Даваа, 7 сар 13, 2026
elive
  • Нүүр
  • Багц
    • Бүгд
    • Нийтлэл
    • Ярилцлага
    Улаанбаатарыг цэмцгэр болгох хотын даргын уриалга олны анхаарлыг татав

    Улаанбаатарыг цэмцгэр болгох хотын даргын уриалга олны анхаарлыг татав

    Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” жүжиг маань хоёр дахь удаагаа дэлхийд цойлох гэж байна

    Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” жүжиг маань хоёр дахь удаагаа дэлхийд цойлох гэж байна

    Улсын чанар шийдвэр бүрээс эхэлдэг

    Улсын чанар шийдвэр бүрээс эхэлдэг

    Г.Занданшатарын сүржигнэл 4 тэрбумын авлигыг таслан зогсоожээ

    Г.Занданшатарын сүржигнэл 4 тэрбумын авлигыг таслан зогсоожээ

    Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворыг Хөвсгөлөөс илрүүллээ

    Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворыг Хөвсгөлөөс илрүүллээ

    Х.Баттулга: Би Ерөнхийлөгчид дахин нэр дэвшихгүй

    Х.Баттулга: Би Ерөнхийлөгчид дахин нэр дэвшихгүй

    Орон сууцны залиланд 3000 гаруй хүн 118.2 тэрбум төгрөгөөр хохирчээ

    Орон сууцны залиланд 3000 гаруй хүн 118.2 тэрбум төгрөгөөр хохирчээ

    Н.Учрал: АН-ыг Засгийн газарт уриагүй, хамтрахгүй

    Н.Учрал: АН-ыг Засгийн газарт уриагүй, хамтрахгүй

    Гэмшиж, эмгэнэж, уучлал гуйж мэддэггүй Ж.Алдаржавхланг огцруулъя

    Гэмшиж, эмгэнэж, уучлал гуйж мэддэггүй Ж.Алдаржавхланг огцруулъя

  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • Бүгд
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    Ногоон нуурын ус тунгаах байгууламжийг сэргээж, “Бөмбөгөр” орчмыг үерийн эрсдэлээс хамгаалж байна

    Ногоон нуурын ус тунгаах байгууламжийг сэргээж, “Бөмбөгөр” орчмыг үерийн эрсдэлээс хамгаалж байна

    Б.Пүрэвдагва: Борооноор эвдэрсэн замуудыг гүйцэтгэгч байгууллагаар шуурхай засуулна

    Б.Пүрэвдагва: Борооноор эвдэрсэн замуудыг гүйцэтгэгч байгууллагаар шуурхай засуулна

    Ерөнхий сайд Н.Учрал “Туулын хурдны зам” төслийг зогсоож байгааг мэдэгдлээ

    “Хотхоны бага сургууль”, “Багийн бага сургууль”-ийн үйл ажиллагаа энэ намраас эхэлнэ

    530 мянган га талбайд буудай, хүнсий ногоо, тэжээл тарилаа

    530 мянган га талбайд буудай, хүнсий ногоо, тэжээл тарилаа

    Наадмаар төв талбайд шоу тоглолт, цэнгүүн болно

    Наадмаар төв талбайд шоу тоглолт, цэнгүүн болно

    Хуримтлагдсан усыг яаралтай соруулж, ариутгал цэвэрлэгээ хийхийг үүрэг болголоо

    Хуримтлагдсан усыг яаралтай соруулж, ариутгал цэвэрлэгээ хийхийг үүрэг болголоо

    Нүүрс пиролизын үйлдвэр ашиглалтад орсноор агаарын бохирдол 50-60 хувиар буурна

    Нүүрс пиролизын үйлдвэр ашиглалтад орсноор агаарын бохирдол 50-60 хувиар буурна

    Наадмын өдрүүдэд ихэнх нутгаар харьцангуй дулаан байх төлөвтэй

    Наадмын өдрүүдэд ихэнх нутгаар харьцангуй дулаан байх төлөвтэй

    Хүрээ цам-Даншиг наадамд Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт анх удаа мориллоо

    Хүрээ цам-Даншиг наадамд Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт анх удаа мориллоо

Хайлтын үр дүн байхгүй
View All Result

Хоймор нутгийн хийморь хурайлсан наадам

Elive Admin Нийтэлсэн Elive Admin
2022-08-04
- Мэдээ
Урт: 3 мин уншина
Хоймор нутгийн хийморь хурайлсан наадам
Share on FacebookShare on Twitter

            Зуны сүүл сарын наран хурцхан төөнөх ч наадамчдын ая тухыг бүрдүүлж, налгар сайхан өдрүүдэд өнгөрлөө. Түүхт ой, Хангайн бүсийн хурдан морьдын уралдааныг зохион байгуулах хороо, салбар хороод, мэргэжлийн холбоо, төрийн албан хаагчид, наадмыг ивээн тэтгэгчид,  хэвлэл мэдээллийн байгууллагын ажилчид, Цагдаа, Онцгойгийн алба хаагчид, Хот тохижилтын ажилтан гээд олон хүний хичээл зүтгэл, хөдөлмөрийн хүчээр наадам дөрвөн өдөр үргэлжлэв. Найман аймгийн уяачдын есөн насны 721 хурдан хүлэг хурдаа гайхуулан уралдаж, 355 харваач цэц мэргэнээ сорьсон бол үндэсний шагайн харваанд 36 багийн 312 харваач оролцлоо.

Тайлбар байхгүй.

            Дэлгэрмөрөний өргөн хөндийг эмжин түүх, домог амилуулан орших Шүүргийн шил, Үүдэн цахир, Дааган толгой, Дулаанхан уулын өвөр монголын шигшмэл хурдан хүлгүүдийн тоосон дунд бүртгэлзэж өнжлөө. Хээ хуаран чимэгтэй цэнхэр асарын узель морь барианы газрын үзэгчдэд мэдээлэл дамжуулан чөлөө завгүй дуугарна. Уралдаанч хүүхдүүдийн гүүглэх чимээ ойртож, наадамчдын уухайн түрлэг нэмэгдэхэд  морь бариач, бүртгэгчдийг удирдан малгайн залаагаа хийсгэж, үе үе гүйн шогшох эрхэм бол эмнэг хангал сургалтын спортын мастер, улсын морь баригч, шүүгч, манлай хүлэгч Шантавын Пүрэвхүү эгч юм. Хариуцлагатай, идэвх, зүтгэлтэй хүмүүст ажил даалгах ийм л сайхандаа гэдэг мэдрэмж төрүүлэх авай.

Тайлбар байхгүй.

            Аймаг байгуулагдсаны 90,91 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд Үндэсний баяр наадам зохион байгуулах хуулийн дагуу 128 бөх барилдаж Улаан-Уул сумын харьяат Улсын харцага Г.Элбэгийн хүү аймгийн начин Э.Батсуурь түрүүлж аймгийн арслан цол хүртлээ. Тосонцэнгэл сумын харьяат залуу бөх Б.Адьяасүрэн үзүүрлэж, аймгийн заан цолны болзол хангасан бол Шинэ-Идэр сумын харьяат сумын заан Алтаншагай тав давж аймгийн начин боллоо. Хангайн бүсийн хурдан морьд даншиг наадамд зориулан явуулсан хүчит 256 бөхийн барилдаанд Галт сумын харьяат Улсын өсөх идэр начин Чинчулууны Батчулуун түрүүлж, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын уугуул, Дорнод аймгийн харьяат улсын заан Д.Анар үзүүрлэлээ.

Тайлбар байхгүй.

            Монгол улсын өсөх идэр начин Чинчулууны Батчулуун 2006 оноос хойш бөхийн спортоор хичээллэж, Сумын наадмын дэвжээнээс эхлээд улсын наадмын дэвжээнд хүч үзэх бүрийд унасан газар, угаасан усныхаа нэртэй хамт явж, нутгийн зон олныхоо хайр хүндэтгэл дааж, Хөвсгөл хэмээн алдар нэрээ дуудуулж Улсын начин болтлоо өсөн дэвшиж байгаагаараа бахархаж байгаагаа илэрхийллээ. Хангайн бүсийн хурдан морьдын уралдаанд зориулсан 256 бөхөөс түрүүлсэндээ баяртай байна. Монгол бөхөө дээдэлдэг, бөхөд хайртай нутгийн зон олныхоо итгэлийг дааж явах болно хэмээсэн юм. Хөвсгөлчүүд  өсөх идэр начингаа цаашид улам сайн барилдаж, цолоо ахиулах ерөөлийг оршоож байлаа.

            Бөхийн барилдааны зохион байгуулах салбар хорооноос гадна жаяг дэгийн гэж бий.  Энэ багт 53 жил хөдөлмөрлөсөн 73 настай Шинэ-Идэр сумын уугуул Баатарын Батсүх гуай аймгийн 90,91 жилийн ойн баяр, хангайн бүсийн хурдан морьдын уралдааны хүчит бөхөө засаж, зодог тайллаа. Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумынхаа нэрийн өмнөөс анх удаа улсын засуул хэмээх хүндтэй шагналыг хүртэж байсан хүн. Б.Батсүх гуай бөхөд сонирхолтой барилддаг байж байгаад бэртэл авсны улмаас барилдаж чадахгүй болжээ. Би бичиг үсэг гайгүй тайлагдсан хүн юм байна. Тийм болохоор Давааням арслан бөхийн гарын даа хий гэлээ. Энэ ажлыг хийхэд бөхөө үзэхэд хэцүү юм байна. Засуулыг нь  л хийе гэж хэлээд  20 наснаасаа эхэлж засуул, шүүгч хийж эхэлсэн тухайгаа хуучиллаа. 53 жилийн наадмыг алгасалгүй хүчит бөхчүүдээ засаж, түүний мөрнөөс Монгол улсын арслан Х.Мөнхбаатар, Ц.Содномдорж, өсөх идэр начин Ч.Батчулуун гээд олон алдар цолтнууд төрсөн аж.  Аймгийн арслан Г.Батнямыг сурагч байхаас нь эхлээд засаж, шүүсэн. Ер нь шилдэг сайн арслан, улсын цолонд хүрээгүй ч начны эрэмбэтэй хүү гэж үнэлж явдгаа хэллээ. Наадмын өмнөх өдрүүдэд засуулууд хумсаа авах, хоол хүнсээ тохируулахаас эхлээд биеэ бэлддэг. Зүгээр ч нэг наадмын өглөө ирээд зогсчихдоггүй нарийн дэг жаягууд бий талаар дурдлаа.

Тайлбар байхгүй.

            Монголын үндэсний шагайн харвааны ноён оргил даяар дурсагдах дархан мэргэн, спотын мастер Дорнод аймгийн Халх гол сумын уугуул С.Энхтөр наадамд хүрэлцэн ирж оролцлоо. Мөн өсвөрийн цуваа харвааны төрлийг баяр наадмын хөтөлбөрт оруулж өгсөн нь онцлог байв. Аймгийн шагай харваачид залуужиж, оноо мэргэ нь сайжирсан байгааг аймгийн Шагайн салбар хорооны нарийн бичгийн дарга, аймгийн Гоц мэргэн Т.Даваасүрэн тодорхойллоо.

Тайлбар байхгүй.

