Даваа, 11 сар 16, 2026
Social icon element need JNews Essential plugin to be activated.
elive
  • Нүүр
  • Багц
    • All
    • Нийтлэл
    • Ярилцлага
    28248

    Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой

    28164

    Нийтлэлч БААБАР: Таван замын БАЙЛДААН

    27986

    С.Амарсайхан хоёр дахь Засгийн газраасаа хөөгдлөө

    27876

    Нас барсан, харьяатаас гарсан иргэдэд 6.7 тэрбумын ногдол ашиг хуваарилсан зөрчил илрүүллээ

    27497

    Монгол Улс зам тээврийн ослоор хагас жилд 297 иргэнээ алдлаа

    27580

    Н.Одхүү: Усны өртөг хэт бага учраас УСУГ шугам сүлжээний ажлаа хийхэд санхүүгийн хүндрэлтэй байдаг

    27374

    Б.Пүрэвдагва: Инженерийн шугам сүлжээ болон авто замын ажлыг наймдугаар сарын 15-ны дотор дуусгахаар ажиллаж байна

    25371

    Улаанбаатарыг цэмцгэр болгох хотын даргын уриалга олны анхаарлыг татав

    25275

    Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” жүжиг маань хоёр дахь удаагаа дэлхийд цойлох гэж байна

  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • All
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    28339

    Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

    28318

    Урьдчилсан дүгнэлтээр Нөмрөгийн 24 мянган га талбай түймэрт өртжээ

    28315

    Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000-10000 айлын янданг буулгана

    28304

    Монголын баг гурван хүрэл медальтайгаар ДАШТ-ийг өндөрлүүллээ

    28299

    Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

    28293

    “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн 24МВт дулааны цахилгаан станцын ажил үргэлжилж байна

    28280

    Түргэн тусламжийн тусгай тоноглол бүхий 12 автомашиныг гардууллаа

    28272

    Японы ЭСЯ: Нөмрөгийг нөхөн сэргээх арга замыг "Мобиком"-той хамт эрэлхийлэх болно

    28269

    Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

No Result
View All Result
  • Нүүр
  • Багц
    • All
    • Нийтлэл
    • Ярилцлага
    28248

    Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой

    28164

    Нийтлэлч БААБАР: Таван замын БАЙЛДААН

    27986

    С.Амарсайхан хоёр дахь Засгийн газраасаа хөөгдлөө

    27876

    Нас барсан, харьяатаас гарсан иргэдэд 6.7 тэрбумын ногдол ашиг хуваарилсан зөрчил илрүүллээ

    27497

    Монгол Улс зам тээврийн ослоор хагас жилд 297 иргэнээ алдлаа

    27580

    Н.Одхүү: Усны өртөг хэт бага учраас УСУГ шугам сүлжээний ажлаа хийхэд санхүүгийн хүндрэлтэй байдаг

    27374

    Б.Пүрэвдагва: Инженерийн шугам сүлжээ болон авто замын ажлыг наймдугаар сарын 15-ны дотор дуусгахаар ажиллаж байна

    25371

    Улаанбаатарыг цэмцгэр болгох хотын даргын уриалга олны анхаарлыг татав

    25275

    Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” жүжиг маань хоёр дахь удаагаа дэлхийд цойлох гэж байна

  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • All
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    28339

    Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

    28318

    Урьдчилсан дүгнэлтээр Нөмрөгийн 24 мянган га талбай түймэрт өртжээ

    28315

    Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000-10000 айлын янданг буулгана

    28304

    Монголын баг гурван хүрэл медальтайгаар ДАШТ-ийг өндөрлүүллээ

    28299

    Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

    28293

    “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн 24МВт дулааны цахилгаан станцын ажил үргэлжилж байна

    28280

    Түргэн тусламжийн тусгай тоноглол бүхий 12 автомашиныг гардууллаа

    28272

    Японы ЭСЯ: Нөмрөгийг нөхөн сэргээх арга замыг "Мобиком"-той хамт эрэлхийлэх болно

    28269

    Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

No Result
View All Result
elive
No Result
View All Result

Эрдэнэт үйлдвэр модлог ургамлын генетик нөөцийн төвтэй болно

Elive Admin by Elive Admin
2022-12-01
in Бусад
Reading Time: 1 min read
12326

Эрдэнэт үйлдвэр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдсэн. Улмаар 100 сая мод тарих үүрэг авч бүх нийтийн ажил болгон, бусдыг манлайлан оролцож байна. Энэхүү ажлын явцын талаар “Ногоон хөгжил” төслийн нэгжийн дарга, доктор Я.Ариунзулаас тодрууллаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөн улсын хэмжээнд өрнөж байна. Эрдэнэт үйлдвэрийн 100 сая мод тарих ажил ямар шатанд явна вэ?

