ЭМЯ-наас Хавдар судлалын үндэсний төвд иж бүрэн оношилгооны тоног төхөөрөмжөөр тоноглогдсон "Эрт илрүүлэг урьдчилан сэргийлэлт, ялангуяа хавдрын урьдчилан сэргийлэлт" эрт илрүүлэгт зориулагдсан 574 сая төгрөгний үнэ өртөг бүхий явуулын автобусыг гардуулан өглөө.
Энэхүү автобус нь Эх барих эмэгтэйчүүдийн үзлэгийн кабинет, хэт авиан оношилгооны кабинет, зүрхний цахилгаан бичлэг, рентген зураг авдаг аппарат, эмчийн үзлэгийн өрөө тасалгаа зэрэг кабинетуудаас бүрдсэн. Уг автобусаар 21 аймгийн алслагдсан сум дүүрэгт эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх юм.