Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 45 халдвар шинжилгээгээр батлагдлаа. Үүний 28 нь Улаанбаатарт, 17 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Харин нас баралт бүртгэгдээгүй байна.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 161 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэднээс 14 хүний биеийн байдал нэн хүнд бол 12 хүн хөнгөн байна.