-Монголчууд, зөвхөн манай улс л тэрбум мод тарих юм шиг ойлгоод байгаа юм. Тэгэхээр бүх улс орон мод тарих үндэсний хөтөлбөртэй. Ганц манай улс биш. Хятад улс 88 тэрбум, Солонгос гурван тэрбум, Пакистан 10 тэрбум мод тарих хөтөлбөртэй явж байна. Манай улс эко системийн хувьд хүнд учраас Монгол Улсын Ерөнхийлөгч тэрбумаар тоологдох мод тарина гэсэн. Эрдэнэт үйлдвэр 100 сая мод тарина. Ер нь мод тарихад үр их чухал байдаг. Цэг шиг жижигхэн тэр үргүйгээр мод үржүүлгийн ажил явахгүй. Тэр жижиг үрээс хэдэн 100 жил амьдрах амьд ургамал үүснэ. Үүнийг арчилж өсгөн үржүүлнэ. Монгол Улсын түүхэнд анх удаа Эрдэнэт үйлдвэр модлог ургамлын Генетик нөөцийн төвийг Говилд байгуулж байгаа. Тэгэхээр мод тарих ажил үрээс эхэлдэг. Дараа нь хөрсний асуудал яригдана. Үйлдвэрийн хаягдлаар бордоо хийх төслийн ажил яригдаж байна. Мөн жилд 10 сая тарьц үйлдвэрлэх Шведийн автомат “мод үржүүлгийн газар” байгуулна. Эдгээр нь ойн инновацын парк болно. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 100 сая мод тарихын тулд Эрдэнэт үйлдвэр шинжлэх ухааны үндэстэй цогц арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Үүнийг дангаараа хэрэгжүүлээгүй. Шинжлэх ухааны академийн эрдэмтдээс хөрс, үр, мод үржүүлгийн талаар байнга зөвлөгөө авч ажиллаж байна. Манай эрдэмтэд хамтын ажиллагааны хүрээнд цаг хугацаа алдахгүйгээр, үнэ төлбөргүйгээр оюуны хөрөнгө оруулалт хийж байгаад талархах ёстой.

-Эрдэнэт үйлдвэр жимсний мод тарих ёсгүй гэсэн яриа олон нийтийн зүгээс гарах боллоо. Энд тайлбар өгөхгүй юу?

-Аливаа хүн мэргэжлийн хүмүүсийн өмнөөс мэдэмхийрч ярих утгагүй. Тэгэхээр хүмүүс мэддэгээ ярьж, чаддагаа хийх хэрэгтэй. Улиас, хайлаас, бургас бол Монголчуудад өгсөн бурхны бэлэг. Ойн эко системийг бий болгодог. Энэ моддыг бид тарина. Тухайлбал, Хаягдлын аж ахуйд Сая улиас тарих ажлыг эхлүүлээд байна. Үйлдвэрлэл, технологийн паркт мөн тэр хэмжээний мод тарина. Мөн Хангал голын дагуу бургас тарина. Харин үнэтэй мод бий. Үүнд нэгдүгээрт, цэцэгт мод орно. Хоёрдугаарт, жимст мод орж байгаа. Өөрөөр хэлбэл, байгалийн нөөц бололцоогоор мэргэжлийн түвшинд хямд зардлаар хийх ажлыг бид гүйцэтгэнэ. Хямд зардлаар хэрхэн яаж мод тарих энэ үйл ажиллагаа нь ард иргэдэд сургалт болно. Харин цэцэгт модыг хот дотор тарих төлөвлөгөөтэй байгаа. Хүмүүст амьдралын сайжирсан орчин хэрэгтэй учраас тэр. Жимст модны хувьд плантац байгуулна. Нэг талбайд олон төрлийн мод тарихыг плантац гэдэг. Генетик нөөцийн төвтэй болох учраас их ургамлын плантац байгуулж, сайн чанарын үр, мод бэлтгэн, иргэдийг хангах зорилготой юм. Одоогийн байдлаар Булган аймгийн Сэлэнгэ суманд 100 га газар аваад байна. Энд хаана нь алим, чавганы мод тарихыг тооцож гаргана. Ер нь мод тарих үйлчилгээг бид бүгдийг нь хийхгүй. Мэргэжлийн хүмүүсээс тогтмол зөвлөх үйлчилгээ авч хамтран ажиллана. Алимын модыг хүрээлэнгийн хүний зөвлөгөөгөөр ажиллаж тарина. Тухайлбал, чавганы модыг мэргэшсэн хүнээс нь зөвлөгөө авч тариулна. Эргээд Эрдэнэтэд тарьсан алим, чавганы модоор орон нутгийн иргэдийг хангах юм. Бидний эхлүүлсэн энэ ажил Эрдэнэт үйлдвэрийн ирээдүйн хаалт хөгжлийн менежменттэй холбоотой. Эрдэнэтийн иргэдийн амьдралыг хожим аваад явах бизнес болно. Яагаад гэвэл ойн генетикийн төвийг хэн дуртай нь байгуулдаггүй юм. Ийм төв манай улсад нэг, хоёр л байна. Тэгэхээр улсын хэмжээний том төсөл, бодлого хэрэгжинэ гэсэн үг. Улсын хэмжээнд модны үрийн эргэлт энэ хотоор дамжин явагдана гэдгийг олон нийт ойлгох хэрэгтэй.

-Тэгвэл та мод тарих хүмүүст юу захиж хэлэх вэ?

-Монголчууд шороогоор амьсгалсаар байтал ханиад, цэрнээсээ салахгүй байна. Үүнээс үүдэлтэй залуугаараа нас нөгчиж байна. Бухимдал маш их байна. Иймээс модоо тарья. Манай оронд тоосгүй орчин алга. Малчин байсан ч мод тарих хэрэгтэй. Мал, мод хоёрыг сөргүүлж тавьдаг. Мод тарихаар мал идчихнэ гэдэг. Өөрөөр хэлбэл, модны залуу найлзуур чинь малд хэрэгтэй шоколад байхгүй юу. Тэгэхээр мод тарьж малынхаа тэжээлийг бэлтгэе. Өөрсдийнхөө эрүүл мэнд уушгиа хамгаалъя. Уул уурхайн салбар ямар их тоостой билээ. Улаанбаатарынхан ямар их тоосон дунд амьдарч байна. Дундговьд ямар их цөлжилт явагдаж, элсэндээ дарагдаж байна. Тэгэхээр мод тарих чинь хүний аюулгүй байдлыг хангах тусгаар тогтнол боллоо. Зайлшгүй хийх тулгамдсан асуудал болж байна. Одоо модоо тарихгүй бол ургамлууд цөлжиж устаад дууслаа. Тэгэхээр монгол хүн бүр мод тарих хэрэгтэй. Харин тарьж ургуулах менежментийг төр хийх ёстой. Мод тарьж сурсан хүн бүрийг сургагч багш болгох хэрэгтэй юм. Ер нь хүмүүс бүх модыг тарьж сурдаггүй. Нарс тарьсан хүн тэр модыг л тарина гэсэн үг. Тухайлбал, монголд бургас тариад мэргэшсэн ганцхан хүн байна. Тэгэхээр мод тарьж, ургуулж сурсан туршлагатай боловсон хүчнүүд цөөрсөн. Эдгээр хүмүүсийн мэдлэг чадварыг өвлөж авмаар байна даа.

-Баярлалаа.

Next Post

Эрдэнэт үйлдвэр металл бэлтгэх, боловсруулахад ашигладаг ацетилены хийн үндсэн тоног төхөөрөмжөө шинэчиллээ

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Social icon element need JNews Essential plugin to be activated.
No Result
View All Result

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn