ТЕГ-ын олон нийттэй харилцах албаны ажилтан П.Өгөөмөр:
Иргэдийн зохион байгуулж буй жагсаал цуглааны үеэр хүний эрүүл мэнд амь насанд халдаж, үймээн самуун өдөөн хатгах турхирах зорилготой зохион байгуулалттай этгээдүүдийг тагнуулын байгууллага шалгаж байна.
Тодруулбал, тагнуулын байгууллага Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлд заасан экстримит үйл ажиллагаа явуулах гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байсан нэр бүхий таван иргэнийг саатуулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Уг этгээдүүд нь экстримист үйл ажиллагаа явуулахаар багагүй хугацаанд төлөвлөж байсан бөгөөд тухайн этгээдүүдийн орон гэр, тээврийн хэрэгсэл, ажлын байранд хийсэн нэгжлэгээр улсын онц чухал объектуудыг зэвсэглэн хяналтад авахаар төлөвлөсөн гар бичмэл, хууль бусаар олж авсан галт зэвсэг, байлдааны болон бусад зориулалттай галт зэвсэг, зэвсгийн чанартай эд зүйл илэрсэн.
Үзлэг нэгжлэгийн явцад нийт 12 галт зэвсэг илэрсэн" гэлээ.