Жил бүр Эх үрсийн баярыг тохиолдуулан МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Алдарт эхийн 1,2-р одон авах ээжүүдэд одон, урамшуулал олгох тухай зарлиг гаргадаг. Ээжүүд одон, урамшууллаа авсаны дараа нийгмийн халамжийн www.ehalamj.mnwww.e-mongolia.mn ХУР системээр дамжуулан мөнгөн тусламжид хамрагдах хүсэлтээ гаргана.
Халамжийн систем цахимжаагүй байхад сум, хорооныхоо халамжийн мэргэжилтэнд хандан хүсэлтээ гаргадаг байсан бол энэ удаад дээрх дурдсан цахим мэдээллийн системүүдээр дамжуулан хүсэлт гаргах боломжтой болсон юм.Алдарт эхийн 1-р зэргийн одонтой ээжид жилд 200 мянган төгрөг, 2-р зэргийн одонтой ээжүүдэд 100 мянган төгрөгийн мөнгөн тусламж олгож байна. Жилд 10-12 мянган ээжүүд одон авах болзлыг хангаснаар мөнгөн тусламжийг халамжийн сангаас гаргадаг. 2021 оны статистикаар нийт 230 мянга гаруй ээж Алдарт эхийн 1,2-р одонгийн мөнгөн урамшуулал авчээ.