Сэлэнгэ аймгийн ЗДТГ-аас зохион байгуулсан “Удирдах ажилтны мэдээллийн цаг”-аар аймгийн цаг үеийн ажлын шуурхай мэдээлэл солилцсон байна. Мөн цаашид анхаарах асуудлын талаар аймгийн Засаг даргаас үүрэг чиглэл өглөө. Тус мэдээллийн цагт хэлтэс агентлагийн удирдлагууд оролцжээ.
Дээрх үйл ажиллагааны эхэнд “Буриад Улс-Сэлэнгэ аймаг” хоорондын хамтын ажиллагааны хүрээнд аймгийн төв Сүхбаатар суманд “Экспо яармаг”-ийг зохион байгуулах талаар төлөвлөж буйгаа аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог танилцууллаа. Сэлэнгэ аймгийн зүгээс энэ сарын 27-29-ний өдрүүдэд тус үзэсгэлэн худалдааг зохион байгуулах саналаа ГХЯ-нд хүргүүлсэн аж. Яамнаас ирсэн хариуг үндэслэн үзэсгэлэн худалдаа-экспо яармагийг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа аж. Урьдчилсан байдлаар Буриад Улсын зүгээс:
-Барилгын материал, сантехникийн болон бусад төрлийн бараа материал
-Мебелийн худалдаа. Тэр дундаа бадушка даавуун материал
-Өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн
-ХАА болон аж үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн гэсэн үндсэн 4 чиглэлд үзэсгэлэн худалдаанд оролцоно гэдгээ мэдэгдээд байгаа юм.