Пүрэв, 8 сар 21, 2025
elive
  • Нүүр
  • Багц
    • Бүгд
    • Влог
    • Нийтлэл
    • Ярилцлага
    Чимээгүй түнэр: "Сэтгэл гутрал ба нийгмийн дүр зураг”

    Үндэсний цөөнхийн зөрчигдсөн эрх 10 жилийн дараа БҮТЭН БОЛЛОО

    С.Энхболд: Нэн шаардлагатай тусламж үйлчилгээнд санхүүгийн хязгаарлалт хийдэггүй

    ХАЙН хагалах хүндхэн үүрэг УИХ-д ирлээ

    ХАЙН хагалах хүндхэн үүрэг УИХ-д ирлээ

    Хамтарсан Засгийн газрын оршихуй хөндөгдөж эхэллээ

    ТҮЦ муухай ч хүний эрхийн зөрчил илүү ноцтой шүү, Х.Нямбаатар аа

    Ажлын байрны дарамтаараа цойлсон СОЁЛ, УРЛАГИЙН САЛБАР

    Хятадын жантай архины өлгий нутаг ГУЙЖОУ

    Д.Ганболор: Өглөөний цай уухгүй удаан явснаар цөс чулуужих, зогсонгижих сөрөг үр дагавартай

  • Live
  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • Бүгд
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    Туулын хурдны зам барих тендерт “ХаоЮань групп” ХХК шалгарч, ирэх 7 хоногоос ажлаа эхлүүлнэ

    Туулын хурдны замын ажлыг эхлүүллээ

    Нүүдэлчин фэстиваль Налайх дүүрэгт болно

    Цахилгаан дугуй, скүүтэрийн зогсоол хийж байна

    Улаанбаатарыг баяжуулсан нүүрсний хэрэглээнд бүрэн шилжүүлнэ

    Нэгдүгээр тойрог замын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичгийг боловсруулж байна

    Суррон мотоцикльтой насанд хүрээгүй жолооч нар зам дээр "нисэж" байна

    Зөвшөөрөлгүй байрлуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүллээ

    Шинэ явган хүний замыг хүнд даацын машинаар эвджээ

    Хиймэл оюунд суурилсан камераар иргэнд зөрчлийн мэдээлэл алдаатай ирсэн тохиолдолд засдаг боллоо

Хайлтын үр дүн байхгүй
View All Result

Алслагдсан сумын иргэдэд зориулсан автомашин, автобус, вагон зэрэг хөдөлгөөнт явуулын амбулаториуд ажиллана

Elive Admin Нийтэлсэн Elive Admin
2022-05-02
- Эрүүл мэнд
Урт: 1 мин уншина
Алслагдсан сумын иргэдэд зориулсан автомашин, автобус, вагон зэрэг хөдөлгөөнт явуулын амбулаториуд ажиллана
Share on FacebookShare on Twitter

Монгол Улсын "Алсын хараа 2050" урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигтээ "Эрүүл дадал хэвшилтэй идэвхтэй амьдралын хэв маягтай иргэнийг төлөвшүүлэн Эрүүл мэндийн чанар, хүртээмж, үр дүнтэй тогтолцоог хөгжүүлнэ гэх зорилтыг дэвшүүлж, үндэсний хэмжээнд нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх зорилтын дор орон нутагт нийгмийн эрүүл мэндийн төвийг байгуулах үйл ажиллагааг төр засгаас дэмжин ажиллаж байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн дагуу хийгдэж буй чухал ажлуудын нэг энэхүү арга хэмжээ юм.

ЭМЯ-наас 2022 оныг "Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах" жил болгон зарласан билээ. Тэгвэл энэ хүрээнд 5-р сарын 1-ний өдөр  ийнхүү орон даяар Хүн амыг урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагаа эхлэж нээлтээ хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ЭМЯ-ний Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, НЭМГ-ын дарга Б.Бямбадорж, Цэргийн төв эмнэлгийн дарга, ерөнхий эмч, хурандаа Б.Энх-Од, УХТЭ-ийн дарга Б.Эрдэнэбулган болон бусад албаны хүмүүс оролцлоо. Мөн энэ үеэр хөдөлгөөнт явуулын амбулаторийн эхний ээлжийн 3 машиныг үдэн гаргаж өгөв. Ингэснээр алслагдсан сумын иргэдэд зориулсан автомашин, автобус, вагон зэрэг хөдөлгөөнт явуулын амбулаториуд ажиллана. 

Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг нь эмгэг шинж тэмдэггүй, эрүүл гэж өөрсдийгөө тооцдог хүн амд урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо хийснээр эрсдэлт хүчин зүйл болон өвчин, эмгэгийг илрүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ юм.

Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нийт хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах шийдвэр гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/139 дүгээр тушаал, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 06 дугаар тогтоолын дагуу урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулна.                                                                                  

Эдгээр тогтоол, тушаалын дагуу иргэн бүрийг жилд 1 удаа урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулахаар зохицуулсан бөгөөд насанд хүрэгчид насны бүлгээс хамаарч үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдана. Тухайлбал, "зүрх судасны өвчин, чихрийн шижин, сүрьеэ, сэтгэцийн эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ", "лабораторийн шинжилгээгээр: биохими, цус болон шээсний ерөнхий шинжилгээ, өлөн үеийн глюкоз, өтгөнд далд цус илрүүлэх, ПАП сорил, гепатит В, С, тэмбүү, ХДХВ илрүүлэх хурдавчилсан сорил", "багажийн шинжилгээгээр: зүрхний цахилгаан бичлэг, улаан хоолой, ходоодны дуран, цээжний рентген шинжилгээ, хөх, хэвлийн, бамбайн хэт авиан шинжилгээ хийлгэж, эмчийн үзлэг, дүгнэлт, зөвлөгөөг авахаар товлосон. 

Харин 0-17 насны хүүхэд мөн насны бүлгээс хамаарч үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдана. Тухайлбал, "Хүүхдийн сэтгэхүйн хөгжил болон сэтгэц, зан үйлийн эмгэг, сүрьеэгийн эрсдэлийн үнэлгээ”, "эмнэл зүйн үзлэгээр: биеийн хэмжилт, өсөлт, хөгжлийн үнэлгээ, нүдний хараа шалгах, амны хөндийн эрүүл мэнд”-ийн үзлэг хийж, дүгнэлт, зөвлөгөө авах боломжтой.  

Иргэд дараах 6 насны бүлгийн багцын дагуу урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдана. Үүнд:  
1. 0-5 насны багц
2. 6-17 насны багц
3. 18-30 насны багц
4. 31-45 насны багц
5. 46-60 насны багц
6. 61-ээс дээш насны багц

0-17 насны хүүхэд өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багцад хамрагдах бөгөөд насанд хүрсэн даатгуулагчийн хувьд өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн урилга, зохицуулалттайгаар эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагаас сонгох байдлаар урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багцад хамрагдана.

Хүн амын дунд зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог оновчтой, хүнд ээлтэй, нэгдсэн зохион байгуулалттай хэрэгжүүлснээр хүн бүрт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах тэгш боломж олгох, хувь хүний оролцоотой, нотолгоонд суурилсан сонголтыг бий болгож, тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулна.

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хүн амыг хамруулснаар хүний амь нас, амьдралын чанарт ноцтой хохирол учруулах, цаашид хөгжлийн бэрхшээлд хүргэж болзошгүй өвчнийг эрт үед нь илрүүлж, улмаар үр дүнтэй эмчилж, ирээдүйд учирч болзошгүй хүндрэл, нас баралт, санхүүгийн дарамтаас сэргийлэх чухал ач холбогдолтой.

Ийнхүү 2022 оны 5-р сарын 01-ний өдрөөс орон даяар Хүн амыг урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамруулах үйл ажиллагаа эхэллээ.
  
ShareTweet
Advertisement Banner
Дараагийн мэдээ
Монгол Циркус Энтертайнментаас Хүүхдийн баярт зориулсан хөтөлбөр гаргалаа

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Туулын хурдны зам барих тендерт “ХаоЮань групп” ХХК шалгарч, ирэх 7 хоногоос ажлаа эхлүүлнэ

Туулын хурдны замын ажлыг эхлүүллээ

3 цаг өмнө
Уйллаа гэх шалтгаанаар 10 сартай хүүхдийг хутгалж хөнөөсөн этгээдэд 14 жилийн ял оноожээ

5 цаг өмнө
Нүүдэлчин фэстиваль Налайх дүүрэгт болно

Нүүдэлчин фэстиваль Налайх дүүрэгт болно

6 цаг өмнө
ЦДБЭЧ-ынхан Москвад Олон Улсын цэргийн хөгжмийн наадамд оролцож байна

Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчийн нөхөн олговрыг 80/20 болгох санал боловсруулна

1 өдөр өмнө
Отроор яваа малчдад харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ

Засгийн газрын агентлагийн газар, хэлтэс, албаны даргын тоог 54-өөр цөөлөв

Засгийн газрын агентлагийн газар, хэлтэс, албаны даргын тоог 54-өөр цөөлөв

1 өдөр өмнө
Цахилгаан дугуй, скүүтэрийн зогсоол хийж байна

Цахилгаан дугуй, скүүтэрийн зогсоол хийж байна

2 өдөр өмнө
Хаягдал ус дахин боловсруулж, жилд 18 сая метр.куб гүний ус хэмнэнэ

Хаягдал ус дахин боловсруулж, жилд 18 сая метр.куб гүний ус хэмнэнэ

2 өдөр өмнө
Улаанбаатарыг баяжуулсан нүүрсний хэрэглээнд бүрэн шилжүүлнэ

Улаанбаатарыг баяжуулсан нүүрсний хэрэглээнд бүрэн шилжүүлнэ

2 өдөр өмнө

Их уншсан

Туулын хурдны зам барих тендерт “ХаоЮань групп” ХХК шалгарч, ирэх 7 хоногоос ажлаа эхлүүлнэ

Туулын хурдны замын ажлыг эхлүүллээ

2025-08-21
Уйллаа гэх шалтгаанаар 10 сартай хүүхдийг хутгалж хөнөөсөн этгээдэд 14 жилийн ял оноожээ

Уйллаа гэх шалтгаанаар 10 сартай хүүхдийг хутгалж хөнөөсөн этгээдэд 14 жилийн ял оноожээ

2025-08-21
Нүүдэлчин фэстиваль Налайх дүүрэгт болно

Нүүдэлчин фэстиваль Налайх дүүрэгт болно

2025-08-21
ЦДБЭЧ-ынхан Москвад Олон Улсын цэргийн хөгжмийн наадамд оролцож байна

ЦДБЭЧ-ынхан Москвад Олон Улсын цэргийн хөгжмийн наадамд оролцож байна

2025-08-21
elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Хайлтын үр дүн байхгүй
View All Result
  • Blog
  • Contact
  • Contact Us
  • ELIVE.mn
  • My account
  • Pin Posts
  • Sample Page
  • Sample Page
  • Shop
  • Sign in
  • Нүүр хуудас