Говь-Алтай аймагт 10МВт нарны цахилгаан станцын шав тавих ёслол боллоо.
Ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх албаны бусад төлөөллийн хамтаар оролцсон юм.
Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр Төвийн эрчим хүчний системээс алслагдсан аймгуудад Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг бий болгох зорилгоор хэрэгжиж байгаа төсөл юм. Төслийн хүрээнд дэд станц, агаарын шугам зэрэг дагалдах ажлуудыг нэг жилийн хугацаанд гүйцэтгэж хүлээлгэн өгөх аж. Ингэснээр баруун бүсийн алслагдсан сум, орон нутгийн хэрэглэгчдийн цахилгаан хамгамжийн хүртээмж, чанар дээшлэнэ гэдгийг холбогдох албанаас мэдээлэв.
Түүнчлэн энэ онд Алтай суманд нарны эрчим хүчний системыг 1 сая ам долларын өртөг бүхий иж бүрэн зай хуураагуурын системээр бүрэн шинэчлэнэ. Түүнчлэн Алтай сумын цахилгааныг агаарын шугамаар холбох 6.5 тэрбум төгрөгийг улсын төсвөөс санхүүжүүлж эхэлнэ гэдгийг танилцууллаа.