Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Монгол улсын баатар Ж.Нэхийтийн нэрэмжит Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн ... дугаар салбарын хариуцсан хэсэгт "Тавт" мод үржүүлгийн агропарк байгуулжээ.
1.5 га газрын түшиглэн байгуулсан уг агропаркт нарс 90000 ш, бургас 75000 ш, улиас 45000 ширхэг, мөн агч, хайлаас, буйлс зэргийг үрийн тариалалтаар тус тус тарьж, бойжуулжээ. Эдгээрийг улсын хилийн дагуу ойн зурвас байгуулахад зориулан бэлтгэн нийлүүлэх зорилготой аж. Мөн Хил хамгаалах байгууллагаас зохион байгуулж буй "Ногоон хэрэм" хөтөлбөрийн хүрээнд ирэх 2023 оноос тал хээрийн бүсийн хил хамгаалалтын нягтралыг нэмэгдүүлэх. Цаашлаад байгалийн гамшигт үзэгдэл, цас, бороо, шороон шуурга, элсний нүүдлээс хамгаалахад зориулан уг паркыг байгуулжээ.