Нийслэлийн Тасганы овооны уулзвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэлх авто замыг шинэчлэх ажлыг шөнө 00.00 цагаас эхлүүлжээ.
Авто замын зорчих хэсгийг энэ сарын 20-ны 5.00 цаг хүртэл бүхэлд нь хааж, цемент бетон хучилтын хэв гажилтын заадас засварлах, суурь болон өнгө асфальт бетон хучилтыг гүйцэтгэнэ. Тус замд хамгийн сүүлд 2007 онд их засвар хийжээ.
Нийслэлийн Замын хөгжлийн газар энэ онд 14 байршилд гол болон туслах замд засвар, арчлалт хийхээр төлөвлөөд байгаа юм.