Хилийн цэргийн 0275 дугаар ангийн 0102 дугаар салбарт алба хааж байгаа гэрээт хилчдийн ур чадварыг нэмэгдүүлэх, Чулуунхороот сумын ард иргэдэд хил хамгаалах байгууллагын үйл ажиллагаа, гэрээт хилчний албыг сурталчилах зорилгоор “Шилдэг гэрээт хилчин-2022” тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээнийг 2 үе шаттайгаар зохион байгуулж явууллаа.
Нэгдүгээр үе буюу гарааны өмнөх ажиллагаанд урлаг, онол эрх зүй, цэргийн хэргийн мэдлэг, биеийн тамир, гардан тулааны бэлтгэл гэсэн 5 үндсэн шалгуур үзүүлэлтээр авъяас билэг, оюун ухаан, мэдлэг чадвар, хурд хүчээр нь өрсөлдүүлсэн бол хоёрдугаар үед хилийн алба, гранат шидэлт, тусгай бэлтгэл /жад шидэлт/, тактик, хүн эмнэлэг, холбоо, үй олноор хөнөөх зэвсгээс хамгаалах гэсэн долоон нормативын цэгтэй марш тактикийн 10 км-ын замналаар хурд хүч, тэсвэр хатуужил, авхаалж самбаагаа сорьж өрсөлдсөнөөс түрүүч Б.Батнасан, дэд түрүүч Б.Буяндэлгэр, байлдагч А.Ууганбаяр нар эхний 3 байрыг эзэлж, тусгай байрыг байлдагч Д.Батбаяр эзлэн бусдыгаа манлайлж өргөмжлөл, медаль, цомоор шагнуулж, ахлагч болох сонгон шалгаруулалтад оролцох эрхийн эзэд боллоо.
Үргэлжлүүлж унших