Лхагва, 9 сар 23, 2026
elive
  • Нүүр
  • Багц
    • Бүгд
    • Нийтлэл
    • Ярилцлага
    С.Амарсайхан хоёр дахь Засгийн газраасаа хөөгдлөө

    Нас барсан, харьяатаас гарсан иргэдэд 6.7 тэрбумын ногдол ашиг хуваарилсан зөрчил илрүүллээ

    Монгол Улс зам тээврийн ослоор хагас жилд 297 иргэнээ алдлаа

    Н.Одхүү: Шинэ төв цэвэрлэх байгууламж нь лагаас эрчим хүч, дулаан үйлдвэрлэх бүрэн боломжтой

    Н.Одхүү: Усны өртөг хэт бага учраас УСУГ шугам сүлжээний ажлаа хийхэд санхүүгийн хүндрэлтэй байдаг

    Б.Пүрэвдагва: Инженерийн шугам сүлжээ болон авто замын ажлыг наймдугаар сарын 15-ны дотор дуусгахаар ажиллаж байна

    Улаанбаатарыг цэмцгэр болгох хотын даргын уриалга олны анхаарлыг татав

    Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” жүжиг маань хоёр дахь удаагаа дэлхийд цойлох гэж байна

    Улсын чанар шийдвэр бүрээс эхэлдэг

    Улсын чанар шийдвэр бүрээс эхэлдэг

    Г.Занданшатарын сүржигнэл 4 тэрбумын авлигыг таслан зогсоожээ

  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • Бүгд
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    Баавгай унтуулах буу авах төсвийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргана

    Оролцогчдын хүсэлтээр "Night marathon ulaanbaatar 2026" бүртгэлийг сунгалаа

    “Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

    Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ

    Богдхан уулын экологийн гарцын байршлыг эцэслэлээ

    Археологийн малтлагаас Чингис хааны билэг сургаал анх удаа олдлоо

    Шахмал түлшийг маргаашаас борлуулж эхэлнэ

    Монголын сурагчид 91 орноос 49 дүгээр байрт эрэмбэлэгджээ

    Газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрнэ

Хайлтын үр дүн байхгүй
View All Result

Гадаад валютын нөөц 2.4 тэрбум ам.доллар болж буурсан нь аюулын харанга дэлдэж байна

Elive Admin Нийтэлсэн Elive Admin
2022-10-03
- Улс төр
Урт: 1 мин уншина
Гадаад валютын нөөц 2.4 тэрбум ам.доллар болж буурсан нь аюулын харанга дэлдэж байна
Share on FacebookShare on Twitter

Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулган өнөөдөр (2022.10.03) 10 цаг 00 минутад  65 гишүүн буюу 85,5 хувийн ирцтэйгээр эхэллээ. Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүд болон Монгол Улсад суугаа гадаад орны дипломат төлөөлөгчдийн байгууллагын тэргүүнүүд, УИХ-аас удирдлага нь томилогддог байгууллагын дарга нар оролцсон. Намрын чуулганы нээлтийн эхэнд Эзэн Чингис хааны эш хөрөгт хүндэтгэл үзүүлэх ёслол болов.

Уг ёслолыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, “Эзэн богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах тухай” Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2022 оны долдугаар сарын 11-ний өдрийн 159 дүгээр зарлигийн дагуу Их Монголын төрт улсыг байгуулан мандуулж, монголчуудын суу алдрыг дэлхийн дайдад тунхаглан зарласан, Мянганы суут хүмүүн Их эзэн Чингис богдынхоо эш хөргийг, билиг сургаалынх нь хамт Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурлын нэгдсэн хуралдааны “Их Хуралдай” танхимд залж буйг дурдаад Монгол төрийн хоймор болсон энэ танхимд, Эзэн Богдынхоо эш хөрөгний өлмийд Монгол Улсын шинэ сэргэн мандлыг хөтлөн замчлах сайн хууль, мэргэн бодлого боловсорч, төрийн түшээд маань гагцхүү хуульд захирагдан, өргөсөн тангараг, төрийн түшээгийн ёс зүйг дээд зэргээр сахиж, ард түмний засаглах эрх бүрэн утгаараа хэрэгжиж байх болно гэдэгт гүнээ итгэж байгаагаа онцлон тэмдэглэлээ.

