Сайд Моллай Азербайжаны жүдо бөхийн холбоонд өргөдөл бичиж, тус улсын нэрийн өмнөөс барилдах хүсэлтээ илэрхийлсэн мэдээлэл цацагдсан билээ. Энэ талаар Монголын жүдо бөхийн холбооноос тодруулахад "Бид удахгүй албан ёсны мэдээлэл өгнө" гэв.
Саид Моллаи нийслэл Бакуд уригдаж, эрүүл мэндийн шинжилгээнд орсон бөгөөд Европын АШТ-д оролцох шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийсэн байна. Азербайжаны жүдо бөхийн холбоо Олон улсын Жүдо бөхийн холбоотой энэ талаар хэлэлцэж, хэзээ Азербайжаны багт барилдаж болохыг тодруулж байгаа аж.