БНСУ-ын Нэгдсэн штабын хороо өнөө өглөө мэдэгдэл хийжээ. Тус хорооны мэдэгдсэнээр өнөө өглөө БНАСАУ зүүн тэнгисийн зүг баллистик пуужиньэй төстэй биетийг харвасан байна. Уг хөөрөгч биетийг БНАСАУ-ын Шюнь-Ань хотын ойролцоох газраас харважээ. БНСУ-ын армийнхан БНАСАУ дахин нэмэлтээр пуужин хөөргөх эсэхийг хянаж, тандажбайгаа бөгөөд хариу өгөхөд бэлэн байна гэж БНСУ-ын Нэгдсэн штабын хороо мэдэгдсэн байна.