Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар нар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар "Өнөөдөр Засгийн газраас Хөшигийн хөндийтэй холбоотой шийдвэр гарсан. Хөшигийн хөндийд шинэ хот барих асуудлыг судалж, төлөвлөж байгаа. Төрийн захиргааны зарим байгууллагыг үе шаттай Хөшигийн хөндий рүү нүүлгэнэ, Энэ бол улс төрийн шийдвэр. Ингэснээрээ Хөшигийн хөндийн төлөвлөлтөд ямар байгууллагыг гаргах вэ гэдгээ судалж байна. Энэ бол өнөө маргааш шийдэгдчихгүй том ажил" гэлээ.