Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал эхэллээ. Хурлын эхэнд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Данзанноров хэлэхдээ хохирогчийн талд өмнө нь нөхөн төлсөн төлбөр дээр нэмж 363 сая төгрөг олгосон. Мөн Н.Түвшинбаярын гэр бүлийн шууд захиран зарцуулах эрхтэй хоёр үл хөдлөх хөрөнгийг хохирогчийн талд дахин нөхөн төлбөр болгон шилжүүлэн өгөхөө шүүхийн өмнө илэрхийлж байна гэдгийг хэллээ.
Хэргийн мөрдөн байцаалтын явцад гэрч Гал-Эрдэнэ Батсуурь нарыг мөн Ганзул Шинэбаярыг, Ганзул Гал-Эрдэнэ нарыг нүүрэлдүүлэн байцаажээ. Мөн хохирогч Нандинцэцэгийг Гал-Эрдэнэтэй нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан байна.