БНХАУ өнөөдрөөс Тайваньд элс нийлүүлэхээ зогсоожээ. Худалдааны яамнаас нь энэ талаар мэдээллээ. Мэдэгдэлд тодорхой шалтгаан дурдаагүй ч “Хүчин төгөлдөр үйлчилж буй хууль эрхзүйн хэм хэмжээнд, экспортыг түр зогсоож байна” гэж тайлбарласан байжээ.
Тайвань улс байгалийн баялаг багатай, элсийг ихэвчлэн БНХАУ-аас импортлон авч, барилга байгууламж, шилний үйлдвэрлэлд ашигладаг юм.
Бээжингийн эл үйлдэл нь АНУ-ын Конгрессийн төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн айлчлалтай холбоотой байж магадгүй гэж эх сурвалжийн мэдээлэлд дурьдсан байна.