөнхий сайд Г.Занданшатар Тони Блэйр нар Давост уулзлаа

2 өдөр өмнө
Монголын үндэсний спортын өвлийн наадам нээлтээ хийлээ

Монголын үндэсний спортын өвлийн наадам нээлтээ хийлээ

2 өдөр өмнө

Их уншсан

Хятад улс 6G сүлжээний туршилтын 2-р үе шатыг эхлүүллээ

Хятад улс 6G сүлжээний туршилтын 2-р үе шатыг эхлүүллээ

2026-01-23
Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрыг шинээр барих тендер зарлалаа

Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрыг шинээр барих тендер зарлалаа

2026-01-23
Энэ онд 78.5 км урт дугуйн зам барихаар төлөвлөж байна

Энэ онд 78.5 км урт дугуйн зам барихаар төлөвлөж байна

2026-01-23
Д.Баярхүү: Энх тайван, тогтвортой хөгжилд оруулах манай улсын хувь нэмрийг урагшлуулах ач холбогдолтой

Д.Баярхүү: Энх тайван, тогтвортой хөгжилд оруулах манай улсын хувь нэмрийг урагшлуулах ач холбогдолтой

2026-01-23
elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Хайлтын үр дүн байхгүй
View All Result
  • Blog
  • Contact
  • Contact Us
  • ELIVE.mn
  • My account
  • Pin Posts
  • Sample Page
  • Sample Page
  • Shop
  • Sign in
  • Нүүр хуудас
  • Нүүр хуудас

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn