Монгол Улсын МУУГЗ Л.Эрдэнэбулганы цээж баримал зургийн нээлт амжилттай болж өндөрлөлөө. Мөн түүний Хатанбаатар киноных нь дүрийг ДБЭТ-ийн зураач CТА Ц.Ганзориг зурж, цээж баримлыг ДБЭТ-ийн бутафорч СТА Г.Мөнхбат хийж бүтээсэн байна.
Цээж баримал, Хатанбаатар киноны зургийг хийж мөнхжүүлэх ажлыг ДБЭТ-ийн гэрлийн инженер Д. Энхбаатар санаачилж, ДБЭТ-ийн захирал Ц.Төвшинтөгс дэмжин, ДБЭТ-ийн хамт олон амжилттай зохион байгууллаа.Нээлтийн ажиллагаанд МУУГЗ Л. Эрдэнэбулганы үр хүүхэд ахан дүүс эрхэм уран бүтээлчид оролцлоо.
Хөгжмийн зохиолч Х. Алтангэрэл, театрын туслах найруулагч З. Лхагвадорж нар эрхэм найруулагч, жүжигчин, дуучин Л.Эрдэнэбулганы гэгээн дурсгалд зориулан "Тэнгэрлэг их хүмүүн танаа" гэдэг сайхан дуу зохиосныг УГЖ Х.Үнэнхүү энэ нээлтэн дээр анх удаа дууллаа. Энэ сайхан зураг, цээж баримал тун удахгүй Монголын театрын музейд хүндтэй байрыг эзлэх болно.