Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр буюу 2022 оны 5 дугаар сарын 9-ний 14.00-17.00 цагийн хооронд ажиллаж иргэдийн эрт илрүүлэг, үзлэг оношилгоо болон Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогыг олон нийтэд танилцуулна.
Энэ үеэр иргэдийн асуултад хариулж, мэдээлэл өгнө. Эрүүл мэндийн сайд С.Энхболдоос иргэд утсаар болон цахимаар, мөн биечлэн ирж уулзаж, сонирхсон асуултдаа хариулт авах боломжтой.