            Тариалан сумын Ерөнхий боловсролын сургуулийн 5-р ангийн сурагч Мөнхжаргалын Мөнхбат 6 наснаасаа эхэлж аавыгаа дагаж шагай харваж сурсан байна. Хувийн цуваа харваанд 20 сумнаас 18 сум онож түрүүлжээ. Ардын хувьсгалын 99 жилийн ой, аймаг байгуулагдсаны 89 жилийн ойн баяр наадмын насанд хүрэгчдийн цуваа харваанд мөн 20 сумнаас 19 сум онож хоёрдугаар байр эзэлж байсан. М.Мөнхбат энэ жилийн наадамд хүүхдийн цуваа харвааны төрлийг  хөтөлбөртөө оруулж өгснөөр  үе тэнгийн хүүхдүүдтэйгээ өрсөлдөх боломж олдсонд баяртай байна гэлээ. Энэ жилийн наадмын багийн харваан төрөлд Тариалан сумын “Тариалан” баг тамирчид тэргүүн байр, дэд байранд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын “Түмэн түрүү” багийн харваачид, гуравдугаар байранд Шинэ-Идэр сумын “Уул-Өвгөд” баг, дөрөвдүгээр байранд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн “Асгат түрүү” багууд шалгарсан байна. М.Мөнхтөр хүү багийн харваа төрөлд тариалан сумынхаа “Тариалан” багт  харван ялалтын оноог багтаа авч, багийн харваагаар бас л тэргүүлжээ.

Тайлбар байхгүй.

Тайлбар байхгүй.

            Дундговь, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь зэрэг олон аймгуудын наадам давхцаж байгаа ч  Хөвсгөл аймагт хамгийн их сур харваач оролцлоо. Хөвсгөл аймгийн сурын холбоог 1958 онд Аймгийн мэргэн Шагдар, Шарав, Жүгдэрхүү нарын хүмүүс сурын товчоо нэрээр анх үүсгэн байгуулж байсан билээ. Ардын хувьсгалын жилүүдэд анхны эрэгтэй  Монгол улсын мэргэн цолыг Г.Жүгдэрхүү гуай хүртсэн байдаг.  Түүний үр хүүхдүүд аймгийн сурын салбар хороог удирдаж, дэмжиж явна. “Хөвсгөл хөгжил сан”-гийн дэмжлэгээр манай аймгийн бүх сумдад 8 нум 50 сум, 60 хасаа олгогдсноор сур харвах  залуусын оролцоо нэмэгдсэн байна.

Тайлбар байхгүй.

             Монгол улсын мэргэн Г.Жүгдэрхүүгийн нэрэмжит шагналыг эрэгтэй, эмэгтэй хоёр  харваач авлаа. Өмнө нь нэг харваачид олгодог байсан бол их ойн баярт зориулж сурын тэмцээн уралдаанд идэвх зүтгэл, санал, санаачилгатай оролцдог, сурын хөгжилд  нөлөөлдөг, сураар хичээллэдэг залуустаа болон үе тэнгийхэндээ  тус дэм болж явдаг гэсэн шалгуураар дамнуулан хоёр харваачид олголоо.  Цаашид  аймгийн сур харвааны алтан шар зурхайг өргөтгөж, тохижуулах, харваачдын чанар чансааг дээшлүүлэх, улс, аймгийн цолонд хүрэх орчинг бий болгох, харваачдын бэлтгэл сургуулилтад дэмжлэг болгож албан газар, ажил олгогч нар цалинтай чөлөө олгодог болох зэрэг асуудлыг аймгийн Гоц мэргэн Жүгдэрхүүгийн Нямдаваа энэ үеэр хөндөж ярилаа.

Тайлбар байхгүй.

            Сур харвааны бяцхан оролцогчдын нэг Цэцэрлэг сумын ЕБС-ийн сурагч Лхагвадоржийн Эрхэс хүүхдийн сурын харваанд тавдугаар байр эзэлжээ. Л.Эрхэс сур харваагаараа сайн бэлтгэл хийж, улсын мэргэн болох хүсэлтээ байгаагаа хэл лээ.  Түүнийг биеийн тамирын багш Чулуунбаатар нь дасгалжуулж, бэлтгэл сургуулилтыг нь хангасан аж. Сур харваж сурах нь хараа хурц, тэвчээртэй болдог гэж багш хэлсэн тул дэлхийн биет бус соёлын өвийг тээгч ирээдүйн эзэд болсон найзуудыгаа сур харваж сурахыг уриалж байна гэлээ.

Тайлбар байхгүй.

            Хангайн бүсийн хурдан морьдын уралдаан, даншиг наадамд зургаан насны морь, сонгомол дээд, дунд, бага насны  хурдан хүлгүүд будлиангүй уралдаж, барианд орлоо. Хамгийн олон айраг, түрүүг Улсын наадмын соёолон насны түрүүг  авсан Галт сумын харьяат аймгийн алдарт уяач Бүдийн Отгонсэлэнгэ, Аймгийн алдарт уяач Намжилдоржийн Нацагдорж, Рашаант сумын харьяат аймгийн алдарт уяач Ц.Амарсанаа нар авч Хөвсгөл аймаг хурдны өлгий нутаг болж буйг илтгэж байна.

            Нутгийн минь уул ус ивээж хурдан морьд минь  айрагдлаа. Энэ наадмаас азарга, шүдлэн үрээ гурваар давхилаа. Сонгомол дунд, даага тус тус түрүүллээ. Бид багаасаа адуу малтай ойр өссөн. Рашаантын таван Амраа гэхэд андахгүй. Сая айрагдсан хүлгүүд ихэнх нь өөрийн унаган адуу. Хурдтай болно гэдэг ганц, хоёрын жилийн хөдөлмөр биш, олон жил зарцуулж байж ийм ажилтад хүрч, улсын бүсийн уралдаанаас олон айраг амслаа гэж Аймгийн алдарт уяач Ц.Амарсанаа ярилаа. Тэрбээр  унаач хүүхдүүд болон хурдан хүлгүүдийн уяа сойлгыг тааруулдаг А.А уяач Б.Нямбаатар нарын бүтэн жилийн хөдөлмөр  үнэлэгдэж, энэ жилийн наадам, морины уяа сойлго отголж байгааг онцоллоо.

            Ардын хувьсгалын 100,101 жилийн ойд соёолон минь түрүүлж, нутгийн олноо баясгасанд уяач, эзэн хүний хувьд бахархаж байна. Хангайн бүсийн даншиг наадамд Их морь түрүүлж, шүдлэн айргийн тавд, хоёр унаган даага түрүүлж, айрагдлаа. Аав, ээж минь малчин хүмүүс. Манай удамд морь сойдог хүн байгаагүй. Би хүүхэд байхдаа хурдан морь унадаг байлаа. 1997 онд сумын баяр наадамд даага унаж айргийн тавд орж байсан. Унаач хүүхэд моринд хайртай, сонирхолтой болдог. Энэ жишгээр л морь сойх замд орсон гэж Галт сумын харьяат аймгийн Алдарт уяач Бүдийн Отгонсэлэнгэ дурссан юм. 

Тайлбар байхгүй.

            Түрүү бөхийн хөлс зодгоо нэвт норгож, түмэн олны уухай наадмын талбай цуурайтуулж, наран жаргатал хоймор нутгийнхан хийморь хурайлж наадлаа...

Б.Гэрэлням

ShareTweet
Advertisement Banner
Дараагийн мэдээ
Боловсролын салбар дахь авлигатай тэмцэх, түүнийг таслан зогсоох үүрэг бүхий Засгийн газрын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Авлигатай тэмцэх газрын төлөөлөл ажиллана

Боловсролын салбар дахь авлигатай тэмцэх, түүнийг таслан зогсоох үүрэг бүхий Засгийн газрын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Авлигатай тэмцэх газрын төлөөлөл ажиллана

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Шинэ мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогт БНСУ-ын Үндэсний Ассамблейн Батлан хамгаалахын байнгын хорооны дарга Жин Сон Жүн тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт БНСУ-ын Үндэсний Ассамблейн Батлан хамгаалахын байнгын хорооны дарга Жин Сон Жүн тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа

4 өдөр өмнө
Ногоон нуурын ус тунгаах байгууламжийг сэргээж, “Бөмбөгөр” орчмыг үерийн эрсдэлээс хамгаалж байна

Ногоон нуурын ус тунгаах байгууламжийг сэргээж, “Бөмбөгөр” орчмыг үерийн эрсдэлээс хамгаалж байна

4 өдөр өмнө
УИХ-ын үйл ажиллагаа, Төрийн ордонтой зургадугаар сард 11019 иргэн танилцжээ

УИХ-ын үйл ажиллагаа, Төрийн ордонтой зургадугаар сард 11019 иргэн танилцжээ

4 өдөр өмнө
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён: Ойрын хөрш холын садангаас дээр

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён: Ойрын хөрш холын садангаас дээр

4 өдөр өмнө
Б.Пүрэвдагва: Борооноор эвдэрсэн замуудыг гүйцэтгэгч байгууллагаар шуурхай засуулна

Б.Пүрэвдагва: Борооноор эвдэрсэн замуудыг гүйцэтгэгч байгууллагаар шуурхай засуулна

4 өдөр өмнө
Ерөнхий сайд Н.Учрал “Туулын хурдны зам” төслийг зогсоож байгааг мэдэгдлээ

“Хотхоны бага сургууль”, “Багийн бага сургууль”-ийн үйл ажиллагаа энэ намраас эхэлнэ

5 өдөр өмнө
530 мянган га талбайд буудай, хүнсий ногоо, тэжээл тарилаа

530 мянган га талбайд буудай, хүнсий ногоо, тэжээл тарилаа

5 өдөр өмнө
Наадмаар төв талбайд шоу тоглолт, цэнгүүн болно

Наадмаар төв талбайд шоу тоглолт, цэнгүүн болно

5 өдөр өмнө
Хуримтлагдсан усыг яаралтай соруулж, ариутгал цэвэрлэгээ хийхийг үүрэг болголоо

Хуримтлагдсан усыг яаралтай соруулж, ариутгал цэвэрлэгээ хийхийг үүрэг болголоо

5 өдөр өмнө
Станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна

Энэ сарын 19 хүртэл нийслэлд цахилгаан хязгаарлахгүй

6 өдөр өмнө

Их уншсан

УИХ-ын дарга С.Бямбацогт БНСУ-ын Үндэсний Ассамблейн Батлан хамгаалахын байнгын хорооны дарга Жин Сон Жүн тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт БНСУ-ын Үндэсний Ассамблейн Батлан хамгаалахын байнгын хорооны дарга Жин Сон Жүн тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа

2026-07-09
Ногоон нуурын ус тунгаах байгууламжийг сэргээж, “Бөмбөгөр” орчмыг үерийн эрсдэлээс хамгаалж байна

Ногоон нуурын ус тунгаах байгууламжийг сэргээж, “Бөмбөгөр” орчмыг үерийн эрсдэлээс хамгаалж байна

2026-07-09
УИХ-ын үйл ажиллагаа, Төрийн ордонтой зургадугаар сард 11019 иргэн танилцжээ

УИХ-ын үйл ажиллагаа, Төрийн ордонтой зургадугаар сард 11019 иргэн танилцжээ

2026-07-09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён: Ойрын хөрш холын садангаас дээр

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён: Ойрын хөрш холын садангаас дээр

2026-07-09
elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Хайлтын үр дүн байхгүй
View All Result
  • Blog
  • Contact
  • Contact Us
  • ELIVE.mn
  • My account
  • Pin Posts
  • Sample Page
  • Sample Page
  • Shop
  • Sign in
  • Нүүр хуудас
  • Нүүр хуудас

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn