СХД-Драгон орчмын явган хүний зам дээр зөвшөөрөлгүй барилга баригдаж байна. СХД-ийн газрын алба, Мэргэжлийн хяналтын хэлтэст 2006 он буюу барилгын 1 давхар баригдаж эхлэх үеэа хойш удаа дараа хандсан боловч ямар ч арга хэмжээ аваагүй, оршин суугчид явган зам талбайгүй болоод удаж байна
Одоо тус барилгыг 2 давхар болгон барьж байгаа ба ямар ч хамгаалалтгүй, аюулгүй байдал хангаагүй байна. Мөн барилгын ажлыг шөнийн цагаар үргэлжлүүлж байгаа гэх мэт иргэдийн эрхийг маш их зорчиж байна. Тус барилгын тал хэсэг нь хот хооронд зорчдог АТҮТ-ийн том оврын автобусны зогсоол дээр мөн байрлаж байгаа нь зорчигчдод маш их эрсдэлтэй нөхцөлийг үүсгэж байна.