2022 оны тавдугаар сарын 1-5-ны өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд нийт 16,302 иргэн хамрагджээ.
Насны ангиллаар авч үзвэл:
- 0-17 насны хүүхэд 12,809
- 18-30 насны иргэд 1,073
- 31-45 насны иргэд 683
- 46-60 насны иргэд 755
- 61-ээс дээш насны иргэн 982 байна.
Үүнээс үзлэг шинжилгээнд бүрэн хамрагдсан 3,731 иргэн байгаагаас 3,218 нь хүүхэд байна. Тодруулбал 0-5 насны хүүхэд 1,826, 6-17 насны 1,392 хүүхэд үзлэг шинжилгээнд хамрагджээ. Эдгээрээс хавдрын сэжигтэй гурван тохиолдол илэрсэн болохыг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.