Казахстаны Мадина Бекбергенова манай оронд болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд бүх насны ангилалд медаль хүртсэн ховор амжилт үзүүлэв. Казах бүсгүй 2013 онд Улаанбаатарт болсон өсвөр үеийн Азийн аваргад алт, дараа жил нь залуучуудад 59 кг-д хүрэл, 2019 онд 23 хүртэлх насны ангилалд 59 кг-д мөнгөн медаль хүртэж байсан.
Манай оронд ирсэн бөхчүүдээс эрэгтэйчүүдийн 61 кг-д хүч үзэх Кыргызстаны Улукбек Жолдошбеков түүний амжилтыг давтах боломж бий.