Баасан, 11 сар 27, 2026
elive
  • Нүүр
  • Багц
    • Бүгд
    • Нийтлэл
    • Ярилцлага
    Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой

    Нийтлэлч БААБАР: Таван замын БАЙЛДААН

    Нийтлэлч БААБАР: Таван замын БАЙЛДААН

    С.Амарсайхан хоёр дахь Засгийн газраасаа хөөгдлөө

    Нас барсан, харьяатаас гарсан иргэдэд 6.7 тэрбумын ногдол ашиг хуваарилсан зөрчил илрүүллээ

    Монгол Улс зам тээврийн ослоор хагас жилд 297 иргэнээ алдлаа

    Н.Одхүү: Шинэ төв цэвэрлэх байгууламж нь лагаас эрчим хүч, дулаан үйлдвэрлэх бүрэн боломжтой

    Н.Одхүү: Усны өртөг хэт бага учраас УСУГ шугам сүлжээний ажлаа хийхэд санхүүгийн хүндрэлтэй байдаг

    Б.Пүрэвдагва: Инженерийн шугам сүлжээ болон авто замын ажлыг наймдугаар сарын 15-ны дотор дуусгахаар ажиллаж байна

    Улаанбаатарыг цэмцгэр болгох хотын даргын уриалга олны анхаарлыг татав

    Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” жүжиг маань хоёр дахь удаагаа дэлхийд цойлох гэж байна

  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • Бүгд
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

    Урьдчилсан дүгнэлтээр Нөмрөгийн 24 мянган га талбай түймэрт өртжээ

    Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000-10000 айлын янданг буулгана

    Монголын баг гурван хүрэл медальтайгаар ДАШТ-ийг өндөрлүүллээ

    Түлшний үнийг хаврын тариалалтын үеийн төвшинд байлгах зохицуулалт хийхээр боллоо

    Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

    “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн 24МВт дулааны цахилгаан станцын ажил үргэлжилж байна

    Түргэн тусламжийн тусгай тоноглол бүхий 12 автомашиныг гардууллаа

    Японы ЭСЯ: Нөмрөгийг нөхөн сэргээх арга замыг "Мобиком"-той хамт эрэлхийлэх болно

    Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

Хайлтын үр дүн байхгүй
View All Result

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд 98846 хүн хамрагджээ

Elive Admin Нийтэлсэн Elive Admin
2022-06-08
- Эрүүл мэнд
Урт: 1 мин уншина
Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд 98846 хүн хамрагджээ
Share on FacebookShare on Twitter

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хорт хавдрын өвчлөл, өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонсов.

ДЭМБ-ын харьяа Хорт хавдрын судалгааны агентлагийн 185 орныг хамруулсан 2020 оны статистик мэдээгээр жилд 19.2 сая хүн хорт хавдраар өвдөж, үүний улмаас 9.9 сая хүн нас баржээ.
Сүүлийн хоёр жилд манай улсад хорт хавдрын өвчлөл 

  • 2020 онд 6702,
  • 2021 онд 5981 бүртгэгдсэн. 

Зонхилон тохиолдох хорт хавдрын өвчлөлийн бүтцэд

  • Элэгний хорт хавдар 32.7 хувь,
  • Ходоодны хорт хавдар 16.1 хувь,
  • Уушги, гуурсан хоолойн хорт хавдар 7.5 хувь,
  • Улаан хоолойн хорт хавдар 5.7 хувь,
  • Умайн хүзүүний хорт хавдар 5.2 хувийг эзэлжээ.  
  • Хорт хавдрын шалтгаант нас баралтаар нэгдүгээрт элэг орж, ходоодны хорт хавдар, улаан хоолойн хорт хавдар удаалсан аж.

Дэлхийн улс орнуудад хорт хавдрын өвчлөл ихсэх төлөвтэй байгаа ч нас баралтын түвшин улс орон бүрийн авч буй арга хэмжээнээс хамаарч харилцан адилгүй байна. ДЭМБ-аас 2040 он гэхэд манай улсад хорт хавдрын өвчлөлийн шинэ тохиолдол 11,647-д хүрч, хорт хавдрын шалтгаант нас баралт 8767 болж өснө хэмээн тооцон таамаглажээ.

Хавдраас шалтгаалсан нас баралт 1990 оноос хойш нас баралтын хоёр дахь шалтгаан болсоор байна. 56.1 хувь нь эрэгтэйчүүд, насны хувьд 40-өөс дээш насныхан 94.9 хувийг эзэлж байгаа аж.

Жилд шинээр оношилж буй хорт хавдрын 72 хувь нь хожуу буюу 3-4 дэх үе шат буюу төгс эмчлэх боломж багассан үедээ оношлуулж байгаагаас нас баралтын түвшин өндөр байна хэмээн сайд хэллээ.

skip-share

Хорт хавдрын зургаан сарын эмчилгээнд 4-80 сая төгрөгийг зарцуулдаг.

2021 оны байдлаар 0-19 насны 115 хүүхэд хорт хавдраар өвчилсөн бөгөөд 55 хүүхэд нас баржээ. 2021 оны жилийн эцсийн байдлаар 24,141 хүн хорт хавдрын улмаас аймаг, дүүргийн хавдар судлаач эмчийн хяналтад байгаагийн 456 нь хүүхдүүд байна.

ДЭМБ-аас хавдрын урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийг амжилттай хэрэгжүүлснээр хорт хавдрын шалтгаант нас баралтыг 35-60 хувь бууруулах боломжтой хэмээн зөвлөжээ.

Эмэгтэйчүүдийн дунд зонхилон тохиолдож байгаа хорт хавдрын өвчлөл болох умайн хүзүү, хөхний хавдрын чиглэлээр 2012 оноос эхлэн хүн амд суурилсан умайн хүзүү, хөхний хорт хавдрын эрт илрүүлэг (скрининг)-ийг Монголын мянганы хөгжлийн сангийн санхүүжилтээр эхлүүлэн өнөөг хүртэл жил бүр зорилтот насны бүлгийн (30-60 нас) эмэгтэйчүүдийг гурван жилийн давтамжтайгаар хамруулж байгааг сайд С.Энхболд дурдсан. 

Эрүүл мэндийн сайдын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Журам батлах тухай” А/139 дүгээр тушаалаар гаргасан журмын дагуу “Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо”-г орон даяар эхлүүлсэн. Энэ үзлэгээр улаан хоолой, ходоод, элэг, уушги, бүдүүн шулуун гэдэс, хөх, умайн хүзүүний хавдрыг эрт илрүүлэх боломжтой хэмээн сайд хэллээ.

Тавдугаар сарын 24-ний өдрийн байдлаар урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд улсын хэмжээнд 98,846 хүн хамрагдсанаас 56.1 хувь нь Улаанбаатарт, 43.9 хувь нь орон нутагт хамрагджээ.

Цаашид хорт хавдраас сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөрийг шинэчлэх, хорт хавдрын урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийн үндэсний сүлжээг эрүүл мэндийн байгууллагыг түшиглэн бий болгож үр дүнтэй, зөв зохион байгуулсан, тогтвортой хяналтын тогтолцоог “Хорт хавдрын урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийн нэгж”-д ажиллах эмч, мэргэжилтнүүдийн мэргэшүүлэх сургалтыг тасралтгүй зохион байгуулах шаардлагатай хэмээн С.Энхболд сайд мэдээлсэн.

Мөн хавдрын эмчилгээний төвлөрлийг бууруулах, орон нутагт хийх чадамжийг сайжруулах, хүний нөөцийг чадавхжуулах, багаар тасралтгүй сургах үйл ажиллагааг дэмжих, хорт хавдрын оношилгоонд хэрэглэдэг молекул, генетикийн оношилгооны лабораторийг өргөжүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх, хавдрын мэс засал эмчилгээг эрхтэн хадгалах (минималь инвазив), дурангаар хийх чиглэлд хөгжүүлэх, шаардлагатай багаж хэрэгслийн хангамж, хүртээмжийг нэмэх  шаардлагатай аж.

Байнгын хорооны дарга М.Оюунчимэг хорт хавдрыг эмчлүүлэхэд их хэмжээний мөнгө хэрэгтэй болдог, энэ нь өрхийн орлогод хүндээр тусдгийг дурдаад, хорт хавдрын зургаан сарын эмчилгээнд 4-80 сая төгрөгийг зарцуулж байгаа энэ үед эрүүл мэндийн даатгалын санхүүжилт, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй агаар, ус, эрүүл ахуйн асуудалд анхаарах шаардлагатай байгааг онцолсон.

Эрүүл мэндийн сайд С.Энхболдын хариулснаар, манай улс урьдчилан сэргийлэх үзлэгт жилд 20 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт тусгадаг байсан. Энэ жил 60.8 тэрбум төгрөг зарцуулна. Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах иргэдийг насны бүлгээр зургаан хэсэгт хуваан 12-19 төрлийн шинжилгээ хийж байна.

Долоон төрлийн хавдар оношлох, зонхилон тохиолддог зүрх, судасны өвчлөлөөс гадна цус, биохими, сахарын шинжилгээг оруулсан гэлээ. Эдгээр үзлэгээр ерөнхий үзүүлэлтийг тодорхойлох боломжтой, ямар нэг эргэлзээтэй шинж тэмдэг илэрвэл нарийвчлан оношлох юм байна.

Хавдрын мэс заслын хувьд манай улсын эмч мэргэжилтнүүд сайн бэлтгэгдсэн гэж сайд хариулсан бөгөөд орчин үеийн тоног төхөөрөмж ашиглаж эхэлснээр оношлох чадамж дээшилсэн гэлээ. Гэхдээ манай оронд цусны зарим төрлийн, тархины гүний хорт хавдар, зүрхний хавхлагын болон хүүхдийн зарим төрлийн хорт хавдрыг эмчлэх боломжгүй гэв.

Шаардлагатай тоног төхөөрөмж, эмчилгээний аргыг нэвтрүүлснээр цаашид боломжууд нэмэгдэнэ гэдгийг ч мөн хэлжээ.

ShareTweet
Advertisement Banner
Дараагийн мэдээ
Үйлдвэрт нийлүүлсэн 19 сая литр сүүнд 9.5 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Хайлтын үр дүн байхгүй
View All Result
  • Blog
  • Contact
  • Contact Us
  • ELIVE.mn
  • My account
  • Pin Posts
  • Sample Page
  • Sample Page
  • Shop
  • Sign in
  • Нүүр хуудас