БНХАУ өчигдөр буюу зургадугаар сарын 5-ны үдээс өмнө "Шэньжөү-14" нисэгчтэй сансрын хөлгийг "Чанжэн-2 F", "Яо-14" зөөгч пуужингаар Жючюаний хиймэл дагуул хөөргөх төвөөс хөөргөжээ. Уг хөлөг өчигдөр орой 20 цагийн орчимд тойрог замд орж, сансрын станцын цогцолбортойгоо амжилттай холбогджээ. Ингэснээр БНХАУ-ын сансрын нисэгч сансарт олон талын судалгаа, шинжилгээг тусгай төлөвлөгөөний дагуу гүйцэтгэх юм байна.