“Олон улсын жишгийг харахад хувцасны код нь Их хурлын гишүүд болон төрийн албан хаагчдад хамаардаг. Тиймээс Төрийн ордонд өмсөх хувцасны кодыг журмаар зохицуулах боломжтой.
Үүнтэй холбоотой нэг зүйлийг хэлэхэд, Төрийн ордон руу пүүзтэй хүүхэд оруулаагүй гэдэг худал мэдээлэл. Одоогийн журамд гутал заагаагүй. Гутал дээр шаардлага тавигдаагүй, тэгээд ч хүүхдүүд ихэвчлэн пүүз өмсдөг учраас зүгээр нэвтрүүлж байсан юм билээ. Пүүзтэй хүүхдүүдийг оруулаагүй мэтээр буруу тийш мушгиад байна” гэв.