Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдөр товлогдлоо.
Хуралдаанаар сахилгын хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнээс гаргасан “Монгол Улсын шүүхийн тухай хуульд Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдааныг явуулах дэг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг боловсронгуй болгох талаарх” саналыг хэлэлцэх юм.