Улаанбаатар Их Дуулга жүдо бөхийн тэмцээнд ОХУ-ын жүдочдыг IJF холбооны нэр дор оролцохыг Олон улсын жүдо бөхийн холбоо зөвшөөрсөн нь дэлхийн спортын ертөнцөд том маргаан гаргаад байна.
Украины ҮОХ-ны тэргүүн Сергей Бубка энэ талаар мэдэгдэл гаргаж, олон улсын бүх холбоодод ОХУ, Беларусын тамирчдыг бүх тэмцээнээс хасах ОУОХ-ны шийдвэрийг дагахыг уриаллаа.
Тулгууртай харайлтын олимпын аварга, дэлхийн 6 удаагийн аварга Бубка “ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлөөс ОХУ, Беларусын албаны хүмүүс, тамирчдыг тэмцээн уралдаанд урьж болохгүй гэсэн шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг бүх холбоо дагах ёстой. Саяхан Зуны олимпын спортын төрлийн холбоо бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Украины ҮОХ-ноос олон улсын спорт холбоодыг ОХУ, Беларусь тамирчдыг урихгүй, тэмцээнд оролцуулахгүй байхыг шаардаж байна” гэжээ.