Ийнхүү Улсын Их Хурлын нэгдсэн хуралдааны “Их хуралдай” танхимын хойморт Эзэн Чингис хааныхаа эш хөргийг, “Алтан бие минь алжааваас алжаатугай. Ахуй төр минь бүү алдартугай. Бүтэн бие минь зовбоос зовтугай. Бүрэн улс минь бүү сандартугай” хэмээсэн билиг сургаалын хамт залав. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Эзэн богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах тухай” зарлигийг уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар болон Улсын Их Хурлын гишүүд Эзэн Богд Чингис хааны эш хөрөгт мэхийн хүндлэл үзүүллээ.

Дараа нь  Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганыг нээж, УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв. /УИХ-ын даргын хэлсэн үг бүрэн эхээрээ /

Тэрбээр хэлсэн үгэндээ, Цар тахал, геополитикийн хурцадмал нөхцөл байдлаас үүдэлтэй дэлхий нийтийг хамарсан үнийн өсөлт, мөнгө-санхүүгийн бодлогын эрс өөрчлөлт, геостратегийн хүндхэн цаг үед энэ удаагийн намрын чуулган эхэлж байгааг онцлоод, дэлхийн улс төр, эдийн засагт үүсээд байгаа энэхүү “тектоник шилжилт” нь бидний өнгөрсөн 30 жилийн алдаа, эмзэг байдалтай нийлж, тээвэр логистикийн хүндрэл, валютын хомсдол, гадаад өрийн дарамт, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөр дамжин эдийн засаг, ард иргэдийн амьжиргаанд хүнд цохилт өгч байгааг тодотгов.

Мөн тэрбээр, цар тахал, дэлхий дахины хурцадмал нөхцөл байдал, үүнээс улбаатай тээвэр, эдийн засгийн хүндрэл сүүлийн 40 гаруй жилд болоогүй үнийн өсөлтийг бий болголоо. Манай эдийн засгийн өсөлт 2022 оны эхний хагаст 1.9 хувь болсон нь цар тахлын өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй сул байгаа бөгөөд инфляц улсын хэмжээнд сүүлийн арван сар дараалан хоёр оронтой тоонд хадгалагдаж, үнийн өсөлтөөс шалтгаалж ард иргэд, өрхийн бодит орлого, цалин буурч байна. Үүн дээр төлбөрийн тэнцлийн алдагдал оны эхний найман сарын байдлаар 1.5 тэрбум ам.долларт хүрч, гадаад валютын нөөц 2.4 тэрбум ам.доллар болж буурсан нь харанга дэлдэж байгааг тэмдэглээд өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлж, өвөлжилт хүндрэх эрсдэлтэй 11 аймагт өвлийг өнтэй давах “Хамжихгүй бол амжихгүй” бүх нийтийн аян өрнүүлэхийг уриаллаа.

Түүнчлэн УИХ-ын дарга Г.Занданшатар эдийн засгийг яаралтай тогтворжуулах бодлогын таван цогц арга хэмжээ, бүтцийн суурь шинэчлэлийн таван зорилтыг дэлгэрэнгүй танилцуулахын зэрэгцээ энэхүү цогц арга хэмжээг авч хэрэгжүүлснээр Монгол Улсад үүсээд байгаа эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг бид амжилттай даван туулах бололцоотой. Ингэснээр бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдын итгэл сайжирч, үнийн өсөлт хязгаарлагдаж, валютын ханш тогтворжиж, банкны зээл, санхүүгийн харилцаа хэвийн болж, иргэд, аж ахуйн нэгжийн орлого нэмэгдэх суурь бүрдэнэ гэдгийг мэдэгдэв.

Хэрэглээний эдийн засгаас хуримтлалын эдийн засаг руу, Олборлолтоос боловсруулалт руу, Импортлогч улсаас экспортлогч улс руу, Халамжаас хөдөлмөрт, Бүтээлч эдийн засаг гэсэн мөрийн хөтөлбөрийн  таван зорилт таван реформыг цогц бодлого болон нэгтгэж Шинэ сэргэлтийн бодлоготой уялдуулан эрчимжүүлэх шаардлагатай байгааг УИХ-ын дарга хэлсэн үгэндээ онцолсон.

Тэрбээр хэлсэн үгийнхээ төгсгөлд, хүн төрөлхтөнд “Хүйтэн дайн”-аас хойших хамгийн аюултай эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа энэ цаг үед, төрийн түшээд, улс төрийн нам хүчнүүд, иргэний нийгмийн байгууллагууд, ард иргэд Үндэсний эв нэгдэл, аюулгүй байдлаа эрхэмлэн дээдэлж, нам, улс төрийн талцал хуваагдал, хийрхлийг хойш тавин, Монгол Улс гадаад харилцаандаа нэг цонхны бодлогыг тууштай баримтлах ёстойг онцлон тэмдэглэхийн зэрэгцээ төрдөө тангараг өргөж, түмэндээ үйлчлэх ёстой төрийн албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын үүднээс авлига, албан тушаалын гэмт хэрэг, санхүүгийн үрэлгэн байдалд нэр холбогдох нь нийгмийн бухимдлыг өдөөх томоохон хүчин зүйл болж байгааг ухамсарлаж, төрийн түшээд, алба хаагчид өндөр ёс зүйтэй, сахилга хариуцлагатай, эрхэлсэн ажил, албандаа сэтгэл зүтгэл гарган ажиллах ёстойг анхаарууллаа.

ShareTweet
Advertisement Banner
Дараагийн мэдээ
Ц.Элбэгдоржид хандсан Г.Занданшатарын САНУУЛГА

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Баавгай унтуулах буу авах төсвийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргана

Баавгай унтуулах буу авах төсвийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргана

9 цаг өмнө
Австралийн парламентын дарга Милтон Дик Монгол Улсад хүрэлцэн ирлээ

10 цаг өмнө
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн асуудлаар санал солилцлоо

УИХ-ын  гишүүн Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Т.Аюурсайханы бүрэн эрхийг түдгэлзүүлнэ

АТГ: 13 хэргийг шүүхэд шилжүүлэхээр прокурорт хүргүүлэв

11 цаг өмнө
О.Цогтгэрэл: Парламентын гацаанд МАН-ын бүлэг буруутай

1 өдөр өмнө
Оролцогчдын хүсэлтээр "Night marathon ulaanbaatar 2026" бүртгэлийг сунгалаа

Оролцогчдын хүсэлтээр "Night marathon ulaanbaatar 2026" бүртгэлийг сунгалаа

2 өдөр өмнө
Автомашины улсын дугаарыг 365 хоног хадгалах боломжтой болов

Автомашины улсын дугаарыг 365 хоног хадгалах боломжтой болов

2 өдөр өмнө
“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

2 өдөр өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно

Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгийн зарим суманд түргэн тусламжийн машин өглөө

Их уншсан

Баавгай унтуулах буу авах төсвийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргана

Баавгай унтуулах буу авах төсвийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргана

2026-09-22
Австралийн парламентын дарга Милтон Дик Монгол Улсад хүрэлцэн ирлээ

Австралийн парламентын дарга Милтон Дик Монгол Улсад хүрэлцэн ирлээ

2026-09-22
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн асуудлаар санал солилцлоо

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн асуудлаар санал солилцлоо

2026-09-22
УИХ-ын  гишүүн Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Т.Аюурсайханы бүрэн эрхийг түдгэлзүүлнэ

АТГ: 13 хэргийг шүүхэд шилжүүлэхээр прокурорт хүргүүлэв

2026-09-22
elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Хайлтын үр дүн байхгүй
View All Result
  • Blog
  • Contact
  • Contact Us
  • ELIVE.mn
  • My account
  • Pin Posts
  • Sample Page
  • Sample Page
  • Shop
  • Sign in
  • Нүүр хуудас