Мягмар, 11 сар 10, 2026
elive
  • Нүүр
  • Багц
    • Бүгд
    • Нийтлэл
    • Ярилцлага
    Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой

    Нийтлэлч БААБАР: Таван замын БАЙЛДААН

    Нийтлэлч БААБАР: Таван замын БАЙЛДААН

    С.Амарсайхан хоёр дахь Засгийн газраасаа хөөгдлөө

    Нас барсан, харьяатаас гарсан иргэдэд 6.7 тэрбумын ногдол ашиг хуваарилсан зөрчил илрүүллээ

    Монгол Улс зам тээврийн ослоор хагас жилд 297 иргэнээ алдлаа

    Н.Одхүү: Шинэ төв цэвэрлэх байгууламж нь лагаас эрчим хүч, дулаан үйлдвэрлэх бүрэн боломжтой

    Н.Одхүү: Усны өртөг хэт бага учраас УСУГ шугам сүлжээний ажлаа хийхэд санхүүгийн хүндрэлтэй байдаг

    Б.Пүрэвдагва: Инженерийн шугам сүлжээ болон авто замын ажлыг наймдугаар сарын 15-ны дотор дуусгахаар ажиллаж байна

    Улаанбаатарыг цэмцгэр болгох хотын даргын уриалга олны анхаарлыг татав

    Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” жүжиг маань хоёр дахь удаагаа дэлхийд цойлох гэж байна

  • Мэдээ
  • Тойм
  • Улс төр
  • Ертөнц
  • Эдийн засаг
  • Цогц
    • Бүгд
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Соёл, урлаг
    • Спорт
    • Хөдөө аж ахуй
    • Шинжлэх ухаан
    Урьдчилсан дүгнэлтээр Нөмрөгийн 24 мянган га талбай түймэрт өртжээ

    Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000-10000 айлын янданг буулгана

    Монголын баг гурван хүрэл медальтайгаар ДАШТ-ийг өндөрлүүллээ

    Түлшний үнийг хаврын тариалалтын үеийн төвшинд байлгах зохицуулалт хийхээр боллоо

    Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

    “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн 24МВт дулааны цахилгаан станцын ажил үргэлжилж байна

    Түргэн тусламжийн тусгай тоноглол бүхий 12 автомашиныг гардууллаа

    Японы ЭСЯ: Нөмрөгийг нөхөн сэргээх арга замыг "Мобиком"-той хамт эрэлхийлэх болно

    Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

    Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа

Хайлтын үр дүн байхгүй
View All Result

Жимс, жимсгэнэ, төмс, хүнсний ногоо, зоорийн аж ахуй эрхлэгчдийн улсын зөвлөгөөн эхэллээ

Elive Admin Нийтэлсэн Elive Admin
2022-04-14
- Байгаль орчин, Мэдээ, Хөдөө аж ахуй
Урт: 1 мин уншина
Жимс, жимсгэнэ, төмс,  хүнсний ногоо, зоорийн аж ахуй эрхлэгчдийн улсын зөвлөгөөн эхэллээ
Share on FacebookShare on Twitter

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал - Газар тариалан” үндэсний чуулган хоёр дахь өдрөө төмс, хүнсний ногоо, зоорийн аж ахуй, жимс, жимсгэнийн аж ахуй эрхлэгчдийн улсын зөвлөгөөнөөр үргэлжилж байна. 

Жимс, жимсгэнийн тариалан эрхлэгчдийн зөвлөгөөнийг нээж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайд З.Мэндсайханы хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм хүндэт жимс жимсгэнийн тариалан эрхлэгчид ээ.

Хатагтай, ноёд оо.

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье.

Монгол Улсын Засгийн газраас хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, тариалангийн гаралтай бүтээгдэхүүн болох улаанбуудай, гурил, гурилан бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, болон бусад хүнсний ашигт таримлуудын тариалалтыг нэмэгдүүлэх, улмаар  дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах  зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Атрын IY аян - Эх орны эрүүл хүнс” уриатайгаар энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж байна.

Жимс жимсгэнэ нь хүнс, эрүүл мэнд, гоо сайхан, байгаль экологийн өндөр ач холбогдолтой таримал ургамал бөгөөд шинжлэх ухааны үндэслэлтэй тариалалт, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, экспортыг нэмэгдүүлэхэд Монгол улсын Засгийн газраас онцгой анхаарч ирсэн.

Тухайлбал, 2010-2016 онд “Чацаргана” үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж чацарганын тариалалтыг нэмэгдүүлэх ажлыг орон даяар өрнүүлж хөтөлбөрийн хүрээнд 2.5 сая ширхэг чацарганы суулгацыг жимс жимсгэний тариалан эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр олгосны зэрэгцээ, суулгац үржүүлэг, судалгаа шинжилгээ, боловсруулах үйлдвэр, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, экспортыг нэмэгдүүлэхэд олон талын дэмжлэг үзүүлж ирсэн.

Түүнчлэн 2017 онд “Жимс жимсгэнэ” үндэсний хөтөлбөрийг боловсруулж Засгийн газрын 223-р  тогтоолоор батлуулан 5 дахь жилдээ хэрэгжүүлж чацарганын өртгийн сүлжээг хөгжүүлэх, жимс жимсгэнийн нэр төрлийг нэмэгдүүлэх, суулгац үржүүлгийн газруудыг байгуулах, жимс жимсгэнийн таримлуудыг турших нутагшуулах, боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх зэргээр салбарын хөгжлийг дэмжихэд чиглэсэн олон ажлыг хэрэгжүүлж байна.

2021оны байдлаар манай улсад 338 аж ахуйн нэгж, 2511 иргэн жимс жимсгэнийн тариалан эрхэлж жимст цэцэрлэгийн талбай 6686 га –д хүрч, хураан авсан жимсний ургац түүхэндээ анх удаа 3760 тонн болсон сайн мэдээтэй байна. Энэ нь 2009 оноос жимс жимсгэнийн талбай 4.4 дахин, хураан авсан ургац  9.8дахин нэмэгдсэн үр дүн гарсан байна.

Гэвч хураасан ургац нь физиологийн нормоор тооцоход хүн амын жилийн хэрэгцээний 2.0 хүрэхгүй хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж жил бүр 20.0-24.0 мянган тонн жимс импортоор авч байна.

Жимс жимсгэнэ нь тариалснаас хойш үр жимсээ өгтөл 3-аас доошгүй жил шаарддаг, олон жилийн уйгагүй хөдөлмөр, хөрөнгө санхүүжилт, шинжлэх ухааны үндэслэлтэй арга технологи шаарддаг тул төр засгийн дэмжлэг, урт хугацаат хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай салбар гэдгийг ойлгож анхаарал хандуулж ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газраас цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг хангах, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх суурь нөхцөлүүдийг бүрдүүлэх, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлүүдийг цаг алдалгүй шийдвэрлэх зорилгоор “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн батлуулж, хэрэгжилтийг зохион байгуулж байна.

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын, хот, хөдөөгийн сэргэлт, ногоон хөгжлийн сэргэлтийн хүрээнд газар тариалангийн салбарыг төрийн бодлогоор онцгойлон дэмжиж, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах, улмаар хүнс экспортлогч улс болох зорилтын хүрээнд Тэрбум мод хөдөлгөөн, Атрын дөрөвдүгээр аяныг орчин цагийн хөгжлийн шинэ агуулагаар баяжуулан үндэсний хэмжээнд өрнүүлэхээр тусган хэрэгжилтийг зохион байгуулж байна.

Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж эхэлсэн Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд тус яамнаас жимс жимсгэнийн талбайг 13.5 мянган га-гаар нэмэгдүүлж 20 мянган га-д хүргэх үүний тулд 24 сая ширхэг жимс жимсгэнийн мод тариалах, 21.8 мянган км тариалангийн талбайд ойн зурвас байгуулах, 330 сум, 22 аймаг, нийслэлдагро-ойн аж ахуй байгуулж нийт 128.2 сая ширхэг мод тариалахаар төлөвлөж байна.Энэхүү ажилд жимс жимсгэнийн тариалан эрхлэгчид та бүхний үүрэг, оролцоо нэн чухал байх нь гарцаагүй бөгөөд яамны зүгээс эрх зүйн орчныг сайжруулах, санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгох, бусад яамд, уул уурхайн компаниудын хамтын ажиллагааны уялдаа холбоог хангах зэргээр дэмжлэгүзүүлж ажиллах болно.

Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд “Таримал ургамлын үр сортын тухай” хууль 2022 оны 01 дүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан хуулийг дагаж гарах журмын төслүүдийг боловсруулах ажлын хүрээнд эхний 6 журмын төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулаад байна. Энэхүү журамд жимс жимсгэнийн талбайд хянан баталгаа хийх, жимс жимсгэнийн суулгац үржүүлэх тусгай зөвшөөрөл олгох зэрэг асуудлуудыг тусган ажиллаж байна. 

“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх” 10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид,  жимс, жимсгэнэ тариалагчдад 100.0 тэрбум төгрөгийн зээлийг 2  жилийн хугацаатай 3 хувийн хүүтэй олгохоор шийдвэрлээд байна. Жимс жимсгэнэ тариалагчид жимс тариалсан га тутамд 10 сая төгрөгийн зээл авах боломж бүрдсэнийг дуулгахад таатай байна.

Жимс жимсгэнийн хувьд чацаргана, үхэр нүдний суулгацыг дотооддоо үйлдвэрлэж байгаа боловч алим, чавга, интоор зэрэг Монгол улсад тариалах боломжтой бага тархацтай бусад жимс жимсгэнийн суулгацын 95 гаруй хувийг импортоор авч байна. Иймд жимс жимсгэнийн суулгац үржүүлгийн төвүүдийг аймгуудад байгуулах, суулгац үйлдвэрлэлийг дэмжих зэргээр баталгаат сортын суулгацын хангамжийг нэмэгдүүлнэ.

Европын холбооны  дэмжлэг, санхүүжилт, хамтын ажиллагааны үр дүнд 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр "Увсын чацаргана"-ыг Монгол улсаас анх удаа Европын холбоонд "Газар зүйн заалттай бүтээгдэхүүн"-ээр баталгаажуулж гэрчилгээ олгов. Үүний үр дүнд экспорт нэмэгдэх бодит боломж бүрдээд байна.

Цаашид тус яамнаас Монгол чацарганын давуу тал, боломж нөхцөлөө ашиглан шинжлэх ухааны үндэслэлтэйхөгжүүлэн өрсөлдөх чадварыг дээшлүүлж,  үнэ цэнэ бий болгон Дэлхийн зах зээлд тогтвортой гаргаж экспортыг нэмэгдүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах болно.

Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.                                                                

Анхаарал тавьсанд баярлалаа!

ShareTweet
Advertisement Banner
Дараагийн мэдээ
Ярьж буй хууль цуврал нэвтрүүлэг

Ярьж буй хууль цуврал нэвтрүүлэг

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Т.Баясгалан: Байдрагийн УЦС-ыг 53 сарын дотор барьж дуусгана

1 өдөр өмнө
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцох үүрэг өгөв

6 өдөр өмнө
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийн нийт гүйцэтгэл 44 хувьд хүрчээ

1 долоо хоног өмнө
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн цэвэр ашиг 1.5 их наяд төгрөгт хүрэв

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн цэвэр ашиг 1.5 их наяд төгрөгт хүрэв

1 долоо хоног өмнө
Урьдчилсан дүгнэлтээр Нөмрөгийн 24 мянган га талбай түймэрт өртжээ

Урьдчилсан дүгнэлтээр Нөмрөгийн 24 мянган га талбай түймэрт өртжээ

1 долоо хоног өмнө
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000-10000 айлын янданг буулгана

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000-10000 айлын янданг буулгана

1 долоо хоног өмнө
Он гараад тэтгэврийг инфляцтай уялдуулж нэмнэ

Энэ сарын 1-нээс сүлжээнд шинээр хэрэглэгч холбохгүйг мэдэгдэв

Энэ сарын 1-нээс сүлжээнд шинээр хэрэглэгч холбохгүйг мэдэгдэв

1 долоо хоног өмнө
Монголын баг гурван хүрэл медальтайгаар ДАШТ-ийг өндөрлүүллээ

Монголын баг гурван хүрэл медальтайгаар ДАШТ-ийг өндөрлүүллээ

1 долоо хоног өмнө
Түлшний үнийг хаврын тариалалтын үеийн төвшинд байлгах зохицуулалт хийхээр боллоо

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2 долоо хоног өмнө

Их уншсан

Т.Баясгалан: Байдрагийн УЦС-ыг 53 сарын дотор барьж дуусгана

Т.Баясгалан: Байдрагийн УЦС-ыг 53 сарын дотор барьж дуусгана

2026-11-09
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцох үүрэг өгөв

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцох үүрэг өгөв

2026-11-04
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийн нийт гүйцэтгэл 44 хувьд хүрчээ

“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийн нийт гүйцэтгэл 44 хувьд хүрчээ

2026-11-03
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн цэвэр ашиг 1.5 их наяд төгрөгт хүрэв

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн цэвэр ашиг 1.5 их наяд төгрөгт хүрэв

2026-11-03
elive

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан © 2021 www.elive.mn

Туслах цэс

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Редакцын бодлого
  • Холбоо барих

Бидэнтэй нэгдээрэй

Хайлтын үр дүн байхгүй
View All Result
  • Blog
  • Contact
  • Contact Us
  • ELIVE.mn
  • My account
  • Pin Posts
  • Sample Page
  • Sample Page
  • Shop
  • Sign in
  • Нүүр хуудас