Мягмар, 7 сар 1, 2025
elive
  • Нүүр
  • Багц
    • Бүгд
    • Влог
    • Нийтлэл
    • Ярилцлага
    Үндэсний цөөнхийн зөрчигдсөн эрх 10 жилийн дараа БҮТЭН БОЛЛОО

    Үндэсний цөөнхийн зөрчигдсөн эрх 10 жилийн дараа БҮТЭН БОЛЛОО

    С.Энхболд: Нэн шаардлагатай тусламж үйлчилгээнд санхүүгийн хязгаарлалт хийдэггүй

    С.Энхболд: Нэн шаардлагатай тусламж үйлчилгээнд санхүүгийн хязгаарлалт хийдэггүй

    ХАЙН хагалах хүндхэн үүрэг УИХ-д ирлээ

    ХАЙН хагалах хүндхэн үүрэг УИХ-д ирлээ

    Хамтарсан Засгийн газрын оршихуй хөндөгдөж эхэллээ

    Хамтарсан Засгийн газрын оршихуй хөндөгдөж эхэллээ

    ТҮЦ муухай ч хүний эрхийн зөрчил илүү ноцтой шүү, Х.Нямбаатар аа

    ТҮЦ муухай ч хүний эрхийн зөрчил илүү ноцтой шүү, Х.Нямбаатар аа

    Ажлын байрны дарамтаараа цойлсон СОЁЛ, УРЛАГИЙН САЛБАР

    Ажлын байрны дарамтаараа цойлсон СОЁЛ, УРЛАГИЙН САЛБАР

    Хятадын жантай архины өлгий нутаг ГУЙЖОУ

    Хятадын жантай архины өлгий нутаг ГУЙЖОУ

    Д.Ганболор: Өглөөний цай уухгүй удаан явснаар цөс чулуужих, зогсонгижих сөрөг үр дагавартай

    Д.Ганболор: Өглөөний цай уухгүй удаан явснаар цөс чулуужих, зогсонгижих сөрөг үр дагавартай

    П.Мягмардорж: Монголчуудыг хагаралдуулах сонирхол гадна талд л бий!

    П.Мягмардорж: Монголчуудыг хагаралдуулах сонирхол гадна талд л бий!

  • Live
  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • Бүгд
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    Наадмын нээлт, хаалтын тасалбарыг enaadam.mn сайтаар худалдаална

    Наадмын нээлт, хаалтын тасалбарыг enaadam.mn сайтаар худалдаална

    Зам хаасан мэдээллийг хүртээмжтэй, олон сувгаар өгөхийг үүрэг болгов

    Зам хаасан мэдээллийг хүртээмжтэй, олон сувгаар өгөхийг үүрэг болгов

    Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уулын тахилга боллоо

    Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уулын тахилга боллоо

    Дүнжингаравын авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ

    Дүнжингаравын авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ

    Монголын тэргүүлэгч их сургуулиудад бүрэн тэтгэлгээр суралцах “Япон–Монголын Сасакава тэтгэлэгт хөтөлбөр” хэрэгжиж эхэллээ

    Монголын тэргүүлэгч их сургуулиудад бүрэн тэтгэлгээр суралцах “Япон–Монголын Сасакава тэтгэлэгт хөтөлбөр” хэрэгжиж эхэллээ

    Л.Энх-Амгалан: Улс төрөө хүүхдүүдээс хол очиж хий, Наранбаяр сайд аа

    Л.Энх-Амгалан: Улс төрөө хүүхдүүдээс хол очиж хий, Наранбаяр сайд аа

    "ЭХ ОРОНЧ СУРАГЧ" ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ЭЭЛЖ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ

    "ЭХ ОРОНЧ СУРАГЧ" ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ЭЭЛЖ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ

    Үндэсний цөөнхийн зөрчигдсөн эрх 10 жилийн дараа БҮТЭН БОЛЛОО

    Үндэсний цөөнхийн зөрчигдсөн эрх 10 жилийн дараа БҮТЭН БОЛЛОО

    Автомат ноорог

    Г.Түмэндэмбэрэл агсны гэрэлт хөшөөг босгох хандив зарлалаа

Хайлтын үр дүн байхгүй
View All Result

Эрвээхэй, сүх хоёрын эсрэг тэмцэл   

Elive Admin Нийтэлсэн Elive Admin
2022-06-30
- Нийтлэл
Урт: 1 мин уншина
Эрвээхэй, сүх хоёрын эсрэг тэмцэл   
Share on FacebookShare on Twitter

Манай сайт "Тэрбум мод-Тэрбум үг” хэмээх шинэ булан нээж байна. "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн орон даяар өрнөж, хувь хүн, байгууллага, аж ахуйн нэгж бүгд уг хөдөлгөөнд нэгдэж байгаа. Арван жилийн дотор тэрбумаар тоологдох мод тарих том зорилт тавиад буй. Энэхүү үндэсний хөдөлгөөнд бид нэгдэж, мод тарихын зэрэгцээ олон нийтийн оюун сэтгэлгээ, хандлага, үзэл бодолд нь үгийн мод тарихаар шийдэж, уг "мод"-оо ирэх арван жилд  тэрбумаар тоологдох хэмжээнд хүргэх зорилт тавилаа. "Тэрбум мод-Тэрбум үг"-ийн эхний мянган үг ойн хортон шавж устгах ажлын тухай.

 Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар ойн хөнөөлт шавж устгах ажилд хөрөнгө гаргахаар болжээ. Судалгаагаар шилмүүст ойн сан бүхий 16 аймгийн 109 сум, Богд хан уулын ДЦГ, Горхи-Тэрэлжийн ТХГ, Улаанбаатар хотын бүсийн ойн санд навч шилмүүсний хөнөөлт шавж болох Якобсоны төөлүүрч эрвээхэй, Шинэсний шилмүүс хуйлагч эрвээхэй гэсэн хоёр зүйлийн шавж 732.7 мян.га талбайд голомт үүсгэсэн болохыг тодорхойлжээ. Долдугаар сарын 10 буюу наадам хүртэл ойн хөнөөлт шавж устгах ажил үргэлжлэх юм байна.

 Хагас төсвийн гачлан

Тэрбум мод тарих хөдөлгөөний нэг хэсэг нь тэрбум модыг хамгаалах асуудал байх ёстой. Шинээр тарихаас гадна байгаа жаахан модоо, ойн нөөцөө хамгаалж, арчилж, тордох нь юу юунаас чухал. Энэ ажлын нэг хэсэг нь ойн хөнөөлт шавжтай тэмцэх явдал. Жил бүр ойн хортон, хөнөөлт шавж устгалыг мэргэжлийн байгууллагууд зохион байгуулдаг ч төлөвлөсөн ажлаа хангалттай түвшинд хийхэд төсөв мөнгө нь хүрдэггүй гачлан бий. Ер нь жилийн жилд ойн хортон шавж устгалд шаардагдах зардлын 60 хувийг нь л төсөвлөж иржээ. Тэгэхээр хортон шавжийг нь устгах шаардлагатай талбайн 40 хувь нь үлддэг гэсэн үг. Ийнхүү хагас дутуу устгал хийх нь үр дүн бага. Үүнээс шалтгаалан ойн хортон шавьж тодорхой үе давтамжтайгаар өсч олширсоор байдаг аж. Хамгийн их хор хөнөөлтэй хүр эрвээхэйн жишээг аваад үзэхэд авгалдай, хүрэнцэрийн шатандаа байх хоёр жилд нь хангалттай сайн устгал хийчих юм бол гурван жилийн давтамжтайгаар хүр эрвээхэй олширч, нүүдэллэдэг байдал арилна.

Ойн хортон шавж устгалын зардлын 40 хувийг олгохгүй байгаа нь төсвийн боломжтой холбоотой нь ойлгомжтой боловч жил бүр хийж байгаа 60 хувийн гүйцэтгэл үүнээс болоод элсэнд асгасан ус шиг замхарч байгааг бодох хэрэгтэй. Үүнийг тал төсөв, бүтэн гачлан гэлтэй. Хоёроос гурван жил дараалаад ойн хортон шавж устгах ажлын зардлыг 100 хувь олгож, устгал хийх талбайг бүрэн хамруулахад л үр дүн нь гарт баригдаж, нүдэнд харагдах боломжтой.

Шилмүүст модны дайсан

Монгол орны ойн хомстолд хортон шавж, түймэр, мод бэлтгэл гэсэн гурван хүчин зүйл хамгийн их нөлөөлдөг. Ойн түймэр, хууль бус мод бэлтгэл гээд ярих юм бол хүний үйл ажиллагаанаас болж байгалийн “ногоон уушги” агшиж багассаар байгаа. Хортон шавжийн хөнөөл ч хүнийхээс дутахгүйгээр ойг доройтуулдаг. Хортон шавжууд модны ногоон биосфер буюу  навч, шилмүүсээр хооллодог. Мөн иш, модлог хатуу эдээр хооллодог шавж ч бий. БОАЖЯ-ны Ойн хортон шавж, өвчний мэдээллийн санд 6 овог, 29 баг, 73 төрөл, 92 зүйл ойн хортон шавьжийн тухай мэдээлэл бүртгэгджээ. Эдгээрээс 4-5 зүйлийн хөнөөлт шавьж хамгийн өргөн тархсан байдаг гэнэ. Тэр дундаас Сибирийн хүр эрвээхэй хамгийн хор хөнөөлтэй нь.

Хүр эрвээхэйн дийлэнх нь шилмүүсээр хооллодог. Гэхдээ навчаар хооллох нь ч бий. Ер нь л дайралдсанаа идэж устгадаг гэж хэлж болох юм байна. Хүр эрвээхэйн хор хөнөөлтэй шинж чанар нь уг шавжийн үржил, хөгжлийн онцлогтой холбоотой. Учир нь Сибирийн хүр эрвээхэй авгалдай, хүрэнцэр зэрэг үе шатыг дамжин өсч бойжихдоо гурван жилийг зарцуулдаг. Өөрөөр хэлбэл гурван жил тутамд хүр эрвээхэйн тоо толгой олширч дэгдэлт бий болдог юм байна. Энэ хугацаанд тухайн бодгаль амьдарч буй  модныхоо шилмүүсээр хооллоно. Хүр эрвээхэйн хүрэнцэрт идэгдсэн мод гурван жилийн турш ийм дайралтад өртөнө гэсэн үг. Хүр эрвээхэйн гол зоог нь шинэсний шилмүүс. Шинэс мод уг нь гурван жил дараалан хүр эрвээхэйн авгалдай, хүрэнцэрт идэгдлээ гэхэд тэсээд гардаг аж. Түүнээс цааш бол тухайн мод нөхөн сэргэж ургах чадалгүй болдог байна. Мэдээж ган гачиг зэрэг байгаль, цаг уурын нөхцөл байдал давхар нэрвэх юм бол шинэс мод нэг хоёр жилийн дотор сүйддэг ажээ.

 Давтамж, мөчлөгтэй дайралт

Шинэсэн ой хортон шавжийн хөнөөлөөс болж устлаа гэхэд тухайн орчны экологийн тэнцвэрийг хангаж, дахин шилмүүст ой ургах таатай нөхцөлийг хадгалж байдаг мод бол хус. Хус мод ургаж байгаа ой шилмүүст мод ургах таатай орчныг 50-60 жил хадгалдаг бөгөөд энэ хугацаанд дахин шинэс, нарс ургаж эхэлдэг байна. Түүнчлэн нэг дор олон төрлийн мод холилдон ургах нь хортон шавж өсч үржихгүй сайн талтай байдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна.

Ойн хортон шавж тодорхой давтамжтайгаар ихэсдэг. Нэг шавжийн амьдрал 12 жилийн мөчлөгтэй байдаг гэнэ. Энэ мөчлөгийг нь судалж, мэдсэнээр тухайн хортон шавьжийн тархалт, тоо толгойн өсөлтийг хязгаарлах боломжтой байдаг аж. Тиймээс жил бүр улсын  төсвийн хөрөнгө оруулалтаар ойн хортон шавьжийн устгалыг хийдэг билээ. Ойн хөнөөлт шавжнаас хамгаалах арга хэмжээний талаар Ойн тухай хуульд зааж өгсөн байдаг. Энэ дагуу тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагууд БОАЖЯ болон Ойн судалгаа, хөгжлийн төвтэй гэрээ байгуулан ойн хортон шавьжийн устгалын ажлыг гүйцэтгэдэг. Хортон шавж устгалын үйл ажиллагаа явуулах тусгай эрхтэй 23 ААН байдаг бол 10 гаруй тэдгээрээс идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байна. Харин химийн бодис, бактерийн үйлдвэр нэг бий аж.

Дотооддоо үйлдвэрлэж байгаа шавж устгах бэлдмэлийг импортоор авдаггүй юм байна. Одоогоор таван нэр төрлийн бэлдмэлийг Монгол Улсад үйлдвэрлэж байгаа ажээ. Тухайн зүйлд л нөлөөлдөг, бусад зүйлд нөлөөлөхгүй тийм бодис хэрэглэх болсон нь дэвшилттэй тал гэнэ. Өмнө нь аливаа төрөл зүйлийн хортонг устгахын тулд түүнтэй хамт бусад шавьжийг устгадаг байжээ. Хортон шавьж устгалд химийн бодисоос гадна бактерийн бодис хэрэглэдэг. Химийн арга нь үр дүн сайн ч байгальд сөрөг нөлөөтэй. Нэг бодисыг удаан ашиглахад сүүлдээ үйлчлэхээ больдог сул талтай. Микробиологийн арга зардал өндөр ч үр дүн сайн байдаг гэнэ.

 Шавж устгалын шалгарсан аргууд

Ойн хортон шавж устгахад өргөн хэрэглэж байгаа арга нь онгоцоор хор цацах арга. Мөн хортон шавж ялангуяа хүр эрвээхэйн өндгийг нь хусдаг аргыг хэрэглэдэг. Эрвээхэй болчихсон хойно бол гэрлэн урхиар барьдаг аргыг ч хэрэглэдэг байна. Эдгээрээс хүрэнцэр байхад нь бодисоор устгах нь хамгийн үр дүнтэй. Сибирийн хүр эрвээхэйн онцлог нь тухайн модноосоо бууж өвөлждөг. Хавар болохоор эргээд модны гол ишээр дамжин дээш гардаг байна. Энэ процессыг нь ашиглан дөрөвдүгээр сард модны гол ишинд урхи тор тавьдаг байна. Түүнчлэн байгалийн эсрэг тэсрэг хүчин зүйлийг ашигладаг арга ч бий.

Ойн хортон шавьж устгахад хамгийн үр дүнтэй, илүү далайцтай арга нь онгоцоор хор цацах арга. Гэхдээ энэ нь өртөг өндөр. Нэг га талбайд хүр эрвээхэйн өндгийг түүж цэвэрлэхэд 5000 төгрөгийн өртөгтэй бол ийм хэмжээний талбайд онгоцоор хор цацахад 50 мянган төгрөгийг өртөг гарах жишээтэй. Хортон шавжийн устгалын ажилд зориулж онгоц түрээслэдэг. Уг нь Ойн судалгаа, хөгжлийн төв өөрсдөө онгоцтой байх талаар нэлээд хэдэн жилийн өмнөөс ярьж, судалсан юм билээ. Үе үеийн салбарын сайд нар ч үүнийг дэмжиж байж. Харамсалтай нь өнөөг болтол шийдээгүй. Онгоцоор ойн хортон шавьжийн устгал хийхийн зэрэгцээ дрон, жижиг дельтаплан ашиглаж хор цацаж туршиж байж. Гэхдээ энэ нь хамрах хүрээ бага тул цаг хугацаа, хөдөлмөр их шаардаж байжээ.

Үргэлжлүүлж унших
ShareTweet
Advertisement Banner
Дараагийн мэдээ
Шатахууны үнэ нэмэгдэж болзошгүй

Шатахууны үнэ нэмэгдэж болзошгүй

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Наадмын нээлт, хаалтын тасалбарыг enaadam.mn сайтаар худалдаална

Наадмын нээлт, хаалтын тасалбарыг enaadam.mn сайтаар худалдаална

3 цаг өмнө
Улаанбурханы нөхөн дархлаажуулалт орон даяар эхэллээ

Улаанбурханы нөхөн дархлаажуулалт орон даяар эхэллээ

3 цаг өмнө
2025 онд ахмад настанд амралт, сувиллын үйлчилгээ үзүүлэх байгууллагын жагсаалт

2025 онд ахмад настанд амралт, сувиллын үйлчилгээ үзүүлэх байгууллагын жагсаалт

8 цаг өмнө
Амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон хоёр хэрэг бүртгэгджээ

Амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон хоёр хэрэг бүртгэгджээ

9 цаг өмнө
Орхон, Говьсүмбэр, Сүхбаатар аймаг үерийн эрсдэл хамгийн өндөртэй байна

Орхон, Говьсүмбэр, Сүхбаатар аймаг үерийн эрсдэл хамгийн өндөртэй байна

9 цаг өмнө
Сүүлийн 7 хоногт антибиоток уусан бол томуугийн вакцин хийхгүй

Улаанбурхны дархлаажуулалтад нөхөн хамруулна

1 өдөр өмнө
Д.Амарбаясгалан: Монгол Улс жендэрийн зөрүүтэй байдлын индексээр 20 байраар урагшилсан

Д.Амарбаясгалан: Монгол Улс жендэрийн зөрүүтэй байдлын индексээр 20 байраар урагшилсан

1 өдөр өмнө
Ой, хээрийн 4 түймрийг унтрааж, 6-г цурманд оруулжээ

Ой, хээрийн 4 түймрийг унтрааж, 6-г цурманд оруулжээ

1 өдөр өмнө
Зам хаасан мэдээллийг хүртээмжтэй, олон сувгаар өгөхийг үүрэг болгов

Зам хаасан мэдээллийг хүртээмжтэй, олон сувгаар өгөхийг үүрэг болгов

1 өдөр өмнө
Гүнсэнноров вангийн байгуулсан Бээжингийн Монгол, Төвөд сургууль

Гүнсэнноров вангийн байгуулсан Бээжингийн Монгол, Төвөд сургууль

3 өдөр өмнө

Их уншсан

Наадмын нээлт, хаалтын тасалбарыг enaadam.mn сайтаар худалдаална

Наадмын нээлт, хаалтын тасалбарыг enaadam.mn сайтаар худалдаална

2025-07-01
Улаанбурханы нөхөн дархлаажуулалт орон даяар эхэллээ

Улаанбурханы нөхөн дархлаажуулалт орон даяар эхэллээ

2025-07-01
2025 онд ахмад настанд амралт, сувиллын үйлчилгээ үзүүлэх байгууллагын жагсаалт

2025 онд ахмад настанд амралт, сувиллын үйлчилгээ үзүүлэх байгууллагын жагсаалт

2025-07-01
Амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон хоёр хэрэг бүртгэгджээ

Амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон хоёр хэрэг бүртгэгджээ

2025-07-01
elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Хайлтын үр дүн байхгүй
View All Result
  • Blog
  • Contact
  • Contact Us
  • ELIVE.mn
  • My account
  • Pin Posts
  • Sample Page
  • Sample Page
  • Shop
  • Sign in
  • Нүүр хуудас
  • Нүүр хуудас

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn