2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 03 дугаар сарын 04-ний өдрийн хооронд Нийслэлийн 9 дүүргийн 98 байршилд 16,741 иргэн энэхүү аянд оролцож байна.
Иргэд, аж ахуй нэгж байгууллагуудын албан хаагчид та бүхнийг идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
Та бүхэн спорт зааланд очих боломжгүй бол Биеийн тамир, спортын Улсын хороо нэртэй FB page хуудсын "LIVE"-аар орж